MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Үндэсний Тэтгэвэр
Үндэсний Тэтгэврийн Хөтөлбөрийн даатгалын статустай гадаад улсын иргэд
- Бүгд Найрамдах Солонгос улсад оршин суудаг Солонгос улсын иргэний харьяалалтай 18-аас дээш, 60-аас доош насны иргэн бүр Үндэсний Тэтгэврийн Хөтөлбөрт хамрагдах эрхтэй. Үндэсний Тэтгэврийн Хөтөлбөрийн тухай хуульд заасны дагуу Бүгд Найрамдах Солонгос улсад хөдөлмөр эрхэлдэг гадаадын иргэд эсвэл Солонгос улсад оршин суудаг гадаадын иргэд нь ажлын газрын даатгал эсвэл хувиараа даатгалд хамрагдах ёстой боловч харилцан ойлголцлын зарчмын хувьд гадаад улсын иргэн нь өөрийн орны хууль тогтоомжид заасны дагуу Үндэсний Тэтгэврийн Хөтөлбөрт хамрагдаж эсвэл хамрагдахгүй байх боломжтой (Үндэсний Тэтгэврийн тухай хуулийн 6 болон 126 (1) дүгээр зүйл).
Тэтгэвэр, тэтгэмжийн ангилал болон дэлгэрэнгүй мэдээлэл
- Тэтгэврийг өндөр настай иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нас барсан иргэний өв залгамжлагчид олгох тэтгэвэр гэж хуваах бөгөөд тухайн нөхцөл байдал болон тэтгэмжээс хамаарч нэг дор бөөнөөр олгодог (Үндэсний Тэтгэврийн тухай хуулийн 49 дүгээр зүйл).
※ Үндэсний Тэтгэврийн Албаны цахим хуудасны (http://www.nps.or.kr) Нийгмийн Даатгалын Гэрээ гэсэн хэсэг рүү орж Үндэсний Тэтгэврийн хөтөлбөрийн даатгуулагчийн статусын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.