MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Бүгд Найрамдах Солонгос улсын Жолооны Үнэмлэх авах тухай
Жолооны үнэмлэхийн шалгалтын журам
- Жолоодох эрхийн шалгалт нь ур чадварын шалгалт, жолооны дүрмийн шалгалт, жолоодлогын шалгалт, хотын жолооны шалгалт гэсэн шалгалтуудаас бүрдэнэ. Эдгээр шалгалтуудыг амжилттай өгсөн хүмүүс жолооны үнэмлэх авах эрхтэй болно (Замын хөдөлгөөний тухай хуулийн 83 дугаар зүйл).
Жолооны үнэмлэхийн шалгалтаас чөлөөлөх
- Жолооны үнэмлэхийн шалгалтаас чөлөөлөгдөх этгээд
· Гадаад улсын жолооныүнэмлэхтэй хүн ① Бүгд Найрамдах Солонгос улсад оршин суух бүртгэлээ бүрэн хийлгэсэн бол ②гадаад улсын иргэнээр бүртгүүлсэн эсвэл гадаад улсын иргэнээр бүртгүүлэхбүртгэлээс чөлөөлөгдсөн бол эсвэл ③ Дүрвэгч иргэний бүртгэлтэй хүн, ④ Бүгд Найрамдах Солонгос Улсад хаягийн бүртгэл хийлгэсэн гадаадад амьдардаг солонгос хүний хувьд жолоонызарим шалгалтаас чөлөөлөгдөнө(「ЗамынХөдөлгөөний тухай хуулийн」 84 (1) дүгээр зүйлийн 3 дахь хэсэг).
- Гадаад жолооны үнэмлэхтэй иргэнийг жолооны үнэмлэхийн шалгалтаас чөлөөлөх нөхцөлийн хамрах хүрээ
· Гадаад жолооны үнэмлэхтэйгадаад улсын иргэн нь Бүгд Найрамдах Солонгос улсын жолооны үнэмлэх аваххүсэлтэй бол жолооны үнэмлэхийн шалгалтаас чөлөөлөгдөх боломжтой бөгөөд гадааджолооны үнэмлэх олгосон гадаадиргэний харьяалагдах улс нь Солонгос улсын жолоочийн үнэмлэхийг хүлээнзөвшөөрдөг эсэхээс хамаарч жолооны шалгалтаас чөлөөлөх нөхцөлийн хамрах хүрээ харилцан адилгүй байна(「Замын хөдөлгөөний тухай хуулийн」 84(2) дугаар зүйлийн үндсэн заалт, 「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолын」 52(1) дүгээрзүйл болон хавсралт 3).
※ Ямар, ямар улс орон Солонгос улсын жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг вэ?
Гадаад улсын жолооны үнэмлэх олгосон улсад Солонгос жолооны үнэмлэхтэй хүнийг ур чадварын шалгалтаас бусад бүх жолооны шалгалтаас чөлөөлдөг орныг хэлнэ(「Замын хөдөлгөөний тухайхуулийн」 84(2) дугаар зүйлийн үндсэн заалтыг үзнэ үү).
※ Тус цахим хаягаас "Жолооны Үнэмлэх" гэсэн хэсэг рүү орж <Жолооны Үнэмлэхийн Бэлтгэл-Машин жолоодохын тулд яах ёстой вэ-Гадаад улсад жолоо барих> гэсэн дарааллаар Солонгос улсын жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг улс орны жагсаалтыг үзэх боломжтой.
※ 「Цагаачлалдхяналт тавих тухай хуулийг」Хэрэгжүүлэх Тогтоолын Хавсралтын Хүснэгт 1 -т заасан Дипломат (A-1), ГадаадХэрэг (A-2), Гэрээ буюу Хэлэлцээр (A-3), Компани дотор шилжилт (D-7), КомпанийнХөрөнгө оруулалт (D-8), Худалдаа/Менежмент (D-9), Профессор (E-1), Судалгаа(E-3), Технологи Нэвтрүүлэх (E-4), Онцгой Авьяас чадвартай Гадаад Иргэн (E-7)эсвэл Солонгосын Гадаад иргэн (F-4), ангиллын түр оршин суух статустай гадаадулсын иргэн, түүний эхнэр/нөхөр болон тэдгээрийн гэр бүлтэй болоогүй 19 болонтүүнээс доош насны хүүхдүүдийн эзэмшдэг жолооны үнэмлэхийг Солонгос улсынжолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг улс орны эрх бүхий байгууллагаас олгосонд тооцно(「Замын Хөдөлгөөний тухай хуулийн」 84 (2) дугаар зүйлд заасан нөхцөл болон 「Замын Хөдөлгөөний тухай хуулийг Хэрэгжүүлэх Тогтоолын」 52 (2) дугаар зүйл).
Жолооны үнэмлэх олгох
- Жолооны шалгалтад тэнцсэн хүмүүсээс жолооны шалгалт авсан цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан эсвэл Замын Хөдөлгөөний Эрх бүхий Байгууллага нь жолооны шалгалтад тэнцсэн өдрөөс хойш 30 хоногт багтан жолооны шалгалтад тэнцсэн хүмүүст жолооны үнэмлэх олгоно. Жолооны үнэмлэх олгохоос өмнө тухайн этгээд нь тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно (Замын Хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх Журмын 77 (1) дүгээр зүйл).
- Гадааджолооны үнэмлэхтэй хүн жолоонызарим шалгалтаас чөлөөлөгдөжБНСУ-ын жолооны үнэмлэх авсанбол Замын хөдөлгөөний Эрх бүхий байгууллага гадаад жолооны үнэмлэхийгхураан авна (「Замын Хөдөлгөөний тухай дүрмийн」 84 (3) дугаар зүйл).