MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Гадаад улсын иргэн иргэний харьяалал хүсэхэд тавигдах шаардлагууд (Иргэншлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 6 (2) дугаар зүйл)
Бүгд Найрамдах Солонгос улсын иргэдтэй гэрлэсэн хүмүүс;
Бүгд Найрамдах Солонгос улсад оршин сууж буй хүмүүс;
- Түр оршин суух хугацаа
· Өргөдөл гаргагч Солонгос улсын иргэнтэй гэрлэсэн байх бөгөөд БНСУ-д албан ёсны хаяг дээр хамгийн багадаа тасралтгүй 2 жил оршин суусан эсвэл Солонгос улсын иргэнтэй гэрлэснээс хойш хамгийн багадаа 3 жил болсон байх бөгөөд БНСУ-д албан ёсны хаяг дээр хамгийн багадаа тасралтгүй 1 жил оршин суусан байна.
- Түр оршин суух хугацааг тооцоолох
· Өргөдөл гаргагч нь гадаадыниргэний бүртгэлийг хууль ёсоор бөглөсөн өдрийг оршин суух хугацааны эхлэл гэжтооцох бөгөөд энэ өдрөөс хойш хамгийн багадаа тасралтгүй хоёр жил дарааланБНСУ-д оршин суух эрхтэй болно. Гэхдээ дараах дэд хэсгүүдийн аль нэгэндхамаарах тохиолдолд л өргөдөл гаргагчийн БНСУ-д байсан бүх хугацааны нийлбэрийг Солонгос улсад тасралтгүйхугацаагаар оршин суусанд тооцно(「Иргэншлийн тухай хуулийг хэрэгжүүлэх журмын」 5дугаар зүйл).
1. зөвшөөрөл олгосон хугацаа дуусахаас өмнө Солонгос улсад дахин нэвтрэх эрх авсан өргөдөл гаргагч Солонгос улсын нутаг дэвсгэрээс гарч зөвшөөрөгдсөн хугацаандаа багтаж Солонгос улсын хилээр дахин нэвтэрсэн бол;
2. Өргөдөл гаргагч Солонгос улсад оршин суух хугацааг сунгуулаагүйн улмаас Солонгос улсын нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гарсан бөгөөд нэг сарын дотор нэвтрэх визаар Солонгос улсын хилээр дахин нэвтэрсэн бол; мөны
3. Хууль зүйн Яамнаас дээр дурдсан 1 болон 2 дахь хэсэгт заасан шалтгааны улмаас өргөдөл гаргагч нь Солонгос улсад байх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчийн Солонгос байх хугацааг хүлээн зөвшөөрдөг.
- Түр оршин суух хугацаанд тавигдах шаардлагаас чөлөөлөх
· Өргөдөл гаргагч нь доор дурдсан нөхцөл байдалтай байгаа бөгөөд Хууль зүйн Яамны Сайд өргөдөл гарагчийн тухайн нөхцөл байдлыг үндэслэлтэй гэж үзсэн бол өргөдөл гаргагч нь дээр дурдсан түр оршин суух хугацаанд тавигдах шаардлагуудыг биелүүлээгүй ч гэсэн түр оршин суух хугацааныхаа үлдсэн хугацаанд багтаж тавигдах шаардлагуудыг хангасны дараа иргэний харьяаллыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох зөвшөөрлийг авах хүсэлт гаргаж болно:
1. Өргөдөл гаргагч нь түүний Солонгос улсын харьяат эхнэр/нөхөр насан барсан эсвэл алга болсон, салсан эсвэл гэрлэж байх үедээ салах тухайгаа гэнэт хэлсний улмаас гэрлэж чадаагүй бол;
2. Өргөдөл гаргагч нь түүний Солонгос улсын харьяат эхнэр/нөхөр болон өргөдөл гаргагч нарын дундаас төрсөн хүүхдээ харж асардаг бол.
Бүгд Найрамдах Солонгос улсын Иргэний хуульд зааснаар насанд (19 болон түүнээс дээш) хүрсэн бол;
Нийгэмд биеэ зөв авч явах чадвар, төлөвшилтэй бол;
Өөрийгөө дэмжих чадвартай; мөн
Солонгос улсын иргэний эзэмшвэл зохих суурь мэдлэгтэй бол.