MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Бүгд Найрамдах Солонгос улсад гэрлэлт бүртгэх
Гэрлэлт бүртгэх ерөнхий журам
- <Олон улсын харьяат иргэд гэр бүл болохтой холбоотой ерөнхий мэдээлэл-Олон улсын харьяат иргэд гэр бүл болох-Олон улсын харьяат иргэдийн гэрлэлтэд тавигдах шаардлагууд>-ийн “Гэрлэхэд тавигдах зайлшгүй шаардлагууд”-д заасан журмын дагуу гэрлэж буй талууд гэрлэлтээ бүртгүүлнэ.
Гэр бүл болоход шаардагдах бичиг баримтыг ирүүлэх
- Гэрлэлтээ бүртгүүлэхдээ, Хятад улсын харьяат эхнэр/нөхөр нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын хуульд заасны дагуу Хятад улсын иргэн гэр бүл болоход тавигдах шаардлагуудыг хангасан болохыг нотлох бичиг баримтуудыг (Хятад улсын иргэн эхнэр/нөхөр нь ганц бие болохыг нотолж Бүгд Найрамдах Хятад Ард улсын эрх бүхий байгууллагаас олгосон эсвэл БНХАУ-ын Гадаад Хэргийн Яам эсвэл муж, бие даасан бүс нутаг болон хотын захиргааны гадаад хэрэг эрхэлсэн албан газраар баталгаажуулсан бичиг баримт, гэрчилгээ) хавсаргасан байна.