MONGOLIAN

Гадаад оюутан
Гадаад оюутаныг дэмжих байгууллага
Гадаадын иргэний нэгдсэн мэдээллийн төв
- Гадаадын иргэний нэгдсэн мэдээллийн төв(http://www.hikorea.go.kr, ☎1345) нь БНСУ-ын засгийн газраас удирдан зохион байгуулдаг байгууллагынхаа хувьд утас болон цахим харилцааны сүлжээг ашиглан Солонгост оршин сууж буй гадаад иргэнд гадаад хэлээр БНСУ-ын ахуй амьдралд дасан зохицоход шаардлагатай зөвөлгөө болон мэдээ мэдээллийг өгөх боломжтой(“Солонгост оршин сууж буй гадаад иргэдийн харилцааны үндсэн хууль”-ийн 20 дугаар зүйлийн 2 болон “Солонгост оршин сууж буй гадаад иргэдийн харилцааны үндсэн хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 16 дугаар зүйл).
- Гадаад иргэний нэгдсэн мэдээллийн төвийн утсаар өгөх зөвөлгөөг авахыг хүсвэл улс даяар орон нутгийн код харгалзахгүйгээр хаанаас ч хамаагүй ажиллах цаг(09:00~18:00)-аар ☎1345 утсаар холбогдоход болно.
Солонгосд суралцах тухай мэдээллийн систем
- Солонгост суралцах тухай мэдээллийн систем(http://www.studykorea.go.kr) нь Үндэсний олон улсын сургалтын төвөөс эрхлэн ажиллууладг цахих хуудсаар БНСУ-д суралцах талаар мэдээлэл болон БНСУ-ын ахуй амьдралтай холбогдсон ерөнхий танилцуулгыг танилцуулж байгаа бөгөөд юуны түрүүнд БНСУ-д оршин суун суралцаж буй гадаад оюутаны туршлагаас танилцуулж байна.
- БНСУ-д суралцаж, амьдарч буй ахуй амьдралтай холбоотой асуулт байх тохиолдолд Солонгосд суралцах мэдээллийн системийн мэдээний самбар дээрээс зөвөлгөө авах боломжтой.
Сургууль тус бүр дээр байрлах гадаад оюутан хариуцсан мэргэжилтэн
- Гадаад оюутан суралцаж буй эсвэл дадлага хийж буй сургууль(Их сургуулиас дээш түвшингийн боловсролын байгууллагыг хэлнэ)-ийн захирал нь тухайн гадаад оюутаныг зохион байгуулж, удирдаж мэргэжилтэн ажилчныг томилно(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 4-1)
- Сургуулийн амьдралтай холбогдуулан сонирхсон зүйл байх юмуу эсвэл Солонгосын ахуй амьдралтай дасан зохицоход тусламж шаардлагатай тохиолдолд өөрийнхөө суралцаж буй сургуулийн гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж зөвөлгөө авах нь бас нэг зөв арга юм.
БНСУ-д суугаа гадаад улсуудын ЭСЯ
- БНСУ-д суугаа өөрийн орны ЭСЯ·дипломат элч·төлөөлөгчийн газар·нэгдсэн консулын газар болон консулын газар(цаашид “Солонгос улсад суугаа дипломат алба” гэнэ)
- БНСУ-д суугаа оршин суугаа гадаад дипломат байгууллагуудын хаяг, утасны дугаар зэргийг <Гадаад харилцааны яамны цахих хуудас>-аас авах боломжтой.