MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Бүгд Найрамдах Солонгос улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний хуульд заасны дагуу нас барсан эхнэр/нөхрийнхөө өмч хөрөнгийг өв залгамжлах
- Дараах журмын дагуу өв залгамжлагч этгээд болох ба нас барсан иргэний эхнэр/нөхөр нь өв залгамжлагч болдог (Иргэний хуулийн 1000 зүйлийн 1 дэх хэсэг).
1. Өв залгамжлуулагчийн дөрвөн үеийн үр хойч (шууд хамаарах цусан төрлийн үр удамд– төрсөн хүү/охин, ач/зээ, гуч гэх мэт);
2. Өв залгамжлуулагчийн дөрвөн үеийн удам угсаа (шууд хамаарах цусан төрлийн удам угсаанд- эцэг/эх, эмээ/өвөө гэх мэт);
3. Өв залгамжлуулагчийн төрсөн ах/эгч, эрэгтэй/эмэгтэй дүү;
4. Өв залгамжлуулагчийн цусан төрлийн дөрвөн үеийн хамаатан садан (үеэл, нагац, авга гэх мэт).
Эхнэр/нөхрийнхөө өвийг залгамжлагч
- Өв залгамжлуулагчийн эхнэр/нөхөр шууд өв залгамжлагч болдог. Хэрэв өв залгамжлуулагч нь цусан төрлийн үр хойч, удам угсааны хамаатантай бол түүний эхнэр/нөхөр нь хамтран өв залгамжлагч болдог. Хэрэв ямар нэгэн өөр өв залгамжлагч гарч ирээгүй тохиолдолд өв залгамжлуулагчийн эхнэр/нөхөр нь түүний цорын ганц өв залгамжлагч болно (Иргэний хуулийн 1003 дугаар зүйлийн 1 дэх хэсэг).
Өв залгамжлах хувь хэмжээ
- Өв залгамжлуулагчийн эхнэр/нөхрийн өвөлж авах өв хөрөнгийг хувь хэмжээг өв залгамжлуулагчийн шууд цусан төрлийн үр хойчийн өвлөх хувь хэмжээнээс их 50 хүртэл хувиар өсгөж болох өв залгамжуулагчийн шууд цусан төрлийн удам угсааны эцэг/эх, эмээ/өвөөгийн эзэмших хувь 50-иас дээш хувь бол түүний эхнэр/нөхөр тухайн хувийг хамтран эзэмшинэ (Иргэний хуулийн 1009 (2) дугаар зүйл).