MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Гэр бүл болоход тавигдах үндсэн шаардлага
Бүгд Найрамдах Солонгос улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний Хуульд заасан гэр бүл болоход тавигдах үндсэн шаардлагууд
1. Талууд гэрлэхийг зөвшөөрөх ёстой; (Иргэний Хуулийн 815 дугаар зүйлийн 1 дэх хэсэг);
2. Талууд гэрлэх насанд хүрсэн байх ёстой; (18 нас) (Иргэний Хуулийн 807 дугаар зүйл);
※ Гэрлэх насанд хүрсэн эсэхийг тооцохдоо төрсөн өдрөөс эхлэн насыг тоолно.
3. Хараахан насанд хүрээгүй хүүхэд буюу насанд хүрэх гэж буй иргэн гэрлэх тохиолдолд тухайн этгээд нь дараах байдлаар гэрлэх зөвшөөрөл авах ёстой (Иргэний Хуулийн 808 дугаар зүйл);
A. Хараахан насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош нас) эцэг, эхээсээ гэрлэх зөвшөөрөл авна. Хэрэв эцэг, эхийн аль нэг нь зөвшөөрөл өгөх эрхээ эдлэх боломжгүй бол зөвшөөрөл өгөх боломжтой эцэг/эхээс гэрлэх зөвшөөрөл авна. Эцэг, эхийн аль аль нь зөвшөөрөл өгөх эрхээ эдлэх боломжгүй тохиолдолд тухайн хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч нь гэрлэх зөвшөөрөл олгоно. (Иргэний Хуулийн 808 (1) дүгээр зүйл).
B. Насанд хүрэх гэж буй иргэн гэрлэхдээ эцэг, эхээсээ эсхүл хууль ёсны асран хамгаалагчаасаа гэрлэх зөвшөөрөл авна. (Иргэний Хуулийн 808 (2) дугаар зүйл).
4. Гэрлэлт нь цусан төрлийн холбоотой гэрлэл байх ёсгүй. (Иргэний Хуулийн 809 дүгээр зүйл).
5. Гэрлэлт нь 2 эхнэр/нөхөртэй гэрлэлт байх ёсгүй. (Иргэний Хуулийн 810 дугаар зүйл).