MONGOLIAN

Орон байрны түрээс
Орон байрны түрээсийг хамгаалах тухай хуулиар хамгаалагдах хувь хүн, хуулийн этгээд
Үндсэн эрх бүхий хүмүүс
- Зарчмын хувьд, Орон байрны Түрээсийг Хамгаалах тухай хууль нь Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнд үйлчилнэ (Орон байрны Түрээсийг Хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйл).
Гадаад улсын иргэд болон гадаад улсын харьяат Солонгос иргэд
- Орон байр түрээсэлсэн гадаад иргэн нь оршин суух газар өөрчлөгдсөн тухай мэдэгдлийг явуулсан бол түүнийг Орон байрны Түрээсийг Хамгаалах тухай хуулиар тусгайлан хамгаална (Цагаачлалын тухай хуулийн 88-2 (2) дугаар зүйл, Сөүл хотын Дүүргийн Шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Шийдвэр, Кейс № 93Gahap 73367 – 11).
- Удаан хугацаагаар орон байр түрээсэлсэн гадаад улсын харьяат Солонгос иргэнд Орон байрны Түрээсийг Хамгаалах тухай хууль үйлчилнэ (Цагаачлал болон Гадаад улсын харьяат Солонгос иргэдийн хууль, эрх зүйн байдлын тухайн хуулийн 6 (1) дүгээр зүйл).
Аж ахуй нэгж
- БНСУ-ын Газар болон Орон сууцны Корпорациас болон орон сууцны асуудал хариуцсан орон нутгийн төрийн байгууллагуудаас бусад аж ахуй нэгж нь тусгай нөхцөлд хамрагдаагүй бол Орон байрны Түрээсийг Хамгаалах тухай хууль эдгээр аж ахуй нэгжид үйлчлэхгүй (Орон байрны Түрээсийг Хамгаалах тухай хуулийн 3 (2) дугаар зүйлийн сүүлийн хэсэг, Орон байрны Түрээсийг Хамгаалах тухай хуулийг Хэрэгжүүлэх Тогтоолын 2 дугаар зүйл).