MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Бүгд Найрамдах Солонгос улсад гэрлэлт бүртгэх
Гэрлэлт бүртгэх ерөнхий журам
- БНСУ-д Солонгос улсын иргэн болон Вьетнам иргэнтэй гэр бүл болсон тохиолдолд<Гадаадын харъяат иргэдийн гэрлэлтийн ерөнхий – гадаадын харъяат иргэдийн гэрлэлт үүсэх – гадаадын харъяат иргэдийн гэрлэлт үүсэх нөхцөл>-ийн “Гэрлэлтийн албан ёсны хэлбэр үүсэх нөхцөл” –д танилцуулж буй ажиллагааны дагуу гэр бүлээ бүртгүүлэхэд болно.
- Социалист Бүгд Найрамдах Вьетнам улсын хуульд заасан гэрлэхэд тавигдах бүх шаардлагуудыг хангасан болохыг нотлох зорилгоор Вьетнам улсын харьяат эхнэр/нөхөр нь дараах нотлох бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлнэ.
Гэр бүл болоход шаардагдах бичиг баримтыг ирүүлэх
- Гэрлэлт бүртгүүлэхдээ, Вьетнам улсын харьяат эхнэр/нөхөр нь Социалист Бүгд Найрамдах Вьетнам улсын хуульд заасны дагуу гэр бүл болоход тавигдах бүх шаардлагуудыг хангасан болохыг нотлох бичиг баримтуудыг хавсаргасан байх ёстой.
1. Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа Вьетнам улсын элчин сайд эсвэл консулын газраас олгосон гэрлэлтийг урьдчилсан байдлаар бүртгэсэн гэрчилгээ (Солонгос болон Вьетнам улсын Иргэдийн Гэрлэлт Бүртгэх Захиргааны Журмын Маягт-9), болон
2. Вьетнам эхнэр/нөхрийн иргэний харьяаллыг нотлох бичиг баримтууд (Социалист Бүгд Найрамдах Вьетнам улсын хуулийн дагуу олгосон гэр бүлийн харилцааны бүртгэл, төрсний гэрчилгээ, паспортын хуулбар зэрэг бичиг баримтуудын баталгаажуулсан хуулбар) болон тус бичиг баримтуудыг Солонгос хэл дээрх орчуулгын хамт ирүүлнэ.
- Социалист Бүгд Найрамдах Вьетнам улсын Гэрлэлт болон Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эрэгтэй хүний гэрлэх нас 20, эмэгтэй хүний гэрлэх нас 18 байна. Хэрэв Вьетнам улсын харьяат иргэн нь гэрлэлтээ бүртгүүлэх өдөр хуульд заасан гэрлэх насанд хүрээгүй байвал түүний эцэг, эх гэрлэх зөвшөөрөл олгосон ч гэсэн тус гэрлэлтийн бүртгэлийг хуулиар хүлээн зөвшөөрөхгүй.