MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Гэр бүлийн шалтгаантай цагаачлалын түр оршин суух статус
Солонгос улсын иргэний эхнэр/нөхөр
- Гадаад улсын иргэн нь Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнтэй гэр бүл болсон тохиолдолд тус гадаад улсын иргэнд Солонгос улсын иргэний харьяаллын статус олгодог.
- Гадаад улсын иргэн нь Солонгос улсын иргэнтэй гэрлэсэн бол тус гадаад улсын иргэн нь өмнө олгосон түр оршин суух статусаа Солонгос улсын иргэний эхнэр/нөхөрт олгодог Оршин суух (F-2) статусаар солих боломжтой. Хэрэв талууд гадаад улсад гэрлэсэн бол гадаадын иргэний харьяалалтай эхнэр/нөхөрт Гэрлэлтийн Цагаачлал (F-6) статус олгодог. Энэ тохиолдолд гадаадын иргэний харьяалалтай эхнэр/нөхөр нь өөрийн визний ангиллыг өөрчлөх шаардлагагүй.
Гэр бүлийн шалтгаантай Цагаачлах (F-6) статус
- Гэр бүлийн шалтгаанаар Цагаачлах (F-6) виз мэдүүлэх боломжтой хүмүүс (Цагаачлалд хяналт тавих тухай хуулийг Хэрэгжүүлэх Тогтоолын Хавсралт дахь Хүснэгт-1):
1. Солонгос улсын иргэний эхнэр/нөхөр;
2. Солонгос улсын иргэнтэй эхнэр/нөхрийн харилцаанд (хамтран амьдрах хэлбэр багтана) орсноос хойш төрсөн хүүхдээ өсгөж бөгөөд Хууль зүйн Яамны Сайдын зөвшөөрөлтэй эцэг эсвэл эх; болон
3. Солонгос улсын харьяат эхнэр/нөхөр нас барсан эсвэл алга болсон эсвэл түүнд хамаарахгүй бусад шалтгааны улмаас эхнэр/нөхөртэйгөө гэрлэж чадаагүй бөгөөд Хууль зүйн Яамны Сайдын зөвшөөрөлтэй гадаад улсын иргэн Гэр бүлийн шалтгаанаар Цагаачлах (F-6) виз мэдүүлэх боломжтой.