MONGOLIAN

Үйлдвэрлэлийн ослын даатгал
Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөрийн тодорхойлолт
- “Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр” гэж Тахир дутуугийн 1-ээс 12-р зэрэгт хамаарах хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан бөгөөд тахир дутуугийн тэтгэмж авдаг ажилтан ажилдаа буцан ороход мэргэжлийн сургалт шаардлагатай тохиолдолд түүнд мэргэжлийн сургалтын зардал, мэргэжлийн сургалтын тэтгэмж хэлбэрээр олгох, мөн тус ажилтны ажлын байрыг хадгалж буй тухайн ААН-д татаас, мэргэжлийн дахин сургалтын зардал, нөхөн сэргээх зардал хэлбэрээр олгох даатгалын нөхөн төлбөрийг хэлнэ (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 72 (1)-р заалт).
Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөрийн төрлүүд
- Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр нь дараах төрөлтэй байна① ажилдаа буцах ороход мэргэжлийн сургалт шаардлагатай ажилтанд олгох мэргэжлийн сургалтын зардал, мэргэжлийн сургалтын тэтгэмж, ② ААН-д олгогдох ажилд буцаан авах татаас, мэргэжлийн давтан сургалт, нөхөн сэргээх зардал (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 72 (1)-р заалт).