Гадаад валют оруулж ирэх
Гадаад валют оруулж ирэх тухай мэдэгдэх этгээд
-БНСУ-ын хилээр нэвтрэн орж буй гадаад оюутан 10,000 ам.доллараас дээш дүн бүхийтөлбөрийн хэрэгсэл(Солонгос улсын мөнгөн тэмдэгт, вонын тэмдэглэгээ бүхийаяллаын чек болон воны тэмдэглэгээ бүхий өөрийн чек болон бусад Солонгос улсадашиглах төлбөрийн хэрэгсэлээс бусад)-ийг бэлнээр авч орж ирж буй тохиолдолдхаръяа гаалийн газрын даргад тэрхүү импортын мэдэгдэлээ хийх шаардлагатай[「Гадаад валют арилжаалах тухай хууль」-ийн 17 дугаар зүйл, 「Гадаад валют арилжаалах тухай хуулийг хэрэгжүүлэхзахирамж」-ийн 31 дүгээр зүйлийн 2дугаар заалт, 「Гадаад валют арилжаалах журам」-н 6-2 дугаар зүйлийн 2 дугаарзаалтын 1 дэх хэсэг].
Гадаад валют импортлохдоо мэдэгдэл хийх шат дараалал
- 10,000 ам.долларыг хэтэрсэн төлбөрийн хэрэгсэлийг гар тээшиндээ хийн импортлон орж ирэх тохиолдолд гаалын татварын газрын даргад төлбөрийн хэрэгсэл зэргийн экспорт импорт(өөрчлөлт)- мэдэгдэх хуудас(заавал бөглөх)-ыг бүрдүүлж өгөх шаардлагатай
- Гадаад вальют авч орох мэдэгдэл хүлээн авсан харъяа гаалийн газрын дарга болон гадаад вальют арилжааны банкны дарга уг төлбөрийн хэрэгсэлийн мэдэгдэл болон өөрийн хөрөнгө мөн эсэхийг шалган уг хүнд вальют мэдэгдсэн тухай (шалгасан)хуудсыг гаргаж өгнө.(「Гадаадын валют арилжаалах тухай хууль」-ийн 6-2 болон 4-р зүйл ).
Валют солих тухай
Гадаад валют солиулахад тавигдах шаардлага
- Гадаад валют солиулахад дээд хязгаар тогтоохгүй. Харин зарим нэг валют солих цэг дээр тодорхой нэр заасан валютад хязгаар тогтоосон байдаг.
- Нэг удаа солиулах валютын дээд хэмжээ 10.000 ам.дол(US$)-с давбал гаалийн мэдүүлэгт орж, татварын албанд бүртгэгдэнэ(「Гадаад валютын арилжааны тухай хууль」-н 4-8 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын 3, 6-2 дугаар зүйлийн 2 дугаар заалтын 2).
Шилжүүлж авах
Данс нээх
- Гадаад оюутан нь өөрийн улсаас мөнгө шилжүүлэн авах зориулалтаар Гадаад вальют арилжааны банканд гадаад вальютын данс болон вальют хадгалах данснээлгэж болно. (「Гадаадын валют арилжаалах тухай хууль」-ийн 2-6 зүйл болон 2-1,2 заалт, 7-8 дугаар зүйлийн 2 дугаар заалтын 1 дүгээр тоот ).
- Гадаад гүйлгээний дансаг нээхийн тулд гадаад паспорт, гадаад иргэний үнэмлэх зэрэг биеийн байцаалтын бичиг баримтаа үзүүлэх шаардлагатай.
※ 1 удаад шилжүүлэх үнийн дүнгийн хязгаар, шилжүүлэх шат дараалал, шилжүүлгийн шимтгэл зэргийн талаар байдлыг шилжүүлэг хийж буй улс(ерөнхийдөө гадаад оюутаны эх орон)-ын хуулийг дагаж мөрдөнө.
Шилжүүлгийн үнийн дүнг олгох
- Шилжүүлж авсан мөнгийг авахын тулд банкны гүйлгээний дэвтэр, гадаад паспорт болон гадаад иргэний үнэмлэх зэргийн биеийн байцаалтын бичиг баримттай хамтаар хувийн дардас(гарын үсэг ч хамаарна) –ыг бүрдүүлж өгөх ёстой.
Зээлийн карт ашиглах
Эхорноосоо зээлийн карт авч ирсэн тохиолдолд юуны түрүүнд тухайн зээлийн карт нь зөвхөн дотоодын хэрэглээнийх юмуу эсвэл гадаадад хэрэглэж болох эсэхийг нягтлан шалгах ёстой. Дотоодын хэрэглээнийх байх тохиолдолд гадаадад хэрэглэж боломжтой картаар сольж авч байж л хэрэглэх боломжтой.
БНСУ-аас ч зээлийн карт авах боломжтой. Энэ тохиолдолд гадаад паспорт болон гадаад иргэний үнэмлэх зэрэг биеийн байцаалтаа бүрдүүлж өгөх шаардлагатай.