MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Олон соёлт Гэр бүлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэх Олон соёлт гэр бүл
- "Олон соёлт гэр бүл" гэдэг нэр томьёо нь дараах гэр бүлд хамаарна (Олон соёлт гэрийн бүлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг):
1. Бүгд Найрамдах Солонгос улсад Оршин суугаа Гадаад иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэр бүлийн шалтгаанаар цагаачлагч мөн Иргэншлийн тухай хуулийн 2-4 дүгээр зүйлд заасны дагуу төрсөн цагаасаа хойш Бүгд Найрамдах Солонгос улсын иргэншилтэй Солонгос улсын иргэдээс бүрдсэн гэр бүл; болон
2. Иргэншлийн тухай хуулийн 3 болон 4 дүгээр зүйлд заасан Бүгд Найрамдах Солонгос улсын иргэншилтэй мөн Иргэншлийн тухай хуулийн 2-4 дүгээр зүйлд заасанчлан төрсөн цагаасаа хойш Бүгд Найрамдах Солонгос улсын иргэншилтэй Солонгос улсын иргэдээс бүрдсэн гэр бүлийг Олон Соёлт гэр бүл гэнэ.
- Түүнчлэн, олон соёлт гэр бүлийг дэмжих тухай хууль нь Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн болон гадаад улсын иргэний де-факто гэр бүлд төрсөн хүүхдийг өсгөж буй олон соёлт гэр бүлийн гишүүнд хүчин төгөлдөр үйлчилнэ (Олон Соёлт Гэр Бүлийг Дэмжих тухай хуулийн 14 дүгээр зүйл).
- Олон соёлт гэр бүл нь гэр бүлээ цуцлуулсан эсвэл бусад шалтгааны улмаас салах тохиолдолд олон соёлт гэр бүлийн хүүхэд нь олон соёлт гэр бүлийн гишүүн байсны хувьд тухайн хүүхдэд Олон Соёлт Гэр Бүлийг Дэмжих хууль хүчин төгөлдөр үйлчилнэ (Олон Соёлт Гэр Бүлийг Дэмжих тухай хуулийн 14-2 дугаар зүйл).
※ Цахим хуудасны (https://m.easylaw.go.kr/MOM) Олон соёлт Гэр бүл хэсгээс олон соёлт гэр бүлийг дэмжих тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.