MONGOLIAN

Орон байрны түрээс
Нүүлгэлтийн компанийг сонгох, үүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэх
Шилжилт хөдөлгөөнийг хэрхэн хийх вэ?
- Энгийн нүүлгэлтийн компаниар үйлчлүүлж байгаа тохиолдолд үйлчлүүлэгч нь эд зүйл, ачаа тээшээ өөрөө баглаж бэлтгэх бөгөөд нүүлгэлтийн компанийн ажилтан ачаа тээшийг хүлээн авч хүргэх газарт аваачиж өгнө (цаашид "үйлчилгээ үзүүлэгч" гэх).
- Бүрэн үйлчилгээ үзүүлдэг нүүлгэлтийн компаниар үйлчлүүлж байгаа тохиолдолд үйлчлүүлэгч нь эд зүйл, ачаа тээшийг баглаж, бэлтгэж өгөхийг үйлчилгээ үзүүлэгч талд хүсэлт гаргаснаар үйлчилгээ үзүүлэгч нь нүүлгэх бүр үйл явцыг хариуцах буюу эд зүйл, ачаа тээшийг баглах, боох, тээвэрлэх, хүргэх бүх үйлчилгээг хариуцна.
Үйлчилгээ үзүүлэгчээс үнийн санал ирүүлэхийг хүсэх
- Нүүх шийдвэр гаргаж нэгэнт нүүлгэлт хийх үйлчилгээ үзүүлэгчийг сонгосон бол үйлчилгээ үзүүлэгч нь үнийн санал ирүүлэх ёстой (Ачаа тээшийн Стандартчилсан Гэрээний 4дүгээрзүйл).
Үйлчилгээ үзүүлэгчийг сонгох
- Үйлчлүүлэгч нь хэд хэдэн үйлчилгээ үзүүлэгчээс үнийн санал хүлээн авч тэдгээрийг харьцуулж үзсэний үндсэн дээр үйлчилгээ үзүүлэгч талыг сонгоно. Газрын Дэд Бүтэц, Тээврийн Яамнаас эрх олгосон үйлчилгээ үзүүлэгчийг сонгосноор нүүлгэлтийн явцад гарч болзошгүй хохирлыг нөхөн төлүүлэхэд хялбар гэдгийг анхаарах нь зүйтэй.
· Солонгосын Ачаа Тээврийн Зуучлагчдын Холбооны цахим хуудснаас (www.kffa.or.kr) үйлчилгээ үзүүлэгч компаниудыг хайж олоод тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагаас олгосон тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хуулбар, үнийн санал, гэрээний хуулбарыг үйлчилгээ үзүүлэгчээс авах хүсэлт гаргаж болно.
Ачаа, тээш тээвэрлэх гэрээг байгуулах
- Гэрээний нөхцөлийг биелүүлээгүйн улмаас ачаа, тээшинд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх үүднээс ачаа, тээш тээвэрлэх гэрээг байгуулах нь зүйтэй.
Нүүх
- Барьцаа төлбөр болон ачаа, тээшний хураамж төлөх
· Албан ёсоор гэрээ байгуулснаар үйлчилгээ үзүүлэгч нь ачаа тээшний төлбөрийн нийт үнийн дүнгийн 10%-тэй тэнцэх гэрээний барьцаа төлбөрийг нэхэмжилж болно (Ачаа, тээшний Стандартчилсан Гэрээний 6 дугаар зүйл).
· Үйлчлүүлэгч нь ачаа, тээшний үндсэн төлбөрийг тооцохгүйгээр ачаа, тээшний нийт үнийн дүнгээс давсан ачаа тээшний төлбөр зэрэг нэмэлт төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй (Ачаа, тээшний Стандартчилсан Гэрээний 8 (3) дугаар зүйл).
Ачаа, тээш тээвэрлэх гэрээг цуцлах болон хохирлын нөхөн төлбөр
- Ачаа, тээш тээвэрлэх гэрээг цуцлах
· Үйлчлүүлэгч тал нь өөрт хамаарах шалтгааны улмаас гэрээг цуцлах тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч талд учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой (Ачаа тээшний Стандартчилсан Гэрээний 9 (1) дүгээр зүйл).
· Үйлчилгээ үзүүлэгч нь өөрт хамаарах шалтгааны улмаас гэрээг цуцалсан тохиолдолд үйлчлүүлэгч талд учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой. Хэрэв үйлчлүүлэгч нь гэрээний барьцаа төлбөрийг аль хэдийн төлсөн бол үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийн төлсөн тухайн барьцаа төлбөр дээр нэмж учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой (Ачаа, тээшний Стандартчилсан Гэрээний 9 (2) дугаар зүйл).
- Учирсан хохиролд үйлчилгээ үзүүлэгчийн хүлээх үүрэг хариуцлага
· Үйлчилгээ үзүүлэгч нь ачаа, тээшний тээвэрлэлт, хадгалалтын явцад өөрөө, түүний ажилтан эсвэл түүний ажилд авсан этгээд нь хариуцлагагүй хандсан болохоо нотолж чадахгүй бол тухайн үйлчлүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хариуцлагыг хүлээх ёстой (Ачаа, тээшний Стандартчилсан Гэрээний 14 (1) болон (2) дугаар зүйл).
· Үйлчилгээ үзүүлэгч эсвэл түүний ажилтан гэх мэтчилэн эсвэл үйлчлүүлэгч нь үйлчилгээ үзүүлэгч, эсвэл түүний ажилтны санаатай болон санамсаргүй үйлдэлтэй холбоотойгоор ачаа хүргэлт хойшилсны улмаас бодит хохирол учирсан болохыг нотолсон бол үйлчлүүлэгчид учирсан хохирлыг үйлчилгээ үзүүлэгч нь нөхөн төлөх ёстой (Иргэний хуулийн 393 дугаар зүйл, Ачаа, тээшний Стандартчилсан Гэрээний 14 (3) дугаар зүйл).
- Учирсан хохиролд үйлчилгээ үзүүлэгчийн хүлээх үүрэг хариуцлагатай холбоотой маргааныг шийдвэрлэх
· Үйлчлүүлэгч нь Солонгосын Хэрэглэгчдийн төлөө Газар (www.kca.go.kr), хэрэглэгчийн төлөө байгууллагад хандаж ачаа, тээшний тээвэрлэлттэй холбоотой ачаа, тээшинд хохирол учирсан, хүргэлт хойшлогдсоны улмаас үүссэн хохиролд хүлээх үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагатай холбоотой маргааныг шийдвэрлүүлж болно (Том оврын машинаар Тээвэрлэлт хийх тухай хуулийн 7 дугаар зүйл).
※ Солонгосын Ачаа, тээврийн Зуучлалын Нийгэмлэгийн цахим хуудаснаас (www.kffa.or.kr) ачаа, тээшний тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж болно.