MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Бүгд Найрамдах Солонгос улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний хуулиар Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэх
Гэрлэлт хүчин төгөлдөр бус болох шалтгаан
- Талууд хоорондоо гэрлэх тухай хэлэлцэж тохиролцоогүй бол тухайн гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж үзнэ (Иргэний хуулийн 815 дугаар зүйл).
Хүчин төгөлдөр бус гэрлэлтийг шүүхээр авч үзэх
- Гэрлэлтийн баталгаа хүчин төгөлдөр эсэхийг тогтоохын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй бөгөөд 「Гэр бүлийн хэргийг шүүхээр хэлэлцэх тухай хууль」-д шүүхийн бүсчлэл, нэхэмжлэл гаргах эрх бүхий иргэн, эсрэг талын эрх үүргийг хуульчлан заасан байдаг(「Гэр бүлийн хэргийг шүүхээр хэлэлцэх тухай хууль」-н 2(1) болон 22~24 дүгээр бүлэг, 50(1) -р дүгээрзүйл).
Гэрлэлт хүчингүй болгох
- Гэрлэж буй талуудад үйлчлэх тухай
· Тухайн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус, хүчингүй гэж нэгэнт үзсэн бол гэрлэх гэж буй талуудыг анхнаасаа эхнэр, нөхөр байгаагүй гэж үзнэ. Түүнчлэн өв залгамжлах болон гэрлэлттэй холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг хүчингүйд тооцно.
· Гэрлэлт цуцлагдсанаар нэг тал нь нөгөө талынхаа эсрэг оюуны болон эд хөрөнгийн нэхэмжлэл гаргах эрхгүй болно (Иргэний Хуулийн 806 болон 825 дугаар зүйл).
- Хүүхдэд үйлчлэх тухай
· Эцэг, эх нь хууль ёсоор гэрлээгүй гэр бүлд төрсөн хүүхдийг талуудын хүүхэд гэж үзнэ (Иргэний Хуулийн 855 (1) дугаар зүйл).