MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Олон соёлт гэр бүлд олгох хүүхдийн тэтгэмж
Тавигдах шаардлага
- Олон соёлт Гэр бүлийг дэмжихтухай хуулийн 2дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон соёлт гэр бүлд зориулсан хүүхдийн тэтгэмжийг олон соёлт гэрбүлийн 5-аас доош буюу сургуулийн өмнөх насны хүүхдэд олгоно (Эрүүл Мэнд, НийгмийнХаламжийн Яамны 「2023 оны хүүхэд асрах үйлчилгээний хөтөлбөрийн гарынавлага」).
- Олон соёлт Гэр бүлийг дэмжих хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон соёлт гэр бүлд гэр бүлийн шалтгаанаар цагаачлах статус мэдүүлэгч (иргэншил хүссэн өргөдөл, зөвшөөрлийн дагуу БНСУ-ын иргэний харьяалал олгосон хүмүүсийг хамруулна) болон Иргэншлийн тухай хуулийн 2-оос 4 дүгээр зүйлд заасны дагуу иргэний харьяалал авсан иргэний дундаас төрсөн хүүхэд гэхдээ олон соёлт гэр бүлийн гэр бүлийн шалтгаанаар цагаачлагч болон түүний хууль ёсны эхнэр/нөхрийн дундаас төрсөн хүүхэд нь гэр бүлийн нэг гишүүний хувьд олон соёлт гэр бүлтэйгээ хамт амьдардаг бол хүүхэд асрах мөнгөн тэтгэмж авах эрхтэй. Тухайн хүүхэд нь хүүхэд асрах мөнгөн тэтгэмжийг авахын тулд Бүгд Найрамдах Солонгос улсын иргэний харьяалалтай байх ёстой.
- Сургуульд орох нас(2016.1.1 ~ 12. 31-ны хооронд төрсөн)-ны хүүхдийнсургуульд орох насыг хойшлуулсан тохиолдолд 5 настай хүүхдийн асаргааны тэтгэмжхүссэн өргөдөл гаргах боломжтой. Жич, сургуульд орох насыг хойшлуулсны улмаасолгох 5 настай хүүхдийн асаргааны тэтгэмжийг зөвхөн 1 удаа олгоно. Энэ тохиолдолд мөн адил Нүри сургалтын нийтхугацаа дээд тал нь 3 жил байна.
Сонгох шалгуур
- Асран хамгаалагчийн орлогын түвшнийг харгалзахгүйгээр хүүхэд асрах мөнгөн тэтгэмж олгох
- Олон Соёлт Гэр Бүлд Дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гэр бүлийн шалтгаанаар цагаачилсан (иргэний харьяаллын холбогдох зөвшөөрлийн дагуу Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн болсон эсвэл иргэний) олон соёлт гэр бүлд төрсөн хүүхэд болон Иргэншлийн тухай хуулийн 2-оос 4 дүгээр зүйлд заасны дагуу Бүгд Найрамдах Солонгос улсын иргэншил авсан этгээд нь олон соёлт гэр бүлд амьдарч байгаа эсэхээс үл хамаарч хүүхэд асрах мөнгөн тэтгэмжийг авах эрхтэй.
- Гэхдээ гэр бүлийн шалтгаанаар цагаачлагч нь дараах тохиолдлуудад олон соёлт хүүхэд асрах мөнгөн тэтгэмж авах эрхгүй:
· Шууд цусан төрлийн удам угсааны эмээ/өвөө, эцэг/эх нь тухайн улсад байнга оршин суух хүсэлгүй бөгөөд гадаад улсад оршин сууж байхад төрсөн гэр бүлийн шалтгаанаар цагаачлагч эрэгтэй болон цэргийн алба хаахаас зайлсхийж Бүгд Найрамдах Солонгос улсын харьяатаас татгалзах замаар гадаад иргэн болсон олон иргэншилтэй хүмүүст;
· Цэргийн алба хаахаас зайлсхийж Бүгд Найрамдах Солонгос улсын харьяатаас гарч гадаад улсын иргэншил авах замаар гадаад улсын иргэн бол Бүгд Найрамдах Солонгос улсын эрэгтэй иргэдэд; мөн
· Гадаад улсад оршин суугаа Солонгос иргэдийн Цагаачлалын асуудал болон Эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гадаад улсын иргэншилтэй Солонгос хүмүүст тус тэтгэмжийг олгохгүй.
- Олон Соёлт гэр бүлийг Дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон соёлт гэр бүлийн гэр бүлийн шалтгаанаар цагаачлагч (Иргэний харьяалал олгох зөвшөөрлийн дагуу Бүгд Найрамдах Солонгос улсын иргэний харьяалал авсан хүмүүс багтана) болон түүний хууль ёсны эхнэр/болон нөхрийн дундаас гарсан хүүхэд нь зөвхөн олон соёлт гэр бүлд гэр бүлийн гишүүний хувьд хамт амьдардаг бол тухайн хүүхэд нь хүүхэд асрах мөнгөн тэтгэмжийг авах эрхтэй. Хүүхэд асрах мөнгөн тэтгэмжийг авах эрхээ эдлэхийн тулд тухайн хүүхэд нь Бүгд Найрамдах Солонгос улсын иргэний харьяалалтай байх ёстой.
Бүрдүүлэх бичиг баримтууд
- Өргөдөл гаргагчийг тэтгэмж авах боломжтой эсэхийг үнэлж гаргахдаа Нийгмийн Даатгалын Мэдээллийн Системээр (гэр бүлийн хайлт, гэр бүлийн харилцааны бүртгэл) дамжуулан гэр бүлийн харилцаа гэх зэрэг мэдээллүүдийг шалгадаг. Хэрэв Нийгмийн Даатгалын Мэдээллийн Системээр шалгаж үзэх боломжгүй байвал өргөдөл гаргагч нь нотлох бичиг баримтуудаа биеэр авчирч өгнө.
- Хүүхэд асрах мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргаж буй гэр бүлийн шалтгаанаар цагаачлагч нь гэрлэлтийн гэрчилгээ болон гадаад иргэний бүртгэлийн гэрчилгээг ирүүлнэ.
※ Цагаачлалд Хяналт тавих тухай хуулийн 31 (1) дугаар зүйлд заасны дагуу гадаад улсын бүртгэлээс өргөдөл гаргагч хасагдсан болохыг батлах гадаад улсын иргэншилтэй Солонгос хүний оршин суугаа газрын бүртгэлийн карт эсвэл ажлын үнэмлэх гэх зэрэг бичиг баримт нь гадаад иргэний бүртгэлийн үнэмлэх бичиг баримтыг орлож болно.
- Гэр бүлийн шалтгаанаар цагаачлагчид дундаас Гадаад улсад оршин суудаг Солонгос иргэдийн Цагаачлал болон Эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гадаад улсын иргэншилтэй Солонгос хүмүүс (оршин суугаа газрын бүртгэлийн карт ирүүлсэн болон бүртгэлтэй зарим гадаад иргэд) сүүлийн 15 жил гадаад улсад байснаа баталж Бүгд Найрамдах Солонгос улсын нутаг дэвсгэрт нэвтэрсэн болон нутаг дэвсгэрээс гарсныг нотлох бичиг баримтыг ирүүлэх ёстой.