MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Үйлдвэрийн ослын нөхөн олговрын даатгал
Үйлдвэрийн ослын нөхөн олговрын даатгалд хамрагдах
- Гадаад иргэд хамрагдах
· Үйлдвэрийн ослын нөхөн олговрын даатгал нь Бүгд Найрамдах Солонгос улсын нутаг дэвсгэр дээр бизнес эрхэлж буй эсвэл ажлын байранд (ажлын эрсдэлийн хувь, газар гэх мэт нөхцөлүүдийг тооцож хамруулаагүй ажлуудыг оролцуулахгүйгээр) хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдэд үйлчилнэ.
Ажил мэргэжлээс шалтгаалах аваар осол
- Ажил мэргэжлээс шалтгаалсан аваар осол эсвэл өвчний улмаас бэртэж гэмтсэн, өвдсөн, хөдөлмөрийн чадвар алдсан эсвэл амь насаа алдсан ажилтанд Үйлдвэрийн Ослын Нөхөн Олговрын Даатгалын тухай хуульд заасны дагуу нөхөн олговор олгогдог (Үйлдвэрийн ослын нөхөн олговрын даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 37 дугаар зүйл).
1. Гэнэтийн осол аваар
A. Ажилтан нь хөдөлмөрийн гэрээ эсвэл түүнд хамаарах бусад акцаар хүлээсэн үүргээ биелүүлж байхад осол аваар гарсан бол;
B. Ажилтан нь ажил олгогчоос олгосон тоног төхөөрөмж эсвэл түүний удирдлага гэх мэт нь эвдрэл, гэмтэлтэй тоног төхөөрөмжийг ашиглах явцад осол аваар гарсан бол;
C. Ажилтан нь ажил олгогчийн заавар, удирдлагын дагуу ажил олгогчоос өгсөн тээврийн хэрэгслийг ашиглан гэрээсээ ажил руу эсвэл ажлаасаа гэр рүүгээ явах замдаа эсвэл үүнтэй адилтгах нөхцөлд байдалд орсны улмаас аваар осолд орсон бол;
D. Ажилтан нь ажил олгогчийн ивээн тэтгэсэн эсвэл түүний удирдлага дор зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцох үед эсвэл тухайн үйл ажиллагаанд бэлтгэх үед осол аваар гарсан бол;
E. Ажилтан нь ажлын цагийн завсарлагааны үеэр ажил олгогчийн заавар, удирдлагын дагуу аливаа үйлдэл хийх үед осол аваар гарсан бол; мөн
F. Ажилтан нь үүргээ биелүүлэхтэй холбоотой осол аваар гарсан бол даатгалаас нөхөн олговор авна.
2. Ажил мэргэжлээс шалтгаалах өвчин
A. Ажилтан нь үүргээ гүйцэтгэж байхдаа аливаа физик бодис, химийн бодис, тоос, тоосонцор, эмгэг үүсгэгч, биед дарамт учруулах ажлын улмаас ажил мэргэжлээс шалтгаалах өвчин тусах эсвэл үүргээ гүйцэтгэж байхдаа аливаа бусад сөрөг хүчин зүйлийн улмаас түүний эрүүл мэнд хохирох;
B. Ажил мэргэжлээс шалтгаалах бэртэл гэмтлийн улмаас өвчин тусах;
C. 「Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль」-ийн 76 дугаар зүйлийн 2 дугаар заалтын дагуу ажлын байрны дарамт, үйлчлүүлэгчийн доромжлол зэргээс шалтгаалсан ажлын байран дахь сэтгэл санааны стрэссний улмаас үүссэн эмгэг
D. Ажилтны үүрэгтэй холбоотой өвчин.
3. Ажилдаа ирэх болон ажлаас тарах үеийн осол
а. Ажил олгогчоос олгосон тээврийн хэрэгсэл ашиглах юм уу эсвэл ажил олгогчийн удирдлагын дор ажилдаа ирэх буюу ажлаас тарж байх үед гарсан осол
б. Бусад байнга зорчдог зам болон аргаар ажилдаа ирэх буюу ажлаасаа тарж байхад гарсан осол
Даатгалын тэтгэмжийн ангилал болон дэлгэрэнгүй мэдээлэл
- Үйлдвэрийн Ослын Нөхөн Олговрын Даатгалын тэтгэмжийг дотор нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэтгэмж, түр зогсолтын тэтгэмж, ажлын чадвар алдалтын тэтгэмж, сувилгааны тэтгэмж, амь насаа алдсаны тэтгэмж, осол гэмтэл болно өвчин эмгэгийн нөхөн олговор, оршуулгын зардал болон мэргэжлийн нөхөн сэргээлтийн тэтгэмж гэсэн 8 төрөлд хуваана (Үйлдвэрийн Ослын Нөхөн Олговрын Даатгалын тухай хуулийн 36 (1) дүгээр зүйл).
※ Хөдөлмөр эрхлэлт болон Хөдөлмөрийн Яамны цахим хуудас (http://www.moel.go.kr) руу орж Үйлдвэрийн Ослын Нөхөн Олговрын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.