MONGOLIAN

Гадаад оюутан
Цагийн ажлын хүлээн зөвшөөрөх байдал болон хүрээ
Хүлээн зөвшөөрөх байдал
- Гадаадад суралцагч(D-2) түүнчлэн энгийн дадлагажигч(D-4)-аар оршин суух эрхтэй гадаад оюутан цагийн ажил хийе гэвэл тодорхой хэмжээний солонгос хэлний чадвартай байж, сургуулийнхаа гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнээс зөвшөөрөл авсан байх шаардлагатай(「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хууль」- хууль зүйн яамны улсын хилээр орж гарах асуудал эрхэлсэн алба · гадаад иргэд харъяатын бодлого зохицуулалтын алба, гадаад иргэдийн оршин суух гарын авлага, 2023. 8., 37 дугаар хуудаснаас танилцах).
Хэлний сургалтын оюутан нь эрхийн ангилал өөрчлөх болсон өдөр(визтэй этгээд улсын хилээр орж ирсэн өдөр)-өөс эхлэн 6 сар өнгөрсөн этгээдэд хамааралтай. Эдгээр дундаас бага · дунд · ахлах сургуульд суралцах хэлний бэлтгэлийн суралцагч(төгсөх төлөвтэй этгээд боломжтой) нь D-4 визтэй байсан ч цагийн ажил эрхлэх зөвшөөрөлд хамаарахгүй
- Гадаадад суралцах курс дууссан(мэргэжлийн сургалт 2 жил, баклавр 4 жил) - 2023.8., 37 дугаар хуудаснаас танилцах).
※ Гэхдээ, мастер · докторын сургалтыг төгсөж буй тохиолдолд төгссний дараа зэрэг горилох диплом бэлдэж буй оюутан ч зөвшөөрөл авах боломжтой бөгөөд, энэ тохиолдолд дүн хүрэлцэхгүй, ирц хүрэлцэхгүй гэх мэт идэвхигүй суралцсны улмаас төгсөх нь хойшлогдсон тохиолдол хамаарахгүй
- Дээрхтэй адил зөвшөөрөл олгогдож байгаа хэдий ч 7 хоногт 30 цаг байх ба амралтын өдөр, олон нийтийн амралтын өдөр, хичээлийн жилийн амралтын хугацаанд хязгааргүй зөвшөөрөх журам нь зөвшөөрлийн цагт хамаарахгүй(Гадаад иргэдийн оршин суух гарын авлага,2023.8., 37 дугаар хуудаснаас танилцах).
※ Хуульзүйн яамны сайдын зөвшөөрөлгүйгээр цагийн ажил хийвэл БНСУаас албадан хөөгдөх юмуу өөрөө хилээр гарах сануулга авч болох бөгөөд,3 хүртэлх жилийн хорих ял болон 20 сая хүртэлх вөн торгууль ноогдуулна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 46 дугаар зүйлийн 1-8, 67 дугаар зүйлийн 1-1 болон 94 дүгээр зүйл 12)
Хүлээн зөвшөөрөх салбар
-Гадаад оюутаны цагийн ажил хүлээн зөвшөөрөгддөг салбарын жишээг дараах заалттайадил байна(Гадаадиргэдийн оршин суух гарын авлага, 2023.. 8., 38 хуудас).
1. Энгийн аман · бичгийн орчуулга, хоолны газрын туслах ажилтан, энгийн оффис ажлын туслах гэх мэт
2. Өөрийн улсын засгийн газраас олгосон гэмт хэргийн гэрчилгээ болон Хууль зүйн сайдын томилсон эмнэлэгийн байгууллагаас олгосон хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийн бичгийг ирүүлсэн тохиолдолд Англи хэлний хүүхдийн кемп, Англи хэлний кемпэд аюулгүй ажиллагааны туслах, тоглоомын туслах зэрэг үйл ажиллагаа
3. Аялал жуулчлалын тайлбарлагчтуслах болон татваргүй барааны дэлгүүрийн худалдагчийн туслах гэх мэт
Гэхдээ, дээрх цагийн ажлын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөгдсөн салбарт ажиллах гэж буй тохиолдолд ч гэсэн Солонгосын хуулийн дагуу тодорхой шалгуур нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай ажлын байрны төрөлд ажилд орох гэж буй тохиолдолд тухайн шалгуур нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай
4. ТОПИК-ийн 4-р түвшин (KIIP 4-р түвшин төгссөн) болон түүнээс дээш түвшинтэй бол үйлдвэрийн салбарт тусгайлан зөвшөөрнө (зарчмын хувьд аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээнд тулгуурлан үйлвэр, барилгын үйлдвэрлэлийн салбар бол хязгаарлагдана)
5. Цагийн болон бүтэн цагийн улирлын чанартай ажлын үйл ажиллагаа
6. Улирлын амралтын үед Оюутны виз(D-2)-тэй оюутны хувьд мэргэжлийн салбар(E-1~E-7)-т зөвшөөрөгдсөн мэргэжлийн чиглэлээр сургалтанд хамрагдах болон дадлагажигчаар ажиллахаар гэрээ хийсэн дадлагын ажил
※ Гэхдээ, дотоодын хууль тогтоомжийн дагуу тодорхой ур чадвар шаардсан ажилд ажиллаж байгаа бол тэрхүү шаардлагыг хангасан байх ёстой
Хүлээн зөвшөөрөх хүрээ

их сургуулийн ангилал

курс

Солонгос хэлний чадварын түвшин

①TOPIK

②Нийгмийн нэгдсэн хөтөлбөр

③Сэжун институт

эхлэх үе

Зөвшөөрөх цаг

Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, онц дүнтэй оюутнуудад зориулсан хөнгөлөлт

7 хоногийн дундуур

7 хоногийн сүүлээр,

амралтын хугацаа

хэлний бэлтгэлийн дамжаа

хамаагүй

①TOPIK 2-р түвшин

②Нийгмийн нэгдсэн хөтөлбөр 2-р түвшин төгссөн эсвэл Урьдчилсан шалгалт 41-с дээш оноо

③Сэжун институт дунд түвшин 1-с дээш түвшин төгссөн

Х

6 сарын дараа боломжтой

10 цаг

10 цаг

О

20 цаг

25 цаг

мэргэжлийн баклавр

хамаагүй

①TOPIK 3-р түвшин

②Нийгмийн нэгдсэн хөтөлбөр 3-р түвшин төгссөн эсвэл Урьдчилсан шалгалт 61-с дээш оноо

③Сэжун институт дунд түвшин 1-с дээш түвшин төгссөн

Х

Шууд боломжтой

10 цаг

10 цаг

О

25 цаг

хязгааргүй

30 цаг

баклавр

1~2

курс

Х

Шууд боломжтой

10 цаг

10 цаг

О

25 цаг

хязгааргүй

30 цаг

3~4

курс

①TOPIK 4-р түвшин

②Нийгмийн нэгдсэн хөтөлбөр 4-р түвшин төгссөн эсвэл Урьдчилсан шалгалт 81-с дээш оноо

③Сэжун институт дунд түвшин 2-с дээш түвшин төгссөн

Х

Шууд боломжтой

10 цаг

10 цаг

О

25 цаг

хязгааргүй

30 цаг

мастер/докторын курс

хамааралгүй

Х

Шууд боломжтой

10 цаг

10 цаг

О

30цаг

хязгааргүй

35 цаг

 

Эх сурвалж: гадаадиргэдийн оршин суух гарын авлага, 2023.8., 37 дугаар хуудаснаас танилцах

※ Хамгийн сүүлийн үеийн шинэчлэгдсэн удирдамжийн талаар үнэн зөв мэдээлэл авахыг хүсвэл ☎1345 руу залгах эсвэл цагаачлалын албанд зочилно уу.