MONGOLIAN

Орон байрны түрээс
Гэрээ байгуулж буй талуудыг шалгах
Гэрээний талуудыг шалгах
- Түрээсийн гэрээний талуудыг түрээслэгч болон түрээслүүлэгч талууд гэнэ. Түрээслүүлэгч тал нь ихэнхдээ түрээсэлж буй орон байрны өмчлөгч байх боловч түрээсэлж буй орон байрыг захиран зарцуулах эрх бүхий этгээд нь түрээслүүлэгч байж болно (Дээд Шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Шийдвэр 98Da 49753 тоот хэрэг).
- Тухайн байрны өмчлөгчтэй гэрээ байгуулах бол гэрээ байгуулж буй этгээд нь тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээ дээрх мэдээлэл нь тухайн өмчлөгчийн оршин суух бүртгэлийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг шалгах ёстой. Тухайн байрыг өмчлөгч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй түрээсийн гэрээ байгуулахдаа тухайн төлөөлөгчид олгогдсон итгэмжлэл болон гэрчилгээнд тамга дарж, баталгаажуулсан эсэхийг шалгах нь зүйтэй.