MONGOLIAN

Гадаад оюутан
Үүрэн утасны үйлчилгээнд элсэн болон ашиглах
Үүрэн утасны үйлчилгээнд элсэх
- Гадаад оюутан үүрэн утасны үйлчилгээг авах гэвэл үүрэн утасны компаний салбар болон төлөөлөгчийн газар гадаад иргэний үнэмлэхний хуулбар болон гадаад паспортын хуулбараа гаргаж өгөх шаардлагатай бөгөөд, бие төлөөний хүн оронд нь хүсэлт гаргах тохиолдолд бие төлөөний хүн бас өөрийнхөө бичиг баримтыг үзүүлэх шаардлагатай(үүрэн утасны компани тус бүрийн цахим хуудас болон дүрэмтэй танилцах)
- Анхаарах зүйл нь хууль ёсоор оршин суух хугацаа дуусах өдөр хүртэл үлдсэн хугацаа 60 хоногоос бага байх тохиолдолд энгийн ямар ч үүрэн утасны үйлчилгээг авах боломжгүй гэдэг зүйл юм. Энэхүү тохиолдолд урьдчилсан төлбөрт үүрэн утас ашиглах аргыг сонгох боломжтой.
※ “Урьдчилсан төлбөрт үүрэн утас” гэдэг нь үүрэн утасны компаниас гаргасан урьдчилсан төлбөрт карт худалдан аваад үүрэн утсаа ашиглахыг хэлж байгаа юм. Урьдчилсан төлбөрт үүрэн утсыг ашиглавал утсаар ярих бүрт тухайн ярианы төлбөр урьдчилсан төлбөрт картнаас тухай бүрт тооцоологдон хасагддаг.
Үүрэн утас ашиглах
- Үүрэн утас(урьдчилсан төлбөрт утаснаас бусад)-ны үйлчилгээнд элсвэл сар бүр тогтоосон өдөрт сарын тогтмол үнийн дүн дээр төлбөрийн сар(ашиглалтын төлбөр нийлж нэмэгдсэн сарын нэгж)-ын ашиглалтын төлбөрийг нэмсэн үүрэн утасны төлбөрийг төлж байх шаардлагатай. Төлбөрийн сарын дундуур үйлчилгээг нээх болон хаах, аппарат түрээслэх, төлбөрийн системийг өөрчлөх зэргийг хийсэн тохиолдолд сарын тогтмол төлбөр хэлбэрээр нэмэгдэж байгаа үндсэн төлбөр, нэмэлт ашиглалтын төлбөр, аппаратны түрээсийн төлбөр, богино хугацааны үүрэн утасны түрээсийн төлбөр нь бодит ашигласан өдрийн тоогоор тооцогдон нэмэгдэнэ.
- Гадаад оюутаны нэрээр үйлчилгээнд элссэн үүрэн утас нь тухайн гадаад оюутаны хууль ёсны оршин суух хугацаа дуусгавар болбол шууд ашиглах боломжгүй болно. Гэхдээ хууль ёсны оршин суух хугацаа нь сунгагдсаныг нотлох баримтаа бүрдүүлж өгөх эсвэл үүрэн утасны компаниас тогтоосон шилдэг үйлчлүүлэгч байх тохиолдолд ашиглалтыг зогсоохгүй байх боломжтой(үүрэн утасны компани тус бүрийн цахим хуудас болон дүрэмтэй танилцах).
Үүрэн утас цуцлах
- Гадаад оюутан үүрэн утсаа цуцлах гэж байгаа бол үүрэн утасны компаний салбар болон төлөөлөгчийн газарт гадаад иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбараа бүрдүүлж өгөх шаардлагатай. Үүрэн утасны компаниас шалтгаалан бие төлөөлөгч нь цуцлах хүсэлтээ гаргах боломжгүй байх тохиолдол ч байдаг тул сайтар нягтлан шалгахыг хүсье(үүрэн утасны компани тус бүрийн цахим хуудас болон дүрэмтэй танилцах).