Оршин суух хугацааг сунгах
Оршин суух хугацааг сунгах зөвшөөрөлийн утга
- Гадаад оюутан оршин суух хугацаанаасаа илүү хугацаагаар үргэлжлүүлэн оршин суухыг хүсвэл уг хугацаа нь дуусахаас өмнө оршин суух хугацааг сунгах зөвшөөрөлийг авах шаардлагатай(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 25 дугаар заалт).
- Цагаачлалын алба·нэгж, тэдгээрийн төлөөлөн гүйцэтгэх байгууллага дээрхи заалтын дагуу оршин суух хугацаа сунгуулах хүсэлт гаргасан гадаад ажилчны бичиг баримтыг шалгахдаа гадаад иргэн дараахь шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгадаг(「Цагаачлалын тухай хууль」-н 25 дугаар зүйлийн 2 дугаар заалт, 「Цагаачлалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 31-2 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 2 дугаар заалтын 1~3, 5 дугаар зүйлийн 6 дугаар заалт).
· Хүчин төгөлдөр гадаад паспорттай эсэх
· 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль」-н 11 дүгээр зүйлд заасан улсын хилээр орохыг хориглох арга хэмжээ авахуулсан эсэх
· 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 1 дүгээр зүйл, 1 дүгээр заалтын 2 болон 1 дүгээр зүйлийн 3-т заасан оршин суух ангилалд хамаарч байгаа эсэх
· Оршин суух ангилалд заасан хугацааны дотор нутаг буцах баталгаатай эсэх
· Бусад 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н дүгээр зүйлийн 1 дүгээр зүйл, 1 дүгээр заалтын 2 болон 1 дүгээр зүйлийн 3-т заасан оршин суух ангилалд тавигдсан Хууль зүйн яамны шалгуурыг хангаж байгаа эсэх
※Оршин суух хугацаа нь хэтэрсэн байхад оршин суух хугацаагаа сунгахгүй бол БНСУ-аас албадан гаргаж болох бөгөөд, 3 хүртэлх жилийн хорих ял болон 20 сая хүртэлх вөн торгууль ноогдуулна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 46 дугаар зүйлийн 1-8, 94 дүгээр зүйлийн 17).
- БНСУлс болон бусад оронд үүссэн дайн дажин, үймээн самуун, халдварт өвчний тархалт, байгалийн гамшигт үзэгдэл болон эдгээртэй дүйцэх онцгой байдал үүссэний улмаас улсын хил хаагдаж, нислэг удаан хугацаагаар зогссон шалтгаанаар гадаад иргэдээс үл хамаарах шалтгаанаар улсын хилээр гарах асуудал нь хязгаарлагдсан тохиолдолд Хууль зүйн яамны сайд 「Гадаадын иргэн, харъяатын тухай хууль」 болон бусад холбогдох хууль тогтоомжийн заалтыг үл харгалзан гадаад иргэний гаргасан өргөдлийн дагуу оршин суух хугацааг сунгаж болно(「 Гадаадын иргэн, харъяатын тухай хууль」-н 25 дугаар зүйлийн 5-1 дүгээр заалт).
Хүсэлт гаргагч
- Оршин суух хугацаа сунгах зөвшөөрөл авах хүсэлтийг гадаад оюутан өөрийн биеэр хийх боломжтой. Зөвхөн гадаад оюутан 17-с доош настай тохиолдолд өөрөөс нь гадна эцэг эх, бодит тэтгэгч, ах эгч, батлан даагч аль эсвэл бусад хамтран амьдрагч нь хийх боломжтой(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 79 дүгээр зүйлийн 4 болон “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 89 дүгээр зүйлийн 1).
- Үүнээс гадна доор заасан этгээд гадаад оюутныг орлон оршин суух хугацаа сунгах хүсэлтийг гаргах боломжтой [“Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хуулийг Хэрэгжүүлэх Журам”-ын 34 дүгээр зүйл болон 2 дугаар зүйл, “Янз бүрийн төрлийн түр оршин суух зөвшөөрөлавах Төлөөлөгчийн хүсэлт гаргах болон хүлээн авах тухай Журам”-ын Хавсралт (Хууль зүйн яамны мэдэгдэл 2020-520 дугаартай, 2020 оны 12 дүгээр сарын 9-нд батлагдаж, 2020 оны 12 дүгээр сарын 10-ндхүчин төгөлдөр болсон)].
Оршин суух эрх
|
Төлөөлөгч
|
Сургалт (D-2)
|
√ Оюутаны суралцаж байгаа болон суралцахаар завдаж буй солонгосын байгууллагын ажилтан √ Оюутны сургалтын төлбөр болон солонгос дахь амьжиргааны зардалыг хариуцаж байгаа нийгэмлэгийн ажилтан болон хувь хүн √ Солонгос улсад оршин сууж буй өөрийн гэр бүл(「Иргэний хууль」 779 дугаар зүйлийн 1-т холбогдох этгээд)
|
Энгийн дадлагажигч (D-4)
|
√ Оюутны дадлагажиж байгаа болон дадлагажихаар завдаж буй байгууллагын ажилтан √ Оюутны дадлагын төлбөр болон солонгос дахь амьжиргааны зардалыг хариуцаж байгаа этгээд √ Солонгос улсад оршин сууж буй өөрийн гэр бүл(「Иргэний хууль」 779 дугаар зүйлийн 1-т холбогдох этгээд)
|
Богино хугацааны айлчлал (C-3)
|
√ Тухайн этгээдийн солонгос дахь үйл ажиллагаатай холбоотой байгууллага болон салбар байгууллага байгаа тохиолдолд уг байгууллагын ажилтан √ Тухайн этгээдийн хилээр нэвтрэх зорилго нь аялал жуучлал, дамжин өнгөрөх, эмчилгээ, төрөл садныдаа зочлох зэрэг тохиолдолд солонгост амьдардаг төрөл садан (“Иргэний хууль”-ийн 777 дугаар зүйл заалтуудад нийцэх этгээд)
|
Хүсэлт гаргах хугацаа болон бүрдүүлэх материал
- Оршин суух хугацаа сунгах зөвшөөрөл авахын тулд улсын хилээр орж гарах · гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн албаны дарга(цаашид “албаны дарга장”), улсын хилээр орж гарах · гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газрын дарга(цаашид “газрын дарга” гэх), улсын хилээр орж гарах · гадаад иргэдийн асуудал эрхэлсэн албаны томилогдсон газрын дарга болон улсын хилээр орж гарах · гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газрын томилогдсон хэлтсийн дарга(цаашид "томилогдсон газар хэлтсийн дарга” гэх)-д хүсэлтийн анкетийнахамтаар дараах бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх шаардлагатай.(「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль」-н 25 дугаар зүйлийн 1дугаар заалт, 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль Шийдвэр гүйцэтгэх тухай тогтоол」-н 31 дугаар зүйлийн 1дугаар заалт,「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам」」-н 32 дугаар зүйлийн 2дугаар заалт, 76 дугаар зүйлийн 2 дугаар заалтын 7 дугаар тоот, хавсралт 5-ын 2 болон хавсралт 34 дүгээр маягт).
Оршин суух эрх
|
Бүрдүүлэх материал
|
Сургалт (D-2)
|
1. Нийтлэг зүйл √ Гадаад паспорт √Гадаад иргэний үнэмлэх (Гадаад иргэний үнэмлэх байгаа тохиолдолд) √ Буцах онгоцны билетийн хуулбар (хилээр буцан гарахын тулд оршин суух хугацаагаа сунгах хүсэлт гаргаж байгаа тохиолдолд хамаарна.)
|
2. Мэргэжлийн коллежоос дээш түвшиний шатанд сурч байгаа тохиолдолд √ Сурч байгаа нь үнэн болох тодорхойлолт(магистер, докторын дипломын ажил бичиж байгаа тохиолдолд удирдагч багшийн тодорхойлолт аль эсвэл засгийн газрын тэтгэлэгт оюутан болох тодорхойлолтоор орлуулж болно) √ оршин сууж буй газрыг нотлох бичиг баримт
|
3. Тусгай судалгаа хийж байгаа тохиолдолд √ Судалгааны ажлыг гэрчилэх бичиг √ оршин сууж буй газрыг нотлох бичиг баримт
|
Энгийн дадлагажигч (D-4)
|
1. Нийтлэг зүйл √ Гадаад паспорт √Гадаад иргэний үнэмлэх (Гадаад иргэний үнэмлэх байгаа тохиолдолд) √ Буцах онгоцны билетийн хуулбар (хилээр буцан гарахын тулд оршин суух хугацаагаа сунгах хүсэлт гаргаж байгаа тохиолдолд хамаарна.)
|
2. Их дээд сургуулийн харьяа хэлний курст солонгос хэл сурч байгаа болон бага, дунд, ахлах сургуульд сурч байгаа сурагч √ Сурч байгаа нь үнэн болох тодорхойлолт √ оршин сууж буй газрыг нотлох бичиг баримт
|
3. Үүнээс гадна дадлага хийж байгаа тохиолдолд √ Дадлагын тодорхойлолт (төлөвлөгөө) юмуу сурч байгаа нь үнэн болох тодорхойлолт √ оршин сууж буй газрыг нотлох бичиг баримт
|
Богино хугацааны айлчлал (C-3)
|
√ Гадаад паспорт √Гадаад иргэний үнэмлэх (Гадаад иргэний үнэмлэх байгаа тохиолдолд) √ Оршин суух хугацааг сунгах шаардлагыг гэрчилэх баримт
|
- Оршин суух эрхийнхээ үйл ажиллагааг дуусган солонгосын аялал зэрэг зорилгоор түр хугацаагаар оршин суух, буцах усан болон нисэх онгоц зэрэг байхгүй болон бусад хүндэтгэх шалтгаанаар буцах боломжгүй байгаа тохиолдолд буцах зорилгоор оршин суух хугацааг сунгах зөвшөөрлийг авах шаардлагатай(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-н 25 дугаар зүйлийн 1дугаар заалт, “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам” –ын 32 дугаар зүйлийн 1).
Материал шалгах болон оршин суух хугацаа сунгах зөвшөөрөл
- Оршин суух хугацаа сунгах зөвшөөрөл хүсэх хүсэлт бүртгэгдвэл алба, хэлтэс, салбарын дарга өөрийн саналаа бичээд Хууль зүйн яамны сайдад илгээнэ. Хууль зүйн яамны сайд өргөдөл болон холбогдох материалуудыг шалгаж зөвшөөрөл олгох эсэхээ шийднэ(「Гадаадын иргэн, харьяатын тухай хууль」-н 25 дугаар зүйлийн 1дугаар заалт 「Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-ийн 31-р зүйлийн 2 болон 33-р заалт).
- Хууль зүйн яамны сайд оршин суух хугацааг зөвшөөрсөн тохиолдолд алба, хэлтэс, салбарын дарга гадаад оюутны паспортон дээр оршин суух хугацааг сунгах зөвшөөрлийн тамгыг дарж хугацааг тэмдэглэх юм уу оршин суух хугацааг сунгах зөвшөөрлийн наалтыг наана. Харин гадаад оюутан гадаад иргэний бүртгэлд бүртгүүлсэн тохиролдолд паспорт биш гадаад иргэний үнэмлэхэн дээр нь сунгасан хугацааг тэмдэглэнэ(「Гадаадын иргэн, харьяатын тухай хууль」-н 25 дугаар зүйлийн 1дугаар заалт,「Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-ийн 31-р зүйлийн 3-р заалт).
- Оршин суух хугацааг сунгахыг зөвшөөрөөгүй тохиолдолд хууль зүйн яамны сайд нь улсын хилээр гарах хугацааг заасан оршин суух хугацааг сунгахыг зөвшөөрөхөөс татгалзсан мэдэгдэх хуудсыг батлан хүсэлт гаргагчид өгнө. Энэ тохиолдолд улсын хилээр гарах хугацаа нь тэрхүү мэдэгдэх хуудас олгосон өдрөөс эхлээд 14 хоногоос хэтрэхгүй байх хүрээнд шийдвэрлэгддэг боловч, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөгдсөн оршин суух хугацааны дуусах өдрийг улсын хилээр гарах хугацаагаар тогтож болох бөгөөд, нэгэнт зөвшөөрөгдсөн оршин суух статусаар оршин суухаар болсон тохиолдолд тэрхүү улсын хилээр гарах хугацааг тэмдэглэхгүй байж болно(「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль」 -н 25 дугаар зүйлийн 1дугаар заалт,「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」33 дугаар зүйл).
Оршин суух хугацаа сунгах зөвшөөрлийн цуцлах, өөрчлөх
- Гадаад оюутан нь доорхи заалтуудын аль нэгэнд хамрагдаж байгаа тохиолдолд оршин суух хугацаа сунгах зөвшөөрөл нь цуцлагдах болон өөрчлөгдөж болно(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль” –ийн 89 дүгээр зүйлийн 1).
1. Батлан даагч нь батлан даалтаа буцаасан аль эсвэл батлан даалт хүчингүй болсон тохиолдолд
2. Хуурамч болон бусад шудрага бус аргаар оршин суух хугацаа сунгах зөвшөөрөл авсан нь тогтоогдсон болох нь
3. Зөвшөөрлийн нөхцөлийг зөрчсөн тохиолдолд
4. Нөхцөл байдлын өөрчлөлтөөр зөвшөөрлийн байдлыг цаашид хадгалах боломжгүй хүндэтгэх шалтгаан үүссэн тохиолдолд
5. Үүнээс гадна бусад Цагаачлалын тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн Цагаачлалын албаны ажилтаны албаны шаардлагыг зөрчсөн тохиолдолд