MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Хөдөлмөр эрхлэлтийн даатгал
Хөдөлмөр Эрхлэлтийн Даатгалд хамрагдах тухай
- Гадаад ажилтан, уран бүтээлч, хөдөлмөрийн ажилтан хамаарна
· Хөдөлмөр эрхлэлтийн даатгал нь「Гадаадын хөдөлмөр эрхлэгчийг ажлын байраар хангах тухай хууль тогтоомж」 -д хамаарах гадаадынхөдөлмөр эрхлэгчид үйлчлэх бөгөөд, түүнээс бусад гадаадын хөдөлмөр эрхлэгчиддараахын адил ангилалтайгаар хамаарна(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」-ийн 10 дугаар зүйлийн 2 болон「Хөдөлмөрэрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-ын 3 дугаарзүйлийн 3).
1. 「Хөдөлмөрийн даатгалын тухай хууль」-ийн 10(2) дугаар зүйлийн 2 дэх хэсгийн дагуу гадаад иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан хүний хувьд дараахь нөхцлийн аль нэг шаардлагыг хангасан гадаад ажилчин: 「Хөдөлмөрийн даатгалын тухай хууль」-н бүх заалт үйлчилнэ.
√ 「Цагаачлалын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 12 дугаар зүйлд заасан ангиллаас зөвхөн томилолт(D-7), хөрөнгө оруулалт(D-8), гадаад худалдааны менежмент(D-9) ангиллаар амьдарч байгаа хүн(Гадаад иргэний харъяалагдаж буй улсын хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн даатгалын шимтгэлийн тухай хууль тогтоомж БНСУ-ын иргэнд үйчлэхгүй бол үүнд хамаагүй);
√ 「Цагаачлалын хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 12 дугаар зүйлийн 2 дугаар заалтад заасны дагуу байнга оршин суух(F-5) ангиллаар амьдарч байгаа хүн;
√ 「Цагаачлалын хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтооол」-н 23 дугаар зүйлийн 2 дугаар заалтад заасан шаардлагын аль нэг заалтыг хангаж байгаа хүн;
2. 「Хөдөлмөрийн даатгалын тухай хууль」-ийн 10(2) дугаар зүйлийн 2 дэх хэсгийн дагуу гадаад иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан хүний хувьд дараахь шаардлагын аль нэг заалтыг хангаж байгаа гадаад ажилчин: 「Хөдөлмөрийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 2 дугаар заалтын дагуу даатгалд хамрагдах тухай өргөдөл гаргасан бол 「Хөдөлмөрийн даатгалын тухай хууль」-н бүх заалт үйлчилнэ.
√ 「Цагаачлалын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 12 дугаар зүйлд заасны дагуу гадаад улсад амьдардаг солонгос үндэстэн(F-4) ангиллаар оршин сууж байгаа хүн;
√ 「Цагаачлалын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 23 дугаар зүйлийн 1 дүгээр заалтад заасны дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй хүн(「Гадаад ажилчин ажиллуулах тухай хууль」-н заалтад хамрагдах хүн үүнд орохгүй);
3. 「Хөдөлмөрийн даатгалын тухай хууль」-ийн 10(2) дугаар зүйлийн 2 дэх хэсгийн дагуу гадаад иргэд дундаас 「Хөдөлмөрийн даатгалын тухай хууль」-ийн щ77(2) дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу соёл, урлагийн үйлчилгээ эрхлэхтэй холбоотой гэрээ(цаашид "Соёл, урлагийн үйлчилгээтэй холбоотой гэрээ" гэх) байгуулсан гадаад иргэн(цаашид "Гадаад уран бүтээлч" гэх) эсвэл 「Хөдөлмөрийн даатгалын тухай хууль」-ийн 77(6) дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэх гэрээ(цаашид "хөдөлмөр эрхлэх гэрээ" гэх) байгуулсан гадаад иргэн(цаашид "хөдөлмөр эрхлэх гэрээ байгуулсан гадаад иргэн" гэх)-ий хувьд дараах нөхцөлийн аль нэгэнд хамаарах нэгэн: 「Хөдөлмөрийн даатгалын хууль」-ийн 1-р бүлэг, 2-р бүлэг, 4-р бүлэг, 5-р бүлгийн 2, 5-р бүлгийн 3, 6-р бүлэг, 8-р бүлэг болон 9-р бүлгийн уран бүтээлч болон хөдөлмөр эрхлэгчдэд хамаарна
√ 「Цагаачлалд хяналт тавих тухай хуулийг Хэрэгжүүлэх Тогтоол」 12(2) дугаар зүйлд заасны дагуу гадаад иргэний визний ангилалаас Байнгын оршин суух(F-5) визтэй хүн
√ 「Цагаачлалд хяналт тавих тухай хуулийг Хэрэгжүүлэх Тогтоол」-ийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тоот бүрийн аль нэгэнд хамаарах хүн
4. 「Хөдөлмөрийн даатгалын хууль」-ийн 10(2) дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу гадаад иргэдийн дунд гадаад уран бүтээлч эсвэл гадаад хөдөлмөр эрхлэгчийн хувьд дараах нөхцөлийн аль нэгэнд хамаарах нэгэн: 「Хөдөлмөрийн даатгалын тухай хуулийг Хэрэгжүүлэх Журам」-ийн дагуу даатгалд хамрагдах өргөдөл гаргасан тохиолдолд 「Хөдөлмөрийн даатгалын хууль」-ийн 1-р бүлэг, 2-р бүлэг, 4-р бүлэг, 5-р бүлгийн 2, 5-р бүлгийн 3, 6-р бүлэг, 8-р бүлэг болон 9-р бүлгийн уран бүтээлч болон хөдөлмөр эрхлэгчдэд хамаарна
√ 「Цагаачлалд хяналт тавих тухай хуулийг Хэрэгжүүлэх Тогтоол」-ын 12 дугаар зүйлд заасны дагуу гадаад иргэний визний ангилал дундаас Солонгос үндэстэн(F-4) оршин суух эрхтэй хүн
√ 「Цагаачлалд хяналт тавих тухай хуулийг Хэрэгжүүлэх Тогтоол」-ын 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ажил эрхлэх боломжтой визтэй хүн
Даатгалын тэтгэмжийн ангилал
- Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал болон мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөр, ажилгүйдлийн тэтгэмж, хүүхэд асрах/жирэмсний амралтын тэтгэмж зэрэгт зориулж хөдөлмөрийн даатгалын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
※ Хөдөлмөр Эрхлэлтийн Даатгалын Интернет Үйлчилгээний цахим хуудас (http://www.ei.go.kr/http://www.ei.go.kr) руу орж Хөдөлмөр Эрхлэлтийн Даатгалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.