MONGOLIAN

Гадаад оюутан
БНСУ-ын эрүүл мэндийн систем
Эрүүл мэндийн төв
- Эрүүл мэндийн төв нь засгийн газраас эрхлэн ажиллуулдаг нийтийн эрүүл мэндийн байгууллага юм. Эрүүл мэндийн төв нь урьдчилан сэргийлэх тарилга зэрэг нийтийн эрүүл мэндийн үйл ажиллагаа болон анхан шатны эмчилгээг голдуу хийдэг бөгөөд харьцангүй хямд төсөр үнээр хамрагдах боломжтой.
Клиник, эмнэлэг
- Клиник болон эмнэлэг нь дотрын тасаг, чих хамар хоолойн тасаг зэрэг мэргэжлийн салбараар нарийвчлагдан ангилагдсан тохиолдол их байдаг учраас шаардлагын дагуу сонголт хийх боломжтой. Клиник болон эмнэлэг нь ихэвчлэн анхан шатны үзлэгийг явуулдаг боловч эмнэлэг бол энгийн хэвтүүлж эмчлэх үйлчилгээг ч үзүүлдэг.
- Гэхдээ гэмтэл болон хууч өвчин нь хүндэрсэн тохиолдолд нэгдсэн эмнэлэгт очих нь зүйтэй. Нэгдсэн эмнэлэг нь энгийн эмнэлэг, клиниктэй харьцуулахад хүлээн хугацаа урт, үзлэгийн төлбөр ч өндөр талдаа бөгөөд мэргэжлийн эмч нар бүгд нэг эмнэлэг дээр төвлөрсөн байдлаар байж үзлэг эмчилгээ явуулдаг сайн талтай.
Эмийн сан
- Эмийн сангаас хоол шингээгч, толгойны эм, дотор муухайрлын эм, шарханд түрхэх тосон түрхлэг гэх мэт хялбархан хэрэглэж болох эм эмэн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.
- Гэхдээ БНСУ нь эм эмэн бүтээгдэхүнийг ангилсан үйл ажиллагааг хэрэгжүүлж байдаг учраас тусгай найрлага шаардлагатай эмийг эмнэлэг болон клиник зэрэгт эмчийн тусгай жорыг авч байж л худалдан авах боломжтой байдаг.