MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Тэтгэмж авах боломж болон хэрэгжих журам
Галаад улсын иргэд
- Дараахь нөхцлийн аль нэг заалтыг хангаж байгаа гадаад иргэний бүртгэлтэйхүн 「Үндэсний амьжиргааны суурь аюулгүй байдлын тухайхууль」-д заасан тэтгэмжийг авах эрхтэй бол тэтгэмж олгоно(「Үндэсний Амьжиргааны Суурь Аюулгүй байдлын тухайхууль」-н5-2 дугаар зүйл болон 「Үндэсний Амьжиргааны Суурь Аюулгүй байдлын тухайхуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н4 дүгээр зүйл).
1. Бүгд Найрамдах Солонгос улсын иргэнтэй гэрлэсэн гадаад улсын иргэн дараах нөхцөлд байдалд байгаа бол;
A. Бүгд Найрамдах Солонгос улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн нь жирэмсэн эсвэл түүний эхнэр жирэмсэн бол;
B. Бүгд Найрамдах Солонгос улсын иргэний харьяалалтай хүүхдийг асран халамжилж өсгөж буй;
C. БНСУ-ын иргэний харьяалал бүхий эхнэр/нөхрийнхөө шууд цусан төрлийн (эцэг/эх, өвөө/эмээ) хүнтэй хамт амьдардаг эсвэл түүнийг тэжээн тэтгэдэг хүмүүст тус тэтгэмжийг олгоно.
2. Бүгд Найрамдах Солонгос улсын иргэний харьяалалтай эхнэр/нөхрөөсөө салсан эсвэл эхнэр/нөхөр нь нас барсан гадаад улсын иргэн Бүгд Найрамдах Солонгос улсын иргэний харьяалалтай хүүхэд асран хамгаалж өсгөдөг бол эсвэл нас барсан нөхрийнхөө хүүхдийг тээж байгаа бол.
Үндэсний Амьжиргааны Суурь Аюулгүй байдлын тэтгэмжийг хэрэгжүүлэх журам
- Тэтгэмж авах хүсэлт гаргах
· Тэтгэмж авах боломжтой этгээд, түүний хамаатан садан, болон тус тэтгэмжийг авахыг хүссэн бусад этгээдүүд нь албан ёсны оршин суугаа хаягийнхаа дагуу Тусгайлан бие даасан эрх бүхий орон нутгийн засаг захиргааны нэгж эсвэл Хот/Дүүрэг/Хорооныхоо засаг захиргааны нэгжид тэтгэмж авах хүсэлтээ гаргана (Үндэсний Амьжиргааны Суурь Аюулгүй байдлын тухай хуулийн (1) дүгээр зүйл).
- Бүрдүүлэх бичиг баримт
· Өргөдөл гаргагч нь тэтгэмж авах хүсэлт гаргахдаа хожим холбогдохсанхүүгийн мэдээлэл, хувийн мэдээлэл, даатгалын мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийн бичиг өгөх ёстой. бичиг баримтуудыг ирүүлнэ (「Хүн амын амьжиргааг баталгаажуулах тухай хууль 」-ийн 21-р зүйлийн 3-р заалт,「 Хүн амын амьжиргааг баталгаажуулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」-ийн 36-р зүйл, 「 Хүн амын амьжиргааг баталгаажуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-ын 34-р зүйлийн 1-р заалт)
1. Санхүүгийн мэдээлэл
1) Энгийнхадгаламж, хуримтлалын хадгаламж, чөлөөт хэлбэрийн хуримтлалын хадгаламж, валютын хадгаламж гэх мэт харилцах бус хадгаламж: Сүүлийн 3 сарын дотор дундаж үлдэгдэл болон орлогын нийт үнийндүн
2) Хугацаат хадгаламж, төлбөрийн хадгаламж, тогтмол хадгаламж зэрэг хадгаламжийн данс: Орлогын үлдэгдэл эсвэл нийт дүн,
3) Хувьцаа, ашиг орлого олох үнэт цаас, хөрөнгө оруулалтын мөнгө, хөрөнгө оруулалтын хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн (тэтгэвэр) итгэмжлэл зэргийг хамгийн сүүлийн үеийн зах зээлийн үнэлгээний хамт ирүүлнэ. Энэ тохиолдолд Өв залгамжлах болон бэлэглэлийн Албан татвар тухай хуулийг хэрэгжүүлэх Тогтоолын 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэлгүй хувьцааг үнэлнэ.
4) Бонд, өрийн бичиг, чек, үүргийн гэрчилгээ, шинэ хувьцаа эзэмших эрхтэй гэрчилгээ болон шилжүүлсэн хадгаламжийн сертификат зэргийн нэрлэсэн үнийн хамт ирүүлнэ.
5) Анюти хадгаламж: Тогтмол төлсөн үнийн дүн эсвэл үлдэгдэл
6) Дээр дурдсан 1) –ээс 5) хүртэлх нөхцөлд санхүүгийн хөрөнгөөс бий болсон хүү, ногдол ашиг болон хөнгөлөлт
2. Зээлийн мэдээлэл
1) Зээл болон хугацаа хэтэрсэн мэдээлэл
2) Зээлийн картын үлдэгдэл тогтворгүй байх
3. Даатгалын мэдээлэл
1) Даатгалын бодлого: Өнгөрсөн жилийн төлбөрт төлөх шимтгэл эсвэл шагнал
2) Анюти даатгал: Шимтгэл төлөх эсвэл тогтмол төлөх дүн
※ Эрүүл Мэнд, Нийгмийн Халамжийн Яамны цахим хуудаснаас (http://www.mohw.go.kr) Үндэсний Амьжиргааны Суурь Аюулгүй байдал гэсэн хэсэг рүү орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.