MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Бүгд Найрамдах Солонгос улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний хууль
Гэрлэлтийн ерөнхий хүчин төгөлдөр байдал болон нөхцөл байдал өөрчлөгдөх
- Харилцаа холбоо бий болгох
· Эхнэр болон нөхөр нь гэрлэсэн цагаас эхлэн бие биеийнхээ эхнэр/нөхрийн статусыг олж авснаар хамаатан болдог (Иргэний Хуулийн 777 дугаар зүйлийн 3 дахь хэсэг). Эхнэр/нөхөр нь эхнэр/нөхрийнхөө эцэг болон эхийн шууд цусан төрлийн дөрвөн үеийн хамаатан, садантай харилцан хамааралтай байдаг (Иргэний Хуулийн 777 дугаар зүйлийн 2 дахь хэсэг).
- Эхнэр болон нөхрийн овог
· Эхнэр болон нөхөр нь гэрлэсэн ч гэсэн тэдний овог хэвээр байна.
- Өв залгамжлах
· Хэрэв эхнэр/нөхрийн аль нэг нь нас барсан бол түүний эхнэр/нөхөр нь эд хөрөнгийг нь өвлөн авах эрхтэй (Иргэний Хуулийн 1003 дугаар зүйл).
- Гэрлэснээр нас биед хүрэх
· Хэрэв гэрлэх насанд (18 нас) хүрсэн хүүхэд гэрлэж байгаа бол түүнийг нас биед хүрсэн буюу насанд хүрсэн хүнтэй адил чадвартай гэж үзнэ.
Эд хөрөнгийн хувьд
- Урьдчилсан гэрээ
· Гэрлэх хүсэлтэй хүмүүс гэр бүл болохоос өмнө үйлдсэн гэрээг урьдчилсан гэрээ гэнэ. Энэ гэрээнд ихэнхдээ гэрлэсний дараа талуудын эд хөрөнгийн харилцааг зохицуулах нөхцөлүүдийг багтаасан байдаг. Урьдчилсан гэрээг нэгэнт байгуулсан л бол гэрээнд заасан үүргээ эхнэр болон нөхөр нь биелүүлэх ёстой. Зарчмын хувьд гэрлэлт дуусгавар болоогүй л бол ийм төрлийн гэрээг өөрчлөх боломжгүй.
· Урьдчилсан гэрээг өөрчлөх үндэслэл байна гэж үзвэл шүүхэд хандах бөгөөд шүүхийн шийдвэрээр өөрчилж болно (Иргэний Хуулийн 829 (2) дүгээр зүйл).
· Гэрлэлт бүртгүүлэхээс өмнө урьдчилсан гэрээг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болж эхнэр эсвэл нөхөр эсвэл гуравдагч талд хүчин төгөлдөр үйлчилнэ (Иргэний хуулийн 829 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг).
- Хууль ёсны өмч хөрөнгө: Өмч хөрөнгө тусгаарлах систем
· Хэрэв урьдчилсан гэрээ байхгүй бол Иргэний хуулийн 830—аас 833 дугаар зүйлд заасны дагуу эхнэр болон нөхрийн өмч хөрөнгийн харилцааг зохицуулах бөгөөд Иргэний хуульд заасан өмч хөрөнгө тусгаарлах системээр эхнэр болон нөхөр нь өөрсдийн өмч хөрөнгийг тус тусдаа захиран зарцуулна.
· Тиймээс, урьдчилсан гэрээ байгуулаагүй бол ① гэрлэхээс өмнө эхнэр эсвэл нөхрийн аль алинд хамаарах өмч хөрөнгийн өв залгамжлал болон гэрлэснээс хойш эхнэр/нөхрийн нэр дээр авсан өмч хөрөнгийг эхнэр/нөхрийн хувийн өмч гэж үзнэ; ② эхнэр болон нөхрийн нэр дээр бүртгэлтэй эсэх нь тодорхойгүй өмч хөрөнгийг эхнэр, нөхөр хамтран эзэмшдэг гэж үзнэ (Иргэний хуулийн 830 дугаар зүйл); мөн ③ эхнэр эсвэл нөхөрт өмнө нь байсан хөрөнгийг эхнэр эсвэл нөхөр өөрөө тусдаа захиран зарцуулах, ашиглах, авах эрхтэй (Иргэний Хуулийн 831 дүгээр зүйл).
- Ар гэртэй холбоотой асуудалд харилцан хамтарч үүрэг, хариуцлага хүлээх
· Хэрэв ар гэрийн байдал хэвийн нөхцөлд эхнэр/нөхрийн аль нэг нь гуравдагч этгээдтэй хууль эрх зүйн асуудал үүсгэсэн бол түүний эхнэр/нөхөр нь тухайн асуудлаас үүссэн үүрэг, хариуцлагыг хамтарч болон хэсэгчлэн хүлээнэ:
· Provided, that this shall not apply where a previous notice, to the effect that the other spouse will not assume such liability, has been clearly given to the third person (Иргэний хуулийн 832 дугаар зүйл). Гуравдагч этгээдтэй хууль, эрх зүйн асуудал үүсгэсэн эхнэр/нөхөр нь түүний эхнэр/нөхөр нь тухайн хариуцлагыг хүлээхгүй гэдгийг гуравдагч этгээдэд маш тодорхой мэдэгдсэн бол түүний эхнэр/нөхөр тухайн үүрэг, хариуцлагыг хүлээхгүй.
- Ахуйн зардал хуваалцах
· Эхнэр, нөхөр хоёр нь тусгайлан хэлэлцэж тохироогүй бол эхнэр болон нөхрийн өдөр тутмын хэвийн амьдралд шаардагдах зардлыг эхнэр болон нөхөр хамтарч болон тус тусдаа хариуцна (Иргэний хуулийн 833 дугаар зүйл).