MONGOLIAN

Орон байрны түрээс
Шилжин ирсэн бүртгэл болон баталсан өдрийг тогтоох
Өрхийн тэргүүн нь оршин суух шинэ хаяг дээр шилжин ирснээс хойш 14 хоногийн дотор багтаж албан ёсоор оршин суух шинэ хаягийн дагуу тухайн орон нутгийн Хот/Аймаг/Дүүргийн эрх бүхий удирдах байгууллагад шилжин ирсэн бүртгэлээ хийлгэх ёстой (Оршин суух Бүртгэлийн тухай хуулийн 16 (1) дүгээр зүйл).
- Албан ёсоор шинээр оршин суух хаяг дээр шилжин ирснээс хойш 14 хоногт багтаж шилжин ирсэн бүртгэлээ хийлгээгүй этгээдийн нөхцөл байдал нь хүндрүүлэх шалтгаангүй байвал захиргааны байгууллагаас ногдуулах мөнгөн торгууль нь 50,000 вонноос ихгүй байна (Оршин суух Бүртгэлийн тухай хуулийн 40 (4) дүгээр зүйл).
Шилжин ирсэн бүртгэлийн тогтсон огноог авахаар ирэхдээ түрээсийн гэрээгээ авчрах нь зүйтэй. Ингэснээр түрээсийн барьцааны аюулгүй байдлын хөнгөлөлттэй зээл авах эрхээ элдэх боломжтой болдог.