MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Дахин нэвтрэх зөвшөөрөл
Дахин нэвтрэх зөвшөөрөл авах болон зөвшөөрөл авахаас чөлөөлөгдөх
- Дахин нэвтрэх зөвшөөрөл мэдүүлэх хүмүүс
· Гадаад иргэний бүртгэлд бүртгүүлсэн эсвэл тухайн бүртгэлээс чөлөөлөгдсөн гадаад улсын иргэн нь зөвшөөрөгдсөн хугацаандаа багтаж хилээр гарсны дараа Бүгд Найрамдах Солонгос улсад дахин нэвтрэхийг хүсэж байгаа бол Хууль зүйн Яамны Сайдаас зөвшөөрөл авах ёстой (Цагаачлалд Хяналт тавих тухай хуулийн 30 (1) дүгээр зүйлийн үндсэн заалт).
- Дахин нэвтрэх зөвшөөрлөөс чөлөөлөх
· Гэхдээ байнгын оршин суух эрх авсан иргэн болон дахин нэвтрэх зөвшөөрлөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй иргэний хувьд лараах оршин суух статустай хүмүүсийг дахин нэвтрэх зөвшөөрөл авахаас чөлөөлөх боломжтой (Цагаачлалд Хяналт тавих тухай хуулийн 30 (1) дүгээр зүйл болон Цагаачлалд Хяналт тавих тухай хуулийг Хэрэгжүүлэх Журмын 44-2 (1) дүгээр зүйлийн үндсэн заалт):
√ 「Цагаачлалд Хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийн тухай тогтоол」- байнгын оршин суух (F-5) статустай бөгөөд Бүгд Найрамдах Солонгос улсын нутаг дэвсгэрээс гарснаас хойш 2 жилийн дотор Солонгос улс руу дахин нэвтрэх хүсэлтэй гадаад улсын иргэн;
√ 「Цагаачлалд Хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийн тухай тогтоол」ын хавсралт 1-2-т 1. Дипломат (А-1)-аас 25. Гадаад улсын иргэнийг дагалдаж яваа эхнэр/нөхөр/хүүхэд (F-3) хүртэл, 27. Гэр бүлийн Цагаачлагч (F-6)-аас 30. Бусад (G-1) хүртэлх статустай гадаад иргэн нь БНСУ-ын нутаг дэвсгэрээс гарснаас хойш нэг жилийн дотор (гадаад улсад байх хугацаа 1 жил хүртэл байгаа бол үлдсэн хугацаа) Солонгос улс руу дахин нэвтрэх хүсэлтэй гадаад улсын иргэн.
※ 「Цагаачлалд Хяналт тавих тухай хуулийн」 11 дүгээр зүйлд заасны дагуу тус улсад нэвтрэхийг хориглосон гадаадын иргэн болон 「Цагаачлалд Хяналт тавихтухай хуулийг хэрэгжүүлэх зарчим」-ийн 10 дугаар зүйлийн аль нэгэнд хамаарах гадаадын иргэнийг үүнээс чөлөөлөхгүй (「Цагаачлалд Хяналт тавих хуулийг хэрэгжүүлэх зарчим」 44-2 (1) дүгээр зүйлийн үндсэн заалт.
Дахин нэвтрэх зөвшөөрлийн хэрэгжилт
- Дахин нэвтрэх зөвшөөрөл авъя гэвэл хилээр дахин нэвтрэх өргөдөлд「Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-ын хавсралтын 34-р маягт)дахин нэвтрэх ёстой шалтгааныг тайлбарласан баримт бичгийг хавсарган Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн албаны дарга, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн алба болон Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн хэлтсийн салбарын даргадөгөх ёстой(「Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-ын 39-р зүйлийн 6-ын 1-р заалт).
- Дахин нэвтрэх хугацаа нь өмнө олгосон байх хугацаанаас хэтрэх ёсгүй (Цагаачлалд Хяналт тавих тухай хуулийг Хэрэгжүүлэх Журмын 39-6 (3) дугаар зүйл).
- Гадаад улсын иргэн нь нэгэнт дахин нэвтрэх зөвшөөрөл авч тамга даруулсан бол дахин нэвтрэх хугацаа нь паспорт дээр дарсан тамга дээр эсвэл дахин нэвтрэх зөвшөөрлийн наалтын дээр бичигдсэн байна (Цагаачлалд Хяналт тавих тухай хуулийг Хэрэгжүүлэх Журмын 39-6 (4) дүгээр зүйл).
Дахин нэвтрэх хугацааг сунгах
- Сунгах шалтгаан
· Гадаад улсын иргэн нь өвдсөн эсвэл хүндэтгэх шалтгааны улмаас зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж дахин нэвтрэх боломжгүй болсон тохиолдолд дахин нэвтрэх зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас өмнө хугацаа сунгуулах зөвшөөрлийг Хууль зүйн Яамны Сайдаас авна (Цагаачлалд Хяналт тавих тухай хуулийн Article 30 (3) дугаар зүйл).
- Сунгуулах өргөдөл гаргах
· Зөвшөөрөгдсөн дахин нэвтрэх хугацааг сунгах зөвшөөрөл авах хүсэлтэй гадаад улсын иргэн нь хугацаа сунгуулах өргөдөлд (Цагаачлалд Хяналт тавих тухай хуулийг Хэрэгжүүлэх Журмын Маягт-61) сунгуулах шалтгааныг тодорхой тайлбарласан бичиг баримтыг хавсаргаж дипломат газарт ирүүлнэ (Цагаачлалд Хяналт тавих тухай хуулийг Хэрэгжүүлэх Журмын 39-7 (1) дүгээр зүйл).