MONGOLIAN

Гадаад оюутан
Дэвшин суралцах бодит байдал
Дадлагын сургалтын дараа дэвшин суралцах
- Солонгос хэлний дадлага болон бага · дунд · ахлах сургуулийн сургалтанд сурч байгаа гадаад оюутаны оршинс уух эрх нь энгийн дадлагажигч(D-4)[Солонгос хэлний бэлтгэлд суралцаж байгаа тохиолдолд богино хугацааны айлчлал(C-3)-ыг хамарна] бөгөөд, мэргэжлийн коллежоос дээш боловсролын байгууллага түүнчлэн эрдэм шинжилгээ судалгааны байгууллагад суралцаж байгаа гадаад оюутаны оршин суух эрх нь гадаадад суралцагч(D-2) байна(「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль」-ийн 10 дугаар зүйл болон 10 дугаар зүйлийн 2, 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-ийн 12 дугаар зүйл болон хавсралт 1 мөн хавсралт 1ийн 2).
- Тиймээс Солонгос хэлний бэлтгэл болон бага·дунд·ахлах сургуулийн сургалтаа дууссаны дараа дотоодод байгаа өөр боловсролын байгууллагад дэвшин суралцахын тулд энгийн дадлагажигч(D-4) болон богино хугацааны айлчлал(C-3)-аас гадаадад суралцагч(D-2)-руу тэр оршин суух эрхийг өөрчлөх зөвшөөрөл авах ёстой. (“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 24 дүгээр зүйл)
※ Оршин суух эрх нь өөрчлөгдсөн ч гэсэн оршин суух эрхээ өөрчлөхгүй бол БНСУ-аас албадан гаргаж болох бөгөөд 3 хүртэлх жилийн хорих ял болон 20 сая хүртэлх вөн торгууль ноогдуулна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 46 дугаар зүйл 1-8 болон 94 дүгээр зүйлийн 16).
Их сургуулийн сургалтын дараа дэвшин суралцах
- Мэргэжлийн коллежоос дээш боловсролын сургалт болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагад гадаадад суралцагч(D-2) эрхээр суралцаж байгаа гадаад оюутан түүнээс дээш өөр боловсролын байгууллага руу дэвшин суралцах үед оршин суух эрх нь адил учир оршин суух эрхээ өөрчлөх шаардлагагүй. Гэхдээ гадаадад суралцагч эрхээр хилээр орж ирвэл 1 удаад авах оршин суух хугацааны дээд тал нь 2 жил учир тэр хугацаагаа хэтрүүлэн оршин суусан тохиолдолд оршин суух хугацааг сунгах зөвшөөрөл авах ёстой. (“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 25 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
- Оршин суух хугацаа сунгах эсэхийг цагаачлалын алба·нэгж, тэдгээрийн суурин төлөөлөгчийн газар гадаад иргэн дараахь шаардлагыг хангаж байгаа эсэхийг харгалзан шийднэ(「Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль」-н 25 дугаар зүйлийн 2 дугаар заалт, 「Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 31-2 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 2 дугаар заалтын 1-ээс 2 дугаар заалтын 3 болон 5 дугаар заалтын 6).
· Хүчин төгөлдөр гадаад паспорттай эсэх;
· 「Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль」-н 11 дүгээр зүйлийн дагуу улсын хилээр орохыг хориглосон, татгалзсан хариу арга хэмжээ авагдсан эсэх;
· 「Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 1 дугаар зүйлээс 1 дүгээр зүйлийн 3 дугаар заалтын хавсралтад заасан оршин суух ангилалд хамаарч байгаа эсэх;
· 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 1 дүгээр зүйл, 1 дүгээр заалтын 2 болон 1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу оршин суух эрхэнд харьяалагдаж буй эсэх
· Бусад 「Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 1 дугаар зүйлээс 1 дүгээр зүйлийн 3 дугаар заалтын хавсралтад заасан Хууль зүйн яамнаас тавьсан шаардлагыг хангаж байгаа эсэх
※ 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 1 дүгээр зүйл, 1 дүгээр заалтын 2 болон 1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу оршин суух эрх нь Хууль зүйн сайдын тогтоосон шалгуурт нийцэж буй эсэх