Хилээр нэвтрэх
Шалган нэвтрүүлэх
- Виз олгогдсон гээд солонгос улсын хилээр нэвтрэнэ гэсэн үг биш юм. Виз нь солонгосын хилээр нэвтрэх зөвшөөрөлийн тухай консулийн санал оруулах үйлдлээс хэтрэхгүй тул БНСУ-н хилээр орохын тулд хилийн боомт(「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хууль」-н 2 дугаар зүйлийн 6 дугаар заалтад заасан улсын хилээр орох боомтыг хэлнэ. Цаашид “Хилийн боомт” гэх) дээр 「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 15 дугаар зүйлд заасны дагуу гадаад паспорт, хилийн орох мэдүүлгээ гаалийн ажилтанд үзүүлж хилийн шалган нэвтрүүлэх албаны шалгалтанд орно(「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хууль」-н 12 дугаар зүйл 1 дүгээр заалт).
※ Хилийн шалган нэвтрүүлэх шалгалтыг хийлгэхгүй хилээр нэвтэрсэн тохиолдолд 5 хүртэлх жилийн хорих ял болон 50 сая хүртэлх воны торгууль оногдуулна(「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хууль」- 93 дугаар зүйлийн 3 дугаар заалтын 1 дүгээр тоот).
- БНСУ-н хилийн боомтод буусан гадаад оюутан гаалийн ажилтанд паспорт, хилээр орох мэдүүлгийн хуудсаа өгч шалгуулан, асуусан асуултад хариулна(「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 15 дугаар зүйлийн 1 дүгээр заалт). Гаалийн ажилтан нь гадаад оюутан дараахь шаарлагыг хангаж байгаа эсэхийг шалгаад хилээр оруулах эсэхийг шийднэ(「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хууль」-н 12 дугаар зүйлийн 1 болон 3 дугаар заалт, 「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 15 дугаар зүйлийн2 дугаар заалт, 「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 19 дүгээр зүйл).
1. Гадаад паспорт, виз хүчин төгөлдөр эсэх(Жич, 「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хууль」-н шалгах нөхцөлд орсон бол үүнд хамрагдана)
2. 「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хууль」-н 7-3 дугаар зүйлийн 2 дугаар заалтад заасны дагуу авсан аялалын зөвшөөрөл хүчин төгөлдөр эсэх
3. Хилээр орж байгаа зорилго оршин суух ангилалтай тохирч байгаа эсэх
4. Оршин суух хугацаа холбогдох хууль дүрмийн заалт(сурах, дадлагажигч 2 жил, богино хугацааны ангилал 90 хоног)-г хангаж байгаа эсэх
5. 「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хууль」-н 11 дүгээр зүйлд заасны дагуу хилээр орох хориг арга авахуулагдсан эсэх
6. Гаалийн хилээр ороход хориг хязгаар тавигдсан эсэх
※ Жич, дараахь нөхцлийн аль нэг заалтыг хангасан тохиолдолд хилийн шалган нэвтрүүлэхэд бичиг баримтаа үзүүлэх үүргээс чөлөөлөгдөнө(「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 15 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
· 「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хууль」-н 31 дүгээр зүйлд заасны дагуу гадаад иргэний бүртгэл хүчин төгөлдөр эсэх;
· 「Гадаадад амьдардаг солонгос хүний гааль, хууль эрх зүйн статусын тухай хууль」-н 6 дугаар зүйлд заасан солонгост оршин суугаа газрын бүртгэл нь хүчин төгөлдөр эсэх;
· Бусад Хууль зүйн яамнаас тавьсан шаардлагыг хангаж байгаа эсэх;
- Хилээр орох гэж байгаа 17-с доош насны гадаад оюутан, сурагчид хилийн шалгалтанд орохдоо гаалийн ажилтны өгсөн зааврын дагуу хурууны хээ·фото зураг ·арьсны өнгө, гарын алганы венийн судасны зураг зэрэг мэдээлэл(Цаашид "биометрик мэдээлэл" гэх)-ийг уншуулна. Жич, долоовор хурууны хээ арилж уншигдахгүй болсон тохиолдолд эрхий, дунд, ядам, чигчий хурууны дарааллаар уншуулна(「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хууль」-н 12-2 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, 「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 19-2 дугаар зүйл).
· Гаалийн ажилтан биометрик мэдээлэл өгөхөөс татгалзсан гадаад оюутныг улсын хилээр оруулахаас татгалзаж болно(「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хууль」-н 12 дугаар зүйлийн 2 дугаар заалтын 2).
Хилээр нэвтрэхийг зөвшөөрөх
- Улсын хилээр орж гарахыг зохицуулах асуудал эрхэлсэн газрын ажилтан нь улсын хилээр нэвтрүүлэх шалгалтыг дуусгаад нэвтрэхийг зөвшөөрөхдөө гадаад паспорт болон цагаачлалын мэдүүлэг дээр тамгыг дарах юмуу хилээр нэвтрэх хяналтын хуудсыг олгох ёстой бөгөөд хилээр нэвтрэх хяналтын тамга болон нэвтрэх хяналтын хуудсан дээр зөвшөөрөгдсөн оршин суух ангилал болон хугацааг тэмдэглэж өгөх шаардлагатай (「Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль」-ийн 12 дугаар зүйлийн 5, болон「Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-ын 15 дугаар зүйлийн (3)).
Хилээр нэвтрүүлэхийг хориглох болон татгалзах
- Гадаад оюутан нь доорхи заалтуудын аль нэгэнд хамаарагдаж байгаа тохиолдолд хилээр нэвтрүүлэхийг хориглож болно(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 1).
1. Халдварт өвчин тээгч, мансууруулах бодисонд донтогч аль эсвэл бусад олон нийтийн эрүүл ахуйд аюул учруулах магадлалтай гэж тооцогдсон этгээд
2. “Галт зэвсэг·мэс·тэсрэх бодис зэргийг аюулгүй байдлын хууль”-д заасан галт зэвсэг, мэс, тэсрэх бодис зэргийг хууль бусаар биедээ авч хилээр нэвтрэхийг завдсан этгээд
3. Хилээр орж байгаа зорилго оршин суух ангилалтай тохирч байгаа эсэх
4. Оршин суух хугацаа холбогдох хууль дүрмийн заалт(сурах, дадлагажигч 2 жил, богино хугацааны ангилал 90 хоног)-г хангаж байгаа эсэх
5. Учир шалтгааныг ялган салган чадваргүй солонгост оршин суух хугацаанд нь тусалж дэмжих хүн байхгүй сэтгэцийн өвчтөн, солонгос дахь амьжиргааны зардалыг даах чадваргүй этгээд болон бусад тусламж шаардлагатай этгээд
6. Албадан гаргах тушаалаар гаргаснаас хойш 5жил болоогүй этгээд
7. 1910 оны 8 сарын 29 ны өдрөөс 1945 оны 8 сарын 15 өдрийг хүртэл японы засгийн газар, японы засгийн газартай хамтран ажиллаж байсан засгийн газар, японы засгийн газрын их хүчинд байсан засгийн газрын удирдлага болон нягт холбоонд арьс өнгө, үндэс угсаа, шашин, иргэний харьяалал, улс төрийн үзэл бодол гэх мэт шалтгаанаар харгислан зовоох, хүйс тэмтрэх ажилтай хамаатай этгээд
8. Үүнээс гадна дээрхи 1-7 дугаарт заасан этгээдийн хувьд хууль зүйн яамны сайд түүнийг хилээр нэвтрүүлэх нь тохиромжгүй гэж үзсэн хүн
- Мөн гадаад оюутаны эх орон нь дээрхи хилээр нэвтрүүлэхийг хориглох шалтгаануудаас бусад шалтгаанаар солонгос улсын иргэнийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон тохиолдолд түүнтэй ижил шалтгаанаар гадаад оюутаныг хилээр нэвтрүүлэхийг хориглох боломжтой(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 2).
Хилээр нэвтрэх зөвшөөрөлийн цуцлах болон өөрчлөх
- Гадаад оюутан нь доорхи заалтуудын аль нэгэнд хамрагдаж байгаа тохиолдолд хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл цуцлагдах болон өөрчлөгдөж болно.( “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 89 дүгээр зүйлийн 1).
1. Батлан даагч нь батлан даалтаа буцаасан аль эсвэл батлан даалт хүчингүй болсон тохиолдолд
2. Хуурамч болон бусад шудрага бус аргаар хилээр нэвтрэх зөвшөөрөл авсан нь тогтоогдсон
3. Зөвшөөрлийн нөхцөлийг зөрчсөн тохиолдолд
4. Нөхцөл байдлын өөрчлөлтөөр зөвшөөрөлийн байдлыг цаашид хадгалах боломжгүй хүндэтгэх шалтгаан үүссэн тохиолдолд
5. Үүнээс гадна бусад Цагаачлалын тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн Цагаачлалын албаны ажилтаны албаны шаардлагыг зөрчсөн тохиолдолд
Нөхцөлтэйгээр хилээр нэвтрэхийг зөвшөөрөх
Нөхцөлтэйгээр хилээр нэвтрэхийг зөвшөөрөх тухай ойлголт
- Нөхцөлтэйгээр хилээр нэвтрэхийг зөвшөөрөх гэдэг нь шалган нэвтрүүлэх шалгалтын шаардлагыг бүрдүүлээгүй тохиолдолд хамаарах ба гадаадын иргэнийг тогтоосон хугацаанд уг шаардлагуудыг биелүүлж шалган нэвтрүүлэхээр шалгуулах нөхцөлтэйгээр тур хугацаанд хилээр нэвтрэн орохыг зөвшөөрөхийг хэлнэ.
- Нөхцөлтэйгээр хилээр нэвтрэх зөвшөөрөл авсан тохиолдолд уг хугацаанд нь шалган нэвтрүүлэхэд шаардлагатай шаарлагыг хангах шаардлагатай ба улсын хилээр орж гарахыг зохицуулах асуудал эрхэлсэн газрын ажилтан нь “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль” -ийн 12-р зүйл 3-р заалтын дугаар тус бүрийн шаардлагыг хангасан хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд шалган нэвтрүүлэхээр шалгуулан хилээр нэвтрэх зөвшөөрлийг авна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль” –ийн 13 дугаар зүйлийн 1, “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 16 дугаар зүйлийн 3).
Нөхцөлтэй хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлд хамрагдагч
- Нөхцөлтэйгээр хилээр нэвтрэх зөвшөөрөл авах этгээд нь доорхитой адил байна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 13-р зүйлийн 1, “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 22 дугаар зүйлийн 1).
1. Зайлшгүй шалтгаанаар хүчинтэй паспорт болон виз(виз нь “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-иар шаардсан тохиолдолд хамаарна)-г бүрдүүлж чадаагүй ч тогтоосон хугацаанд уг шаардлагыг биелүүлэх боломжтой хэмээн тооцогдсон этгээд(энэ тохиолдолднөхцөлтэйгээр хилээр нэвтрэх зөвшөөрөл авахыг хүсвэл уг шаардлагыг биелүүлж чадаагүй зайлшгүй шалтгаанаа батлах баримт болон тайлбар бичгийг бүрдүүлж өгөх шаардлагатай)
2. “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 1 ба дугаар түс бүрт заасан хилээр нэвтрүүлэхийг хориглох заалтуудын аль нэгт хамаарагдахгүй болон хилээр нэвтрэх зорилго нь оршин суух эрхтэйгээ нийцэхгүй хэмээн сэжиглэгдэж тусгайлан шалгах шаардлагатай гэж тооцогдсон этгээд
3. Үүнээс гадна Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн албаны дарга(цаашид“албаны дарга” гэнэ), Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга(цаашид“хэлтсийн дарга” гэнэ), Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн алба болон Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн хэлтсийн салбарын дарга(цаашид“салбарын дарга” гэнэ)онцгой нөхцөлт хилээр нэвтрэх зөвшөөрөл олгох шаардлагатай гэж үзсэн тохиолдолд
Нөхцөлтэйгээр хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн хугацаа
- Алба, хэлтэс, салбарын дарга нь 72 хүртлэх цагийн хугацаатай онцгой нөхцөлт хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгох боломжтой(「Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-ийн 16 дугаар зүйлийн 1-р заалт).
- Гэвч нөхцөлтэйгөөр хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан гадаадын иргэн нь зайлшгүй шалтгаанаар уг хугацаанд шаардлагыг биелүүлж чадаагүй болон биелүүлж чадахгүй гэж үзэх тохиолдолд хугацааг 72 цагаас илүүгээр сунгуулах боломжтой(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 16 дугаар зүйлийн 2).
Нөхцөлтэйгөөр хилээр нэвтрэх зөвшөөрөлийг олгох
- Алба, хэлтэс, салбарын дарга онцгой нөхцөлтэйгөөр хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд зөвшөөрлийн бичиг дээр оршин суух газрын хязгаарлалт, ирж бүртгүүлэх үүрэг болон бусад шаардлагатай нөхцөлүүдийг оруулах шаардлагатай(「Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-ийн 13 дугаар зүйлийн 2-р заалт).
- Нөхцөлтэйгөөр хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн бичиг нь гадаад оюутан ① шаардлагуудыг биелүүлж шалган нэвтрүүлэхээр шалгуулсан юмуу ② шалган нэвтрүүлэхээр шалгуулалгүй эх орондоо буцсан тохиолдолд улсын хилээр орж гарахыг зохицуулах асуудал эрхэлсэн газрын ажилтан үүнийг хураан авна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 16 дугаар зүйлийн 4, 5).
※Нөхцөлтэйгөөр хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл дээр заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд солонгос улсаас албадан гаргах ба 1хүртэлх жилийн хорих ял болон 10 сая хүртэлх вөн торгууль ноогдуулна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 46 дугаар зүйлийн 1-5 болон “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 95 дугаар зүйлийн 2). Мөн оргон зайлсан болон оргон зайлах магадлалтай хэмээн үзэх тодорхой шалтгаан байгаа тохиолдолд 48 цагийн дотор гадаадын иргэнийг саатуулах өрөөнд түр саатуулна. (“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль” –ийн 56 дугаар зүйлийн 1-2).
Барьцааны мөнгө хадгалуулах
- Алба, хэлтэс, салбарын дарга онцгой нөхцөлтэйгөөр хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөл олгоход шаардлагатай гэж үзвэл 10 сая хүртэл воны барьцаа мөнгө байршуулах шаардлага тавьж болно(「Гадаадын иргэн, харьяатын тухай хууль」-ийн 13 дугаар зүйлийн 2-р заалт).
- Уг барьцаа мөнгийг гадаад оюутан ① шаардлагын биелүүлэн хилээр нэвтрэн орохдоо болон ② хилээр нэвтрүүлэх шаардлагыг хангаж чадалгүй эх орондоо буцах тохиолдолд буцаан авна. Харин нөхцөлтэйгөөр хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан оюутан нь зугтах болон тодорхой шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш удаа ирж бүртгүүлэх шаардлагад хариу өгөөгүй тохиолдолд барьцааны мөнгөний бүх хувийг, өөр бусад шалтгаанаар зөвшөөрөлийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд барьцааны мөнгөний зарим хэсгийг эргүүлэн авах боломжгүй болно(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 3,4 болон “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 17 дугаар зүйлийн 3,4).
Нөхцөлтэйгөөр хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлийг цуцлах, өөрчлөх
- Гадаад оюутан нь доорхи заалтуудын аль нэгэнд хамрагдаж байгаа тохиолдолд нөхцөлтэйгөөр хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл цуцлагдах болон өөрчлөгдөх болно (“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 89 дүгээр зүйлийн 1).
1. Батлан даагч нь батлан даалтаа буцаасан аль эсвэл батлан даалт хүчингүй болсон тохиолдолд
2. Хуурамч болон бусад шудрага бус аргаар нөхцөлтэйгөөр хилээр нэвтрэх зөвшөөрөл авсан нь тогтоогдсон
3. Зөвшөөрлийн нөхцөлийг зөрчсөн тохиолдолд
4. Нөхцөл байдлын өөрчлөлтөөр зөвшөөрөлийн байдлыг цаашид хадгалах боломжгүй хүндэтгэх шалтгаан үүссэн тохиолдолд
5. Үүнээс гадна бусад Цагаачлалын тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн Цагаачлалын албаны ажилтаны албаны шаардлагыг зөрчсөн тохиолдолд