MONGOLIAN

Гэр бүлийн шалтгаанаар цагаачлах
Олон улсын харьяат иргэдийн гэрлэлт гэж юу вэ?
Олон улсын харьяат иргэдийн гэрлэлтийг тодорхойлох нь
- Олон улсын харьяат иргэдийн гэрлэлт гэдэг нь "өөр өөр иргэний харьяалалтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болох" гэсэн утгыг илэрхийлдэг. Олон улсын харьяат иргэдийн гэрлэлтийг хууль ёсны дагуу хүчин төгөлдөр болгох үүднээс тухайн иргэн нь гэрлэх насанд хүрсэн эсэх, цусан төрлийн хамаатан, садан эсэх, өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй буюу давхар гэрлэсэн эсэх зэрэг үндсэн шаардлагууд мөн гэрлэлтээ бүртгүүлэх зэрэг зайлшгүй шаардлагуудыг хангасан байх ёстой.