MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Бүгд Найрамдах Солонгос улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний хуулиар харилцан зөвшилцсөний үндсэн дээр гэр бүл салах тухай (Иргэний хуулийн 834 дүгээр зүйл)
Үндсэн шаардлага
- Харилцан зөвшилцөж гэр бүл салахад дараах нөхцөлүүдийг шаардана. Үүнд:
1. Эхнэр болон нөхөр хоёр салах тухай харилцан зөвшөөрсөн байх;
2. Эхнэр, нөхөр хоёр гэрлэлт цуцлуулах өргөдөл гаргах үед тэдний гэр бүлээ салгах хүсэлт нь хэвээр байх (1993 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Дээд шүүхийн шийдвэр, Хэрэг № 93 Meu171);
3. Эхнэр, нөхөр хоёр гэрлэлтээ цуцлуулахаар харилцан зөвшилцөхдөө оюун ухааны хувьд эрүүл байхыг шаарддаг. Тиймээс эцэг/эх эсвэл хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрлөөр гэрлэлтийг цуцалж болно. (Иргэний хуулийн 835 дугаар зүйл болон 808 (2) дугаар зүйл).
Зайлшгүй шаардлага
- Гэр бүл цуцлах болон эвлэрүүлэн зуучлах хугацааны талаар зөвлөмжийн журам
· Харилцан зөвшилцсөний үндсэн дээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа талууд нь Гэр Бүлийн Шүүхээс гэр бүл цуцлах заавар, зөвлөмж авах ёстой. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Гэр Бүлийн Шүүх зөвлөгөө өгөх мэргэжлийн туршлагатай зөвлөхийг санал болгож болно (Иргэний хуулийн 836-2 (1) дүгээр зүйл).
· Гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан өргөдөл гаргагч нь хүүхдээ харж асардаг бол 1 сарын хугацаа хангалтгүй гэж үзсэн тохиолдолд гэрлэлт цуцлах хүсэлтийн зөвшөөрлийг 3 сарын дараа авч болно. Талууд хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр эцэг, эхийн эрх ашгийг хамгаалах хүнийг томилох ба эсвэл Гэр Бүлийн Шүүх харилцан тохиролцоонд хүрээгүй маргаантай асуудлыг шийдвэрлэнэ (Иргэний хуулийн 836-2 (2) болон (4) дүгээр зүйл).
※ Гэр бүлийн хүчирхийллийн улмаас талуудын аль нэгд тэвчишгүй зовлон учирч болзошгүй гэж Гэр Бүлийн Шүүх үзсэн бол гэр бүл цуцлах зайлшгүй нөхцөл байдал үүссэн гэж үзээд эвлэрүүлэн зуучлалын хугацааг цуцлах эсвэл багасгаж болно (Иргэний хуулийн 836-2 (3) дугаар зүйл).
- Гэр бүл цуцлалтыг бүртгэх
· Харилцан тохиролцсон гэрлэлт цуцлалтыг Гэр Бүлийн Харилцааг Бүртгэх тухай хуульд заасны дагуу бүртгэнэ (Иргэний хуулийн 836 (1) дүгээр зүйл).