MONGOLIAN

Гадаад оюутан
·Эрүүл мэндийн даатгалд даатгуулах
Даатгалд хамрагдагч
- Дараах нөхцлийг бүгдийг нь хангасан гадаад оюутан Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын газарт хувиараа даатгуулагч нөхцөлөөр хүсэлтээ гаргавал эрүүл мэндийн даатгалын хувиараа даатгуулагч болно(「Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын тухай хууль」 -ийн 109 дүгээр зүйлийн 2 болон 3, 「Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-ын 61 дүгээр зүйлийн 2.1 · 2 дугаар заалт).
· 6 сараас дээшхугацаагаар Солонгост оршин суусанюмуу тухайн хугацааны турш Солонгост үргэлжлүүлэн оршин суух төлөв бүхий шалтгаанаар дараахьзаалтын аль нэгд хамаарч байх
√ 「Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухайхууль」-н 10.2-т заасан байнга оршин суух зөвшөөрөл авсантохиолдол
√ 「Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухайхуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 1-2 дугаар хавсралтын 21-т заасангэрээний ажилчин(E-9) ангиллаар оршин суух зөвшөөрөл авсан тохиолдол
√ 「Улсынхилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-ын хавсралт 1-ийн 2-27тоотод заасны дагуу гэрлэлтээр оршин суухзөвшөөрөл авсан тохиолдол
√ Эрүүл мэнд, халамжийняамны сайдын нэр заасан гадаад оюутан, ердийн дадлагажигчаароршин суух ангиллын зөвшөөрөл авсан тохиолдол
· Дараахын аль нэгэнд хамаарах
√「Иргэний бүртгэлийн тухай хууль」-ийн 6 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын 3 тоотод заасны дагуу бүртгэлтэй этгээд
√「Гадаадад оршин суудаг Солонгос гаралтай иргэний хилээр орж гарах болон хууль эрх зүйн байдлын тухайх хууль тогтоомж」-ийн 6 дугаар зүйлд заасны дагуу Солонгост оршин суух хаягын бүртгэлээ хийсэн этгээд
- Гэхдээ дараах гадаад оюутнуудын аль нь ч иргэний эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүй(“Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын тухай Хууль”-ийн 109 дүгээр зүйлийн 5 болон “Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуулийг Хэрэгжүүлэх Тогтоол”-ын 76 дугаар зүйл).
· БНСУ-д оршин суугаа холбогдох хүн авсан зохих эрхээ зөрчсөн тохиолдолд дараахын аль ч нөхцөл байдалд орж болно.
√ “Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хууль”-ийн 25 дугаар зүйл болон “Улсын Хилээр Орж, Гарах тухай Хууль”-ийн 10 дугаар зүйлийн 2 болон “Гадаад дахь Солонгосчуудын Хууль Эрхзүйн Байдал”-ын тухай хуулийн дагуу оршин суух хугацааг сунгах зөвшөөрлөө авч чадаагүй оршин сууж буй хүн
√ “Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хууль”-ийн 59 дүгээр зүйлийн 3-т зааснаар албадан гаргах тушаал хүлээн авсан этгээд
· Солонгост оршин сууж буй гадаадад оршин суудаг Солонгос гаралтай иргэн түүнчлэн цэвэр гадаад иргэн гадаадын хууль тогтоомж, гадаадын даатгал түүнчлэн ажил олгогчтой хийсэн гэрээ зэргийн дагуу「Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль」-ийн 41 дүгээр зүйлд заасны дагуу эмчилгээний тэтгэмжд дүйцэхүйц эрүүл мэндийн халамж авах боломжтой ба ажил олгогч болон даатгуулагч нь даатгуулагчаас хасах хүсэлт гаргасан тохиолдолд
Даатгуулах шат дараалал
-Гадаад оюутан Эрүүл мэндийн даатгалд бүртгүүлээгүй ч гэсэн дараах ангиллын дагуу эрүүл мэндийн даатгалдавтоматаар даатгуулагдана(「Эрүүл мэндийн даатгалынтухай хууль」-н 109 дүгээр зүйлийн3(2)-н Б заалт, 「Эрүүл мэндийн даатгалынтухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 61 дүгээр зүйлийн 2(3)-нүндсэн заалт, хавсралт 9).

Оршин суух эрх

Бүрдүүлэх материал

 

Гадаадад суралцах(D-2), Бага, дунд сургуулийн хүүхэд(D-4-3)

Улсын хилээр анх орох үед: Гадаад иргэний бүртгэлдорсон өдөр

Гадаад иргэний бүртгэлд орсноос хойш улсын хилээрдахин орох үед: Улсын хилээр дахин орсон өдөр

 

Бага, дунд сургуулийн хүүхэд(D-4-3)-с бусад энгийндадлагачигч(D-4)

Улсын хилээр орсон өдрөөс хойш 6 сарын дарааавтоматаар даатгуулагдана

※ 2021 оны 3 сарын 1-ны байдлаар Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй гадаадоюутан сурагчид автоматаар даатгуулагдана.
·Жич, Дараахьтохиолдолд заавал Эрүүл мэндийн даатгалын газар(www.nhis.or.kr) т мэдүүлнэ(Эрүүл мэндийн даатгалын газрын гадаадоюутан сурагчдын асуулт, хариултын булан, Эрүүл мэндийн даатгалын газар, 21. 2. 5., 1-р тал)
√ Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг гэр бүлийн гишүүд(эхнэр/нөхөрболон 19-с доош насны хүүхэд)-н хамт төлөх тохиолдолд
√ Гадаадад оршин суугаа солонгос иргэн, солонгос гаралтай(F-4)гадаад оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагдахаар мэдүүлэг гаргаж байгаатохиолдолд
√ Оршин суугаа газар, паспортны дугаар, оршин суухзөвшөөрлийн ангиллыг өөрчлөх нөхцөлтэй тохиолдолд
- Тухайн нөхцөл байдлаасхамааран эрүүл мэндийн даадтгалд даатгуулахад дараахь бичиг баримтыг бүрдүүлжөгнө(「Урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй гадаададамьдардаг солонгос иргэн, гадаад иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах тухай хууль」(Эрүүл мэнд, халамжийн яамны мэдээ, Дугаар 2021-253,2021. 10. 14-ны тогтоол, хэрэгжиж эхэлсэн 2021.3.1), 4 дүгээр зүйлийн 4-р заалт,хавсралт 1).

Оршин суух эрх

Бүрдүүлэх материал

Ерөнхий

· Өрхийн ам бүлийн тодорхойлолт, гэрлэлт·гэр бүл салсанбайдлыг нотлох баримт(Зөвхөн өрхийн гишүүн багтана)

· Орлого, хөрөнгийн байдлыг нотлох дараахи бичиг баримт

– Орлогын тайлангийн хуудас, тэтгэврийн орлогын хуудас

– Урт хугацааны·сарын түрээсийн гэрээ, барилгынбүртгэлийн дэвтэр, газрын бүртгэлийн дэвтэр

– Автомашины бүртгэлийн гэрчилгээ

– Дампуурал, түр зогсолтын лавлагаа

– Орлогын эх үүсвэр бүхий байгууллагаас гаргаж өгсөнажлаас халагдсан(тэтгэвэрт гарсан) тухай тодорхойлолт

– Дансанд орсон мөнгөн дүнгийн лавлагаа(Хаяж устгасанавтомашины лавлагаа) зэрэг

Гадаададсуралцах

(D-2)

· Гадаадиргэний үнэмлэхний хуулбар болон гадаад иргэний бүртгэлийн бодит байдлын тухайтодорхойлолт 1хувь

·Сургуульд элсэн орсон тодорхойлолт болон суралцажбуй тодорхойлолт 1 хувь

Энгийн дадлагажигч (D-4)

· Гадаадиргэний үнэмлэхний хуулбар болон гадаад иргэний бүртгэлийн бодит байдлын тухайтодорхойлолт 1хувь

· Элсэлтийн тодорхойлолт түүнчлэн суралцаж байгаатодорхойлолт 1 хувь

Даатгуулагчийн эрхээ алдах
- Хувиараа даатгуулагч болох гадаад оюутан дараахын аль нэгэнд хамаарах тохиолдолд эрүүл мэндийн даатгалын даатгуулагчийн эрхээ алдах болно(“Урт хугацаагаар оршин сууж буй гадаадад амьдрагч Солонгос иргэн болон гадаад иргэнд эрүүл мэндийн даатгалыг хэрэгжүүлэх стандарт” 4 дүгээр зүйлийн 2).
1. Нас барсны дараах өдөр
2. Байгууллагаар даатгуулагч болон хамаарагч болсон өдөр
3. “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-нд заасан оршин суух хугацаа нь дуусгавар болсон гадаад иргэний тохиолдолд тухайн оршин суух хугацаа дуусгавар болсны дараах өдөр
4. “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-нд зааснаар албадан гарах тушаал гаргасан өдрийн дараах өдөр. Гэхдээ “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 60 дугаар зүйлд заасан эсэргүүцэх хүсэлт гаргасан хүнтэй холбогдуулан хянан шийдвэрлэж баталгаажуулах өдөр хүртэл тэрхүү эрхээ алдахгүй
5. Хувиараа даатгуулагч нь даатгалаас хасагдах хүсэлт гаргасан өдөр. Гэхдээ, даатгалын төлбөрийг төлөөгүй хувиараа даатгуулагч эсвэл хамгийн анх даатгалын төлбөрийг төлсөн өдрөөс эхлээд 14 хоног өнгөрөөгүй байгаа хувиараа даатгуулагч нь「Урт хугацаагаар оршин суух Солонгос иргэншилтэй гадаад иргэн болон гадаад иргэнтэй холбогдуулан эрүүл мэндийн даатгалыг тооцох шалгуур-ын 4 дүгээр зүйлийн 2-ын 1 дүгээр заалтын нөхцөлийг бүрдүүлж даатгалаас хасагдах хүсэлт гаргаж буй тохиолдолд тухайн эрхээ авсан өдрөөр тооцно.
6. Гадаад улс руу зорчихоор улсын хилээр гарсан өдрийн дараагийн өдөр(Солонгос иргэншилтэй гадаад иргэн болон дээрх 3.-ын оршин суух хугацаа дуусгавар болоогүй гадаад иргэн нь улсын хилээр гарч 1 сар ба түүнээс дээш хугацаагаар гадаадад оршин суух тохиолдолоор хязгаарлагдана)