MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэх журам
Төрсний бүртгэл бүртгүүлэх
- Хүүхдийн төрсний бүртгэлийг түүний эцэг эсвэл эх нь (хэрэв хүүхэд хууль ёсоор гэрлээгүй гэр бүлд төрсөн бол зөвхөн эх нь) хүүхэд төрсөн өдрөөс хойш 1 сарын дотор бүртгүүлэх ёстой. Дараах зүйлсийг төрсний бүртгэлд багтаасан байх ёстой (Гэр бүлийн харилцааны Бүртгэлийн тухай хуулийн 44 (1), (2), (4) болон 46 (1), (2) дугаар зүйл):
1. Овог, нэр, хүйс, хүүхдийг бүртгэсэн газар;
2. Хууль ёсоор гэрлээгүй гэр бүлд төрсөн эсэх;
3. Төрсөн огноо, газар;
4. Эцэг эхийн овог нэр · үндэс · үндсэн бүртгэлийн харъяалал болон иргэний бүртгэлийн дугаар(эцэг болон эх нь гадаад иргэн бол түүний овог нэр · төрсөн он сар өдөр · харъяалал болон гадаад иргэний бүртгэлийн дугаар)
5. Эхийн гэрлэлтээ бүртгүүлэх үеийн овог болон ургийн овгоор хүүхдээ овоглохыг эцэг, эх нь зөвшөөрсөн тохиолдолд дээрх мэдээллүүд; болон
6. Хүүхэд давхар-иргэншилтэй тохиолдолд дээрх мэдээллүүд болон хүүхдийн гадаад иргэний харьяалал зэргийг хүүхдийн төрсний бүртгэлд багтаана.
- Эмч эсвэл эх баригчийн олгосон төрсний гэрчилгээг хавсаргана (Гэр бүлийн харилцааны Бүртгэлийн тухай хуулийн 44 (4) дүгээр зүйл).
- Гадаад эцэг, Солонгос эхтэй хүүхдийн хувьд тухайн хүүхдийн эцэг нь өөрийн харьяат улсын хууль, тогтоомжид заасны дагуу харьяат улсынхаа иргэний бүртгэлд хүүхдийн төрсний бүртгэлийг бүртгүүлсэн байсан ч гэсэн хүүхдийн төрсний бүртгэлийг Бүгд Найрамдах Солонгос улсад бүртгүүлж болно (Гэр бүлийн Харилцааг Бүртгэх Журмын Гадаад эцэг, Солонгос эхийн хууль ёсны гэрлэсэн гэр бүлд төрсөн Хүүхдийн Овог, Нэрд тавигдах Журмын 1 дүгээр зүйлийн (b) дэх хэсэг).
Төрсний бүртгэлд хүүхдийн овог бичих тухай
- Зарчим
· Хүүхэд нь эцгийн овог болон үндсэн гарлыг дагана. Гэхдээ, эцэг эх гэрлэлтээ мэдүүлэх үед эхийн овог болон үндсэн гарлыг дагахаар өөр хоорондоо тохиролцсоон тохиолдолд эхийн овог болон үндсэн гарлыг дагана(Иргэний хууль-ийн 781 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт).
· Гэрлэлтээс гадуурх хүүхэд хүлээн зөвшөөрөгдөх тохиолдолд эцгийн овог болон үндсэн гарлыг дагана. Гэхдээ, хүлээн зөвшөөрч мэдүүлж буй эцэг эхийн харилцан тохиролцоон дээр үндэслэн өмнөх овог болон үндсэн гарлыг үргэлжлүүлэн ашиглахаар тохиролцсон баримч бичгийг мэдүүлсэн бол өмнөх овог болон үндсэн гарлыг тэр хэвээр нь ашиглах боломжтой. Энэ тохиолдолд хүүхдийн гэр бүлийн бүртгэлд өмнөх овог болон үндсэн гарлыг хэвээр байлгах шалтгааныг бичиж тэмдэглэх ёстой. (「Хүүхдийн овог болон үндсэн гаралтай холбогдсон гэр бүлийн бүртгэлийн ажил үүргийг гүйцэтгэх зааварчилгаа」ны 8 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
- Үл хамаарах зүйлс
Эцэг нь гадаад иргэн бол хүүхэд нь эхийн овог болон үндэс гарлыг дагах боломжтой(「Иргэний хууль」-ийн 781 дүгээр зүйлийн 2 дугаар заалт).
·Тухайн хүүхэд гадаад эцэг, Солонгос эхийн дундаас төрсөн хосолмол соёлт гэр бүлийн хүүхэд бол, тухайн хүүхэд гадаад эцгийн овог(овог)-ыг даган эцгийн улсын биеийн байцаалтын бүртгэлд бүртгэлтэй ч бай арайхан төрсний бүртгэлийг бүгтгүүлээгүй, өөрөөр хэлбэл эцгийн улсын биеийн байцаалтын бүртгэлд бүртгэлгүй ч бай хамаарахгүйгээр гадаад эцгийн овгыг дагах юмуу Солонгос эхийн овгыг дагаж мэдүүлэх боломжтой(「Иргэний хууль」-ийн 781дүгээр зүйлийн 2 дугаар заалт болон 「Гадаад эцэг Солонгос эхийн дундаас төрсөн хосолмол соёлт гэр бүлийн хүүхдийн овог нэр тэмдэглэх болон шгэр бүлийн бүртгэлд тэмдэглэл хөтлөх ажиллагаа」-ны 3 дугаар зүйл).
·БНСУ-ын иргэн болох эхийн гэрлэлт бүртгэлгүй үеийн хүүхэд нь БНСУ-ын иргэн бөгөөд тэрхүү эхийн эцэг нь хэмээн хүлээн зөвшөөрч буй этгээд гадаадын иргэн бол, тэрхүү эцэг нь хүлээн зөвшөөрөгдөхөөс өмнө гадаадын иргэний овгийг дагаж гэр бүлийн бүртгэлд бүртгэх боломжгүй бөгөөд эхийн овог болон үндэс гарлыг дагаж бүртгэх шаардлагатай(「Хүүхдийн овог болон үндэс гаралтай холбогдсон гэр бүлийн байдлын бүртгэлийн ажиллагааны зааварчилгаа」 -ны 11 дүгээр зүйлийн 2 дугаар заалт).
- Хууль ёсны гэр бүлд төрсөн хүүхэд (Иргэний гэрлэлт)
· Гадаад эцэг, Солонгос эхтэй хууль ёсны гэр бүлд хүүхэд төрсөн тохиолдолд хэдийгээр хүүхдийн гадаад нэрийг хүүхдийн эцгийн харьяат улсын иргэний бүртгэлд бүртгүүлсэн ч гэсэн хүүхдийн төрөлтийг бүртгүүлэхдээ хүүхдийн эцгийн харьяат улсын иргэний бүртгэл дэх гадаад нэр болон шинэ Солонгос нэрийн аль алинаар нь бүртгүүлнэ. Хүүхэд нь эцгийнхээ харьяат улсын иргэний бүртгэлд гадаад нэр, эцгийн овгоор бүртгэгдсэн тохиолдолд түүнийг шинэ нэрээр нь Бүгд Найрамдах Солонгос улсад бүртгэхгүй (Гэр бүлийн Харилцааг Бүртгэх Журмын Гадаад Эцэг, Солонгос эхтэй хууль ёсны гэр бүлд төрсөн Хүүхдийн Овог, Нэрд тавигдах Журмын 4 дүгээр зүйлийн (a) болон (b) дэх хэсэг).
- Хууль ёсоор гэрлээгүй гэр бүлд төрсөн хүүхэд (хамтран амьдрах)
· Гадаад эцэг, Солонгос эхтэй хууль ёсоор гэрлээгүй гэр бүлд хүүхэд төрсөн тохиолдолд хүүхдийг гадаад эцгийн овгоор овоглосон бол гадаад нэрээр Солонгос эхийн овгоор овоглосон бол Солонгос нэрээр төрсний бүртгэлд бүртгүүлнэ (Хүүхдийн Овог, Ургийн овогтой холбоотой Гэр Бүлийн Харилцааг Бүртгэх Захиргааны Журмын Удирдамжийн 11 (2) дугаар зүйл).