MONGOLIAN

Орон байрны түрээс
Түрээслэгчийн эрх
Ашиглах, ашиг олох эрх (Түрээслэх эрх)
- Түрээслэгч нь түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсэлсэн орон байрыг ашиглах эсвэл түрээсийн байраас ашиг олох эрхтэй (Иргэний хуулийн 618 дугаар зүйл).
Бүртгүүлэхэд хамтарч ажиллахыг хүсэх эрх
- Түрээслэгч болон түрээслүүлэгч талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчөөгүй бол түрээслэгч тал нь орон байрны бүртгэлийг хийлгэхдээ түрээслүүлэгчийн талаас хамтран ажиллахыг хүсэж болно (Иргэний хуулийн 621 (1) дүгээр зүйл, Орон байрны Түрээсийг Хамгаалах тухай хуулийн 3-4 дүгээр зүйл).
Түрээсийн төлбөрийг бууруулахыг шаардах эрх
-Түрээслэгч нь түрээсийн гэрээ оршин тогтнож байх хугацаанд тохиролцсонтүрээсийн төлбөр юмуу барьцаа төлбөр түрээсийн байртай холбогдсон татвар,нийтийн үйлчилгээний төлбөр, түүнээс бусад төлбөр нэмэгдэх юмуу зах зээлийннөхцөл байдлын өөрчлөлтийн улмаас тохиромжгүй болсон тохиолдолд цаашид үүсэхнөхцөл байдалтай холбогдуулан тэрхүү төлбөрийг бууруулах хүсэлт гаргахболомжтой(「Орон сууцны түрээсхамгаалах тухай хууль」 -ийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр заалт нийт заалт).
- Хэрэв түрээслэгч талаас шалтгаалаагүй хохирол эсвэл бусад шалтгааны улмаас түрээсэлсэн байрны хэсгийг ашиглах боломжгүй эсвэл ашиг олох боломжгүй болсон бол түрээслэгч тал нь түрээсэлсэн байрны ашиглах боломжгүй эсвэл ашиг олох боломжгүй болсон хэсэгт хувь тооцож түрээсийн төлбөрийг бууруулахыг шаардаж болно. Энэ тохиолдолд түрээсэлсэн байрны үлдсэн хэсэг нь байрыг түрээсэлсэн зорилгодоо хүрэхэд хангалтгүй байна гэж үзсэн бол түрээслэгч тал гэрээг цуцалж болно (Иргэний хуулийн 627 дугаар зүйл).
Дагалдах эд зүйлсийг худалдан авахыг эсвэл авч явахыг шаардах эрх
- Хэрэв түрээслэгч тал нь түрээслүүлэгч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн байрыг ашиглахад шаардлагатай нэмэлт эд зүйлийг байршуулсан бол түрээслэгч тал нь түрээсийн гэрээ дуусгавар болоход тухайн эд зүйлийг түрээслүүлэгч талын худалдан авахыг шаардаж болно. Түүнчлэн, түрээслүүлэгч талаас худалдан авсан эд зүйлээ түрээслүүлэгч тал буцаан худалдан авахыг шаардаж болно (Иргэний хуулийн 646 дугаар зүйл).
- Хэрэв түрээслэгч тал нь түрээслүүлэгч талыг дагалдах эд зүйлийг худалдан авахыг хүсэхгүй байгаа бол түрээсийн байрыг түрээслүүлэгч талд буцаан хүлээлгэн өгөхөөс өмнө тухайн эд зүйлийг байрнаас гаргаж болно (Иргэний хуулийн 654 болон 615 дугаар зүйл).
Зайлшгүй шаардлагатай байдлын улмаас зарцуулсан мөнгийг нөхөн олгохыг шаардах эрх
- Хэрэв түрээслэгч тал нь түрээсэлсэн байрыг хадгалан хамгаалахтай холбоотойгоор зардал гаргасан бол гарсан зардлыг түрээслүүлэгч талаас нөхөн төлөхийг шаардаж болно (Иргэний хуулийн 626 (1) дүгээр зүйл).
※ "Зайлшгүй шаардлагатай зардал" гэдэг нь гэрээнд заасан зорилгын дагуу ашиглах эсвэл ашиг олох зорилгоор түрээсэлсэн байрны зүй зохистой нөхцөлийг хадгалж үлдэх, хамгаалахын тулд гарсан бүх зардлыг хэлнэ (Иргэний хуулийн 203 (1) болон 618 дугаар зүйл).
Ашигт зардлыг нөхөн олговрыг нэхэмжлэх эрх
- Хэрэв түрээслэгч тал нь түрээсэлсэн байрны үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор ашигт зардал гаргасан бол түрээслүүлэгч тал нь гэрээг дуусгавар болох үед үнэ цэнэ өссөн хэжээгээр, түрээслэгчийн зарцуулсан хэмжээгээр эсвэл түрээсэлсэн байрны үнэ өртөг нэмэгдсэн дүнгээр тооцож түрээслэгч талын гаргасан ашигт зардлыг түрээслэгч талд нөхөн төлнө (Иргэний хуулийн 626 (2) дугаар зүйл).
※ "Ашигт зардал" гэдэг нь түрээсэлсэн объектын бодит үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор түрээслэгч талын зарцуулсан зардлыг хэлнэ (Иргэний хуулийн 203 (2) дугаар зүйл болон Дээд Шүүхийн 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Шийдвэр, 91Da 15591 тоот хэрэг болон 15607 тоот эсрэг зарга үүсгэсэн хэрэг).