MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Бүгд Найрамдах Солонгос улсад Гэрлэлт бүртгүүлэх
Гэрлэлт бүртгүүлэх ерөнхий журам
- <Олон улсын харьяат иргэдийн гэрлэлттэй холбоотой ерөнхий мэдээлэл-Олон улсын харьяат иргэд гэр бүл болох-Олон улсын иргэдийн гэрлэлтэд тавигдах шаардлагууд>-ийн “Гэрлэхэд тавигдах зайлшгүй шаардлагууд”-д заасан журмын дагуу гэрлэж буй талууд гэрлэлтээ бүртгүүлнэ.
- Гадаад улсын иргэн нь өөрийн харьяат улсын хуульд заасан гэр бүл болоход тавигдах бүх шаардлагуудыг хангасан болохыг нотлох зорилгоор дараах нотлох бичиг баримтуудыг ирүүлнэ.
1. Гадаад улсын иргэний харьяат улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гэр бүлийн тухай хууль болон тухайн гадаадын иргэн хоорондын харилцан хамаарлыг нотлох бичиг баримтууд (Харьяат улсын хуулиар олгосон гэр бүлийн харилцааны бүртгэл, төрсний гэрчилгээ, гадаад паспортын хуулбар, бусад бүртгэлийн гэрчилгээнүүд гэх мэт);
2. Гэр бүл болоход тавигдах шаардлагуудыг хангасан болохыг баталсан тухайн гадаад иргэний харьяа улсын эрх бүхий байгууллагаас олгосон бичиг баримтууд.
- Гэр бүл болоход шаардагдах нэмэлт бичиг баримтууд
·Дээр дурдсан 2 дах хэсэгт заасан бичиг баримтыг гадаадын иргэний харьяат улсаас олгох боломжгүй тохиолдолд гадаадын иргэн нь Солонгос улсад байх өөрийн харьяат улсынхаа консулын нэрийн өмнөөс бичгээр амлалт өгч болно.
· Дээр дурдсан 2 дах хэсэгт заасан бичиг баримт эсвэл бичгээр үйлдсэн амлалт, тангаргийг гадаад улсын иргэн ирүүлэх боломжгүй тохиолдолд тухайн бичиг баримтыг авч чадахгүй боловч харьяат улсынхаа хуульд заасан гэр бүл болоход тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан болохыг нотлох нотариатаар батлуулсан бичиг баримтыг бүрдүүлнэ. Түүнчлэн харьяат улсын эрх бүхий байгууллагаас олгосон түүнийг тодорхойлох бичиг баримтууд (төрсний гэрчилгээ, паспортын хуулбар) эсвэл гадаад иргэний бүртгэлийн гэрчилгээ (гадаадын иргэний бүртгэлд бүртгүүлсэн хувийн мэдээллийг бичсэн байх) зэргийг ирүүлж болно.
- Хэрэв бүрдүүлсэн бичиг баримтууд нь гадаад хэл дээр үйлдэгдсэн бол орчуулж, орчуулсан хуулбаруудыг хавсаргана (Гэр Бүлийн Харилцааг Бүртгэх Журмын 30 (2) дугаар зүйл).