MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Визтэй нэвтрэх
Виз олгох хүсэлт гаргах
- Бүгд Найрамдах Солонгос улсын иргэнтэй гэрлэсэн гадаад улсын иргэний гэр бүлийн гишүүн эсвэл хамаатан садан нь Солонгос улсад нэвтрэхийн тулд Дипломат газарт (Бүгд Найрамдах Солонгос улсын элчин сайдын яам болон консулын газар) виз олгох хүсэлт гаргана. Аялал жуулчлал эсвэл төрөл саднындаа зочлох зорилгоор Бүгд Найрамдах Солонгос улсад нэвтрэх хүсэлтэй гадаадын иргэнд Богино-хугацаатай Зочлох (C-3) виз олгох бөгөөд Солонгос улсад байх визний хугацаа 3 сар хүртэл байна.
- Солонгос улсад байгаа гадаад иргэн виз мэдүүлэгчийн зочлох зорилго гэх мэтийг нотолсон урилга, тодорхойлолтыг (Солонгос улсын нотариатаар батлуулсан) виз мэдүүлэгчид явуулсан тохиолдолд Богино-хугацаатай Зочлох визийг хялбар, хурдан шуурхай олгох боломжтой.
Бүрдүүлэх бичиг баримт
Виз авахад шаардлагатай бичиг баримт нь тухайн улс тус бүр өөр тул хүсэлт гаргаж буй улсын элчин сайдын яамаар дамжуулан дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Виз олгоход анхааруулах зүйлс
- Визний өргөдөл мэдүүлсэн өдрөөс хойш 3 сарын хугацаа өнгөрсний дараа өргөдөл гаргагч виз олгохыг хүсэх тохиолдолд өргөдөл гаргагч нь дахин шинээр виз мэдүүлнэ (Цагаачлалд хяналт тавих тухай хуулийг хэрэгжүүлэх Журмын 12 (3) дугаар зүйл).