MONGOLIAN

Орон байрны түрээс
Сөрөх эрх
Сөрөх эрхийн тухай ойлголт болон тавигдах шаардлагууд
- "Сөрөх эрх" гэдэг нь түрээсэлсэн байрыг шилжүүлж авч буй этгээд, түрээслэх эрхийг өвлөж авч буй этгээд болон түрээсэлсэн байрыг сонирхож буй этгээд гэх зэрэг гуравдагч этгээдээс гэрээний нөхцөл, хугацааг нэхэмжилж буй түрээслэгч талд хуулиар олгогдсон эрх юм (Орон байрны Түрээсийг Хамгаалах тухай хуулийн 3 (1) дүгээр зүйл).
- Бүртгэгдээгүй боловч түрээслэгч нь ① орон байрыг авч ② оршин суух бүртгэлээ хийлгэсэн бол тухайн түрээслэгч нь түрээстэй холбоотойгоор дараах Сөрөх эрхтэй (Орон байрны Түрээсийг Хамгаалах тухай хуулийн 3 (1) дүгээр зүйл).
Орон байрыг хүлээлгэн өгөх
- "орон байрыг хүлээлгэн өгөх" гэдэг нь түрээслэх байрны эзэмшлийг шилүүлэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл тухайн орон байрны бодит эзэмших эрхийг түрээслүүлэгчээс түрээслэгчид шилжүүлнэ гэсэн үг юм.
Оршин суух бүртгэл, шилжин ирсэн бүртгэл
- Шилжин ирсэн бүртгэл хийлгэхдээ оршин суух бүртгэлийг хийлгэх ёстой (Орон байрны Түрээсийг Хамгаалах тухай хуулийн 3 (1) дүгээр зүйл).
- Хууль ёсны оршин суугаа хаягаа сольж буй өрхийн бүх гишүүд эсвэл зарим нь буюу өрхийн тэргүүн гэх мэт бүртгүүлэх үүрэгтэй этгээд нь шинээр оршин суух хаягийнхаа дагуу тухайн орон нутгийн Хот/Дүүрэг/Хорооныхоо эрх бүхий байгууллагад шилжин ирсэн бүртгэлээ тухайн шинэ хаяг дээр нүүн ирснээс хойш 14 хоногийн дотор бүртгүүлэх ёстой (Оршин суух Бүртгэлийн тухай хуулийн 10, 11 болон 16 (1) дүгээр зүйл).
Сөрөх эрхийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа
- Хэрэв түрээслэгч нь орон байрыг хүлээн авсны дараа оршин суух бүртгэлээ хийлгэсэн бол бүртгэл хийлгэсэн өдрөөс эхлэн гуравдагч талыг сөрөх эрх хүчин төгөлдөр болох ба оршин суух бүртгэлийг шилжин ирсэн бүртгэл хийлгэхдээ бүртгүүлсэн гэж үзнэ (Орон байрны Түрээсийг хамгаалах тухай хуулийн 3 (1) дүгээр зүйл).