Өвчний улмаас учирсан үйлдвэрлэлийн ослыг тогтоох стандарт шаардлага
Өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралт нь ажил мэргэжлээс шалтгаалсан байна.
- Ажилтан дараах шалтгааны улмаас өвчлөлд өртсөн, эсвэл тус өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдсан буюу нас барсан тохиолдолд тус ослыг үйлдвэрлэлийн осол гэж үзнэ (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 37 (1)-р заалтын 2-р дэд заалт).
· Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад физик, химийн бодис, тоосжилт, эмгэг төрүүлэгчтэй харьцсан буюу түүнд өртсөн, биедээ хүнд ачаа үүрсэн, эрүүл мэндэд хүндрэл учруулах бусад бодистой харьцсан буюу түүнд өртсөний улмаас үүссэн өвчин, эмгэг;
· Үйлдвэрлэлийн ослын улмаас гэмтсэн, бэртсэнээс үүссэн өвчин, эмгэг;
· Ажлын байрны дарамт, үйлчлүүлэгчийн доромжлол зэргээс шалтгаалсан ажлын байрны сэтгэл санааны стресснээс үүдэлтэй бий болсон эмгэг;
· Ажилтны ажил үүрэгтэй холбоотой үүссэн бусад өвчин, эмгэг.
Ажилтны ажил үүрэг ба тухайн өвчин эсвэл хөдөлмөрийн чадвар алдалт эсвэл нас баралтын хооронд шууд шалтгаант харилцан хамаарал байх ёстой.
- Дээр заасан үйлдвэрлэлийн ослыг тогтоох стандарт шаардлагыг үл харгалзан, тухайн ажилтан ажил үүрэгтэй шууд хамааралгүй шалтгааны улмаас өвчилсөн, хөдөлмөрийн чадвар алдсан, нас барсан тохиолдолд тус ослыг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 37 (1)-р заалт).
- Шууд харилцан хамаарлыг тогтоох
· Ажил үүргээ гүйцэтгэх явцад тухайн үйлдвэрлэлийн ослыг учирсан гэж үзсэн тохиолдолд ерөнхий туршлага, мэдлэгт үндэслэн “шууд шалтгаант харилцан хамааралтай” гэж үзнэ.
- Харилцан хамаарлыг нотлох
· Даатгалын нөхөн олговор авах этгээд харилцан хамаарлыг нотлох үүрэгтэй (ажилтан эсвэл түүний дарга) (Дээд шүүхийн 2005 оны 11-р сарын 10-ны өдрийн шийдвэр, № 2005Du 8009).
- Харилцан хамаарлыг тогтоох шалгуур
· Ажилтны ажил үүрэг болон тухайн ослын хоорондын шууд хамаарлыг тус ажилтны эрүүл мэнд, биеийн байдлыг дундаж хүний эрүүл мэнд, биеийн байдалтай харьцуулсны үндсэн дээр тогтооно (Дээд шүүхийн 2008 оны 1-р сарын 31-ны өдрийн шийдвэр, № 2006Du 8204, Дээд шүүхийн 2005 оны 11-р сарын 10-ны өдрийн шийдвэр, № 2005Du 8009).
- Харилцан хамаарлын нотолгооны зэрэг
· Харилцан хамаарлыг анагаах ухаан, шинжлэх ухааны үүднээс тодорхой нотлох албагүй. Ажилтны тухайн компанид ажилтнаар орох үеийн эрүүл мэнд зэрэг бүх зүйлсийг харгалзан үзэхээс гадна тухайн өвчлөл хэрхэн тохиолдсон, өвчлөлийн мэдээлэл, эмчилгээний явц зэргийг харгалзан тухайн осол нь ажилтны ажил үүрэгтэй шууд хамааралтай гэж үзсэн тохиолдод шууд хамаарлыг тогтоож болно (Дээд шүүхийн 2007 оны 4-р сарын 12-ны өдрийн № 2006Du 4912 тоот шийдвэр).
Ажилтны санаатай үйлдэл, өөртөө гэм хор учруулсан үйлдэл, гэмт хэргийн үйлдэл зэргээс үүдэн осол учирсан тохиолдолд тус ослыг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй.
- Ажилтны санаатай үйлдэл, өөртөө гэм хор учруулсан үйлдэл, гэмт хэргийн үйлдэл зэргээс үүдэн осол учирсан аливаа гэмтэл, бэртэл, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 37 (2)-р заалт).
- Хэдий тийм боловч, тухайн гэмтэл, бэртэл, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралт нь тухайн ажилтны танин мэдэхүйн хэвийн ажиллагаа алдагдсан нөхцөлд хийгдсэн үйлдлээс шалтгаалсан, мөн дараах тохиолдлуудад хамаарах тохиолдолд тус ослыг үйлдвэрэлэлийн осолд тооцно (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 37 (2)-р заалт, Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийг хүчин төгөлдөр мөрдөх тухай тогтоолын 36-р зүйл).
· Ажил үүрэгтэй холбоотой шалтгааны улмаас үүссэн сэтгэцийн эмгэгээ эмчлүүлж байсан эсвэл эмчлүүлж байгаа ажилтан сэтгэцийн эмгэгийн улмаас өөртөө гэм хор учруулсан;
· Үйлдвэрлэлийн ослын улмаас эмчилгээ хийлгэж байгаа ажилтан үйлдвэрлэлийн ослын улмаас үүссэн сэтгэцийн эмгэгийн улмаас өөртөө гэм хор учруулсан;
· Түүнээс бусад ажил үүргийн шалтгааны улмаас сэтгэцийн хэвийн бус байдалд өөрийгөө гэмтээх үйлдэл хийсэн гэх Шалтгаан болон үр дагаварын хамаарал зөвшөөрөгдөх тохиолдолд