Виз(visa)
Визний тухай ойлголт
- Виз гэдэг нь гадаадын иргэн БНСУ-ын хилээр нэвтрэх тухай хүсэлтийн дагуу консулын санал оруулах үйлдэлийг хэлнэ.
- Гадаад оюутан БНСУ-ын хилээр нэвтрэн орохын тулд өөрийн эх орноос авсан хүчинтэй гадаад паспорттой байхаас гадна виз аль эсвэл гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн бичгийг авах шаардлагатай. (“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1-3)
- Гэвч доорхи заалтын аль нэгэнд нийцэж байгаа тохиолдолд визгүйгээр зорчих эрхтэй байна. (“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 2)
1.Хилээр буцан орох зөвшөөрөл авсан аль эсвэл хилээр буцан нэвтрэн зөвшөөрөл авахаас чөлөөлөгдсөн уг зөвшөөрөл болон чөлөөлөгдсөн хугацаа нь дуусахаас өмнө хилээр нэвтрэн орж байгаа тохиолдолд.
2.БНСУ-тай виз чөлөөлөх хэлэлцээр байгуулсан улсын иргэнийхээ хувьд тэрхүү хэлэлцээрийн дагуу чөлөөлөгдөж байгаа тохиолдолд
※БНСУ-тай визгүй зорчих гэрээ байгуулсан улсын иргэд нь биеийн байцаалт болон улсаасаа шалтгаалан 90 хүртлэх хоногоор визгүйгээр солонгост оршин суух эрхтэй. Солонгостой визгүй зорчих гэрээ байгуулсан улсуудын жагсаалтыг <
Hi Korea>-с харж болно.
- БНСУлсын хилээр нэвтрэх үедээ хүчинтэй гадаад паспорт болон визээ биедээ авч яваагүй тохиолдолд хилээр албадан гаргах ба (“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 46 дугаар зүйлийн 1- 1), 3 хүртэлх жилийн хорих ял болон 20 сая хүртэлх вөн торгууль ноогдуулна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 94 дүгээр зүйлийн 2).
Визний төрөл
- Виз нь хилээр нэвтрэн орох боломжтой тооноосоо шалтгаалан виз нь 1 удаад хилээр орох боломжтой ‘Нэг удаагийн виз’ болон визний хүчинтэй хугацаанд 2 ба түүнээс дээш удаа хилээр орох боломжтой ‘Олон удаагийн виз’ гэж ангилагдах ба(「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль」- -ийн 10 дугаар зүйл болон 10 дугаар зүйлийн 2 дугаар заалт, 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」- болон хавсралт 1 мөн хавсралт 1-ийн 2).
Гадаад оюутаны оршин суух эрх
Сургалт(D-2)
- Мэргэжлийн дээд сургуулиасдээш түвшиний боловсролын байгууллага болон эрдэм шинжилгээний судалгааны байгууллагын үндсэн ангид сурж байгаа юмуу тусгай судалгаа хийх зорилгоор Солонгост оршин суух гэж байгаа тохиолдолд ‘Сургалтын(D-2) виз’-ийг авах шаардлагатай(「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хууль」-ийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, 「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-ийн 10 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 2, 12 дугаар зүйл болон хавсралт 1-ийн 2-ын 5 дугаар тоот).
Энгийн дадлагажигч(D-4)
- Сургалтын(D-2) визний эрхэнд тохирох боловсролын байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагаас бусад боловсролын байгууллага юмуу аж ахуйн нэгж · нийгэмлэг зэрэгт суралцаж дадлагажиж байгаа аль эсвэл судалгааны ажилд оролцох зорилгоор Солонгост оршин суух гэж байгаа тохиолдолд ‘Энгийн дадлагажигч(D-4) виз’ авах шаардлагатай. Гэвч судалгааны байгууллагаас амьжигааны зардалаас давсан тусламж авах юмуу Хууль зүйн яамны сайдын тогтоосон судалгааны нөхцөлийг бүрдүүлж аж үйлдвэрийн байгууллагад дадлагажиж байгаа тохиолдолд өөр төрлийн виз(богино хугацааны хөдөлмөр эрхлэх, судалгааны ажил гэх мэт тохирох төрлийн виз)-ийг авах шаардлагатай(「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль」-ийн 10 дугаар зүйл болон 10 дугаар зүйлийн 2 дугаар заалт, 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 1212 дугаар зүйл болон хавсралт 1-ийн 2 7 дугаар тоот).
Богино хугацааны айлчлал(C-3)
- Дадлагын хугацаагаа 90 хоногоос доош байхаар төлөвлөж байгаа тохиолдолд ‘Энгийн дадлагажигчийн(D-4)виз’ –ний оронд ‘Богино хугацааны айлчлалын(C-3) виз’-ийг авах боломжтой(「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль」- 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」- ба хавсралт 1 –ийн 4 тоот).
Виз авах
Виз олгох хугацаа болон бүрдүүлэх материал
- Виз авахын тулд БНСУ-ын гадаадад дахь дипломат байгууллагын даргад Виз олгохыг хүссэн анкеттай хамтаар оршин суух эрх тус бүрд холбогдох дараах бичиг баримтыг бүрдүүлж өгөх шаардлагатай.(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1, “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 7 дугаар зүйл болон “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 76 дугаар зүйлийн 1- 1 болон хавсралт хүснэгт5).
Оршин суух эрх(тэмдэглэл)
|
Бүрдүүлэх материал
|
Сургалт (D-2)
|
1.Үндсэн ангид суралцах гэж байгаа тохиолдолд ·Мэдлэг чадвар болон санхүүгийн чадамж зэргийг батласан элсэх зөвшөөрсөн бичиг (ректор, сургуулийн захиралаас авах)
|
2.Тусгай судалгаа хийх гэж байгаа тохиолдолд ·Судалгаа ажил болохыг баталсан баримт ·Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом ·Батлан даалтын бичиг аль эсвэл санхүүгийн чадамжийн баталгаа
|
Энгийн дадлагажигч (D-4)
|
1.Их дээд сургуулийн харьяа хэлний курст солонгос хэл сурч байгаа оюутан болон Сургууль хоорондын эрдэм шинжилгээний солилцооны гэрээгээр эрдэм шинжилгээний дадлага хийх солилцооны оюутан байх тохиолдолд ·Элсэн орсон болон сурч байгаа үнэн болохыг батлах баримт ·Санхүүгийн чадамжийг батлах баримт (3000ам.доллараас дээш солонгосруу шилжүүлсэн юмуу валют сольсон тухай баримт) аль эсвэл Сургууль хоорондын эрдэж шинжилгээний солилцооны гэрээний баримт ·Батлан даалтын бичиг(Сургалтын төлбөр зэрэг оршин суух хугацаанд шаардлагатай зардалыг төлөх чадваргүй юмуу Хууль зүйн яамны сайдаас тусгайлан шаардлагатай хэмээн заасан тохиолдолд хүчинтэй)
|
2.Бага, дунд, ахлах сургуульд суралцаж байгаа гадаадын иргэншилтэй сурагч ·Элсэхийн зөвшөөрсөн баримт ·Сурч байгаа нь үнэн болох тодорхойлолт юмуу гэрчилгээ ·Санхүүгийн чадамжийг батлах баримт
|
3.Үүнээс гадна бусад дадлага ·Судалгаа хийхийг батлах баримт ·Судалгааны байгууллагын байгуулагдсан тухай баримт ·Санхүүгийн чадамжийн баримт -Судалгааны байгууллага нь амьжиргааны зардал зэргийг хариуцаж байгаа тохиолдолд зардал хариуцаж байгаа тухай тодорхойлолт -Үүнээс бусад тохиолдолд солонгос руу шилжүүлсэн юмуу валют сольсон тухай баримт (3000ам.доллараас дээш) ·Батлан даалтын бичиг(Сургалтын төлбөр зэрэг оршин суух хугацаанд шаардлагатай зардалыг төлөх чадваргүй юмуу Хууль зүйн яамны сайдаас тусгайлан шаардлагатай хэмээн заасан тохиолдолд хүчинтэй)
|
Богино хугацааны айлчлал (C-3)
|
·Худалдааны зорилгоор гэх мэт хилээр нэвтрэн орох зорилгоо батлах баримт
|
Материал шалгалт болон виз олголт
- Виз хүсэх өргөдөл бүртгэгдвэл Хууль зүйн яамны сайд аль эсвэл гадаад дахь дипломат байгууллагын дарга(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 9 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу холбогдох эрхийг итгэмжлүүлэн авсан тохиолдолд хамааралтай) виз хүссэн гадаадын иргэн нь доорхи шаардлагуудыг бүрдүүлсэн эсэхийг хянан шалгаж онцгой зөрүү байхгүй тохиолдолд визийг олгоно(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 3 заалт, “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 7-р зүйл болон “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 9 дүгээр зүйлийн 2)
1. Хүчинтэй гадаад паспорт байгаа эсэх
2. “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлд заасны дагуу хилээр нэвтрэхийг хориглосон юмуу түтгэлзүүлсэн этгээд биш эсэх
3.「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」- заасны дагуу оршин суух эрхэд нийцсэн хилээр нэвтрэх зорилгоо тайлбарласан эсэх
4. 「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」- заасны дагуу оршин суух эрхэд хамаарч буй эсэх
5. Тухай оршин суух эрх тус бүрчлэн зөвшөөрөгдсөн хугацаандаа өөрийн улсдаа иргэн ирэх нь батлагдсан эсэх
6. Үүнээс гадна「Улсын хилээр оржгарах асуудал зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」- оршин суух эрх тус бүрээр хууль зүйн яамны сайд тусгайлан заасан шалгуурт нийцэж байгаа эсэх
Виз олголтыг цуцлах
- Гадаад оюутан доорхи заалтуудын аль нэгд хамаарагдаж байгаа тохиолдолд виз олголтыг цуцлах магадлалтай(. “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 89 дүгээр зүйл 1)
1. Батлан даагч нь батлан даалтаа буцаах юмуу батлан даалт байхгүй болсон тохиолдолд
2. Худал болон бусад шудрага бус аргаар виз авсан болох нь батлагдсан тохиолдолд
3. Зөвшөөрлийн нөхцөлийг зөрчсөн тохиолдолд
4. Хувийн шалтгаанаар зөвшөөрөл олгогдсон байдлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй хүндэтгэх шалтгаан байгаа тохиолдолд
5. Түүнээс гадна “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль” болон бусад хуулийг зөрчсөн хэмжээ нь хүнд байх эсвэл улсын хилээр орж гарахыг зохицуулах газрын ажилтаны зөв зүйтэй шаардлагын зөрчсөн тохиолдолд
Гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэх тухай зөвшөөрлийн бичиг авах
Гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэх тухөй зөвшөөрлийн бичгийн тухай ойлголт
- Солонгос улсын хилээр нэвтрэн орох гэж байгаа гадаадын иргэн нь виз авсан байх шаардлагатай хэдий ч солонгостой найрамдалт харилцаа тогтоогооүй улс орон юмуу Хууль зүйн яамны сайд болон Гадаад хэргийн яамны сайд нар харилцан тохиролцон нэр заасан улсын иргэн нь гадаадад дахь дипломат байгууллагын даргаас гадаадын иргэний хилээр нэвтрүүлэх тухай бичгийг авч солонгос улсын хилээр нэвтрэх боломжтой(. “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 7 дугаар зүйл 1 болон 4).
Хүсэлт гаргах хугацаа болон бүрдүүлэх материал
- Гадаадын иргэний хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн тухай бичиг авахын тулд гадаад дахь дипломат байгууллагын даргад виз олгохыг хүссэн анкеттай хамтаар дараах материалуудыг бүрдүүлж өгөх шаардлагатай.(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 7 дугаар зүйл 4, . “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 10 дугаар зүйл 2, (“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 16 дугаар зүйл, 76 дугаар зүйл 1-1 болон хавсралт 5).
- Гэхдээ, яаралтай шалтгаанболон бусад зайлшгүй шалтгаанаар дипломат байгууллагын даргаас гадаадын иргэнийхилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн бичиг авахгүйгээр хилээр нэвтрэх гэж буйтохиолдолд харъяа Гадаадын иргэн,харьяатын албаны дарга(цаашид “албаны дарга” гэнэ), Гадаадын иргэн,харьяатын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга(цаашид “хэлтсийн дарга” гэнэ) болон Гадаадын иргэн, харьяатын албаны салбарын дарга, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн хэлтсийн салбарын дарга(цаашид “салбарын дарга” гэнэ)-н нэр дээр гадаадыниргэнийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох тухай хүсэлт гаргаж болно(「Улсын хилээр орж гарахыг зохицуулахтухай хуулийг хэрэгжүүлэх журам」-ын 16 дугаар зүйлийн1-р заалт).
Оршин суух эрх
|
Бүрдүүлэх материал (- виз хүсэх өргөдөл гаргах бүрдүүлэх материалтай адил)
|
Сургалт (D-2)
|
1. Үндсэн ангид суралцах гэж байгаа тохиолдолд ·Суралцах чадвар болон санхүүгийн чадамжийг шалгаж шийдвэр гаргасан агуулга бүхий стандартын элсэлтийг зөвшөөрсөн бичиг (ректор, сургуулийн захиралаас авах)
|
2. Тусгай судалгаа хийх гэж байгаа тохиолдолд ·Судалгааны ажил болохыг баталсан баримт ·Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом ·Батлан даалтын бичиг аль эсвэл санхүүгийн чадамжийн баталгаа
|
Энгийн дадлагажигч (D-4)
|
1. Их дээд сургуулийн харьяа хэлний курст солонгос хэл сурч байгаа оюутан болон Сургууль хоорондын эрдэм шинжилгээний солилцооны гэрээгээр эрдэм шинжилгээний дадлага хийх солилцооны оюутан байх тохиолдолд ·Элсэн орсон болон сурч байгаа үнэн болохыг батлах баримт ·Санхүүгийн чадамжийг батлах баримт (3000ам.доллараас дээш солонгос руу шилжүүлсэн юмуу валют сольсон тухай баримт) аль эсвэл Сургууль хоорондын эрдэм шинжилгээний солилцооны хэлэлцээртэй холбогдсон бичиг баримт ·Батлан даалтын бичиг(Сургалтын төлбөр зэрэг оршин суух хугацаанд шаардлагатай зардалыг төлөх чадваргүй юмуу Хууль зүйн яамны сайдаас тусгайлан шаардлагатай хэмээн заасан тохиолдолд хүчинтэй)
|
2. Бага, дунд, ахлах сургуульд суралцаж байгаа гадаадын иргэншилтэй сурагч ·Элсэхийг зөвшөөрсөн баримт ·Сурч байгаа нь үнэн болох тодорхойлолт юмуу гэрчилгээ ·Санхүүгийн чадамжийг батлах баримт
|
3. Үүнээс гадна бусад дадлага ·Судалгаа хийхийг батлах баримт · Судалгааны байгууллагын байгуулагдсан тухай баримт ·Санхүүгийн чадамжийн баримт -Судалгааны байгууллага нь амьжиргааны зардал зэргийг хариуцаж байгаа тохиолдолд зардал хариуцаж байгаа тухай тодорхойлолт -Түүнээс бусад тохиолдолд солонгос руу шилжүүлсэн юмуу валют сольсон тухай баримт (3000ам.доллараас дээш) ·Батлан даалтын бичиг(Сургалтын төлбөр зэрэг оршин суух хугацаанд шаардлагатай зардалыг төлөх чадваргүй юмуу Хууль зүйн яамны сайдаас тусгайлан шаардлагатай хэмээн заасан тохиолдолд хүчинтэй)
|
Богино хугацааны айлчлал (C-3)
|
·Худалдааны зорилгоор гэх мэт хилээр нэвтрэн орох зорилгоо батлах баримт
|
Материал шалгах болон Гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох
- Гадаадын иргэний хилээр нэвтрүүлэх тухай хүсэлт бүртгэгдвэл тухай дипломат байгууллагын дарга Хуулийн зүйн яамны сайдаас зөвшөөрөл авч Гадаадын иргэнийг хилээр нэвтрүүх зөвшөөрөл олгоно(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 10 дугаар зүйлийн 3, “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 8 дугаар зүйл 1 болон 16 дугаар зүйлийн 3).
Гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэх тухай зөвшөөрлийн хүчинтэй байдал
- Гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 3 сар байх ба зөвхөн 1 удаа хилээр нэвтрэхэд л хүчин төгөлдөр байна (“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 10 дугаар зүйлийн 4).
- Гадаадын иргэнийг хилээр нэвтүүлэх зөвшөөрлийг авч хилээр нэвтрсэн гадаад оюутан буцан хилээр гарах үед улсын хилээр орж гарахыгзохицуулах асуудал эрхэлсэн газрын ажилтан үүнийг хураан авна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 10 дугаар зүйлийн 5 эх хувь).
Виз олгохыг зөвшөөрсөн тухай бичиг олгох
Виз олгохыг зөвшөөрсөн тухай бичиг үндсэн ойголт
- БНСУ-д сурах болон дадлагажилт хийхийн тулд виз авах гэж байгаа этгээд нь виз авахаасаа өмнө виз олгохыг зөвшөөрсөн тухай бичиг авах хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд Хууль зүйн яамны сайд виз олгохоос өмнө ялангуяа шаардлагатай гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд виз олгохыг зөвшөөрсөн тухай бичиг олгох боломжтой(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 1).
Виз олгохыг зөвшөөрсөн тухай бичиг олгогдох этгээд
- Виз авсан болох тодорхойлолтыг авах боломжтой этгээд нь доорхтой адил байна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 3 болон (“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 17 дугаар зүйлийн 1).
1. Дипломат харилцаа тогтоогоогүй улсын иргэн болон хууль зүйн яамны сайдгадаад харилцааны яамны сайдтай харилцан тохиролцож нэр заасан улсын иргэн
2. 「Улсын хилээр орж гарахасуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」- 4. Соёл урлаг(D-1) -аас эхлээд 27. Гэрлэлтээр цагаачлах(F-6) хүртэл, 29. Айлчлалаар хөдөлмөрэрхлэх(H-2) ·30. Бусад(G-1) гэх мэт хавсралт 1-ийн 3 дундаас оршин суух эрх удаан хугацаагаар оршин суух(F-5)-д хамаарах этгээд
3. Үүнээс гадна Хууль зүйн яамны сайдаас тусгайлан шаардлагатай хэмээн заасан этгээд
Хүсэлт гаргах байгууллага болон бүрдүүлэх материал
- Виз олгохыг зөвшөөрсөн тухай бичгийг авахын тулд хүсэлт гаргаж буй этгээд өөрийн биеэр болон уг гадаад оюутныг урих гэж буй этгээд өөрийн хаягын харьяалал бүхий улсын хилээр орж гарахыг зохицуулах асуудалыг эрхэлсэн газрын дарга болон асуудал түр эрхэлсэн газрын даргад виз олгохыг зөвшөөрсөн тухай бичгийн хүсэлттэй хамтаар доорх материалуудыг бүрдүүлж өгөх шаардлагатай(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 9 дүгээр зүйл, “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 17 дугаар зүйлийн 2, 76 дугаар зүйлийн 1-3 дугаар болон хавсралт5).
Оршин суух эрх
|
Бүрдүүлэх материал
|
Сургалт (D-2)
|
1. Үндсэн ангид суралцах гэж байгаа тохиолдолд ·Суралцах чадвар болон санхүүгийн чадамж зэргийг хянан шалгаж шийдвэрлэсэн агуулга бүхий стандартын элсэлтийг зөвшөөрсөн бичиг (ректор, сургуулийн захиралаас авах)
|
2.Тусгай судалгаа хийх гэж байгаа тохиолдолд ·Судалгааны ажил болохыг баталсан баримт ·Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом ·Батлан даалтын бичиг болон санхүүгийн чадамжийн баталгаа
|
Энгийн дадлагажигч (D-4)
|
1. Их дээд сургуулийн харьяа хэлний курст солонгос хэл сурч байгаа оюутан болон их сургууль хоорондын эрдэм шинжилгээний солилцооны хэлэлцээрээр эрдэм шинжилгээний дадлага хийх солилцооны оюутан байх тохиолдолд ·Элсэн орсон болон сурч байгаа нь үнэн болохыг батлах баримт ·Санхүүгийн чадамжийг батлах баримт (3000ам.доллараас дээш солонгос руу шилжүүлсэн юмуу валют сольсон тухай баримт) болон сургууль хоорондын эрдэм шинжилгээний солилцооны гэрээний баримт ·Батлан даалтын бичиг(сургалтын төлбөр зэрэг оршин суух хугацаанд шаардлагатай зардалыг төлөх чадваргүй юмуу хууль зүйн яамны сайдаас тусгайлан шаардлагатай хэмээн заасан тохиолдолд хамаарна)
|
2.Бага, дунд, ахлах сургуульд суралцаж байгаа гадаадын иргэншилтэй сурагчийн тохиолдолд ·Элсэхийг зөвшөөрсөн бичиг ·Сурч байгаа нь үнэн болох тодорхойлолт болон диплом, гэрчилгээ ·Санхүүгийн чадамжийг батлах баримт
|
3. Түүнээс гадна бусад дадлага · Дадлага хийхийг батлах баримт · Дадлага хийх байгууллагын байгуулагдсан тухай баримт · Санхүүгийн чадамжийн баримт - Дадлага хийх байгууллага нь оршин суух зардал зэргийг хариуцаж байгаа тохиолдолд зардал хариуцаж байгаа тухай тодорхойлолт -Үүнээс бусад тохиолдолд солонгос руу шилжүүлсэн юмуу валют сольсон тухай баримт (3000ам.доллараас дээш) ·Батлан даалтын бичиг(сургалтын төлбөр зэрэг оршин суух хугацаанд шаардлагатай зардалыг төлөх чадваргүй юмуу хууль зүйн яамны сайдаас ялангуяа шаардлагатай хэмээн заасан тохиолдолд хамаарна)
|
Богино хугацааны айлчлал (C-3)
|
·Худалдааны зорилгоор гэх мэт хилээр нэвтрэн орох зорилгоо батлах баримт
|
Материал шалгах болон виз олгох зөвшөөрөл олгох
- Газрын дарга болон асуудал түр эрхэлсэн газрын дарга шалгах
· Виз олгох зөвшөөрөл олгох тухай хүсэлт бүртгэгдвэл газрын дарга болон асуудал түр эрхэлсэн газрын дарга нь дараах нөхцөлүүд бүрдсэн эсэхийг шалгасаны дараа хууль зүйн яамны сайдаас уг хүсэлт болон холбогдох материалыг илгээнэ(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 9 дүгээр зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 3 болон 17 дугаар зүйлийн 3).
1. Хүчинтэй гадаад паспорт байгаа эсэх
2. “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн дагуу хилээр нэвтрэхийг хориглосон болон түтгэлзүүлсэн этгээд биш эсэх
3.「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх захирам」- заагдсан оршин суух эрхэд хамаарч буй эсэх
4.「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」- 1, хавсралт 1-ийн 2 болон хавсралт 1-ийн 3 –т заагдсан оршин суух эрхэд нийцсэн хилээр нэвтрэх зорилгоо тодорхой тайлбарлаж байгаа эсэх
5. Тухайн оршин суух эрх тус бүрээр зөвшөөрөгдсөн оршин суух хугацаандаа өөрийн эх орондоо буцах нь баталгаатай эсэх
6. Үүнээс гадна「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 - оршин суух эрх тус бүрээр хууль зуйн яамны сайд тусгайлан заасан стандартад нийцэж байгаа эсэх
- Хууль зүйн яамны сайдын шалгалт болон виз олгох зөвшөөрөл олгох
· Хууль зүйн яамны сайд материал шалгаж виз олгох боломжтой гэж үзвэл “Цахим засгийн газрын хууль”-ийн дагуу цахим баримтаар виз олгох зөвшөөрлийг олгож дипломат байгууллагын даргад үүнийг илгээж уригч талд виз олгох зөвшөөрлийн дугаартай виз олгох зөвшөөрөл олгох болсон тухай саадгүй мэдэгдэнэ. Гэвч дипломат байгууллагад улсын хилээр орж гарахыг зохицуулах мэдээллийн систеим нэвтрээгүй зэрэг цахим баримтаар виз олгох зөвшөөрлийг илгээх боломжгүй зэрэг шалтгаан байгаа тохиолдолд уригч тал өөрийн биеэр зөвшөөрлийн бичгийг авна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 9 дүгээр зүйл, “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 17 дугаар зүйл болон 17 дугаар зүйлийн 3-1).
- Гадаад оюутаныг урьж байгаа этгээд виз олгох зөвшөөрөл олгох хүсэлтийг орлон гаргаж байгаа тохиолдолд уг уригч тал нь доорхи зүйлсийн аль нэгэнд хамааралтай бол виз олгох зөвшөөрөл олгогдохгүй байж болно.(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 2, “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 17 дугаар зүйлийн 3-2).
1.「Улсын хилээр орж гарахасуудлыг зохицуулах тухай хууль」-ийн 7-2 дугаар зүйл,12-3 дугаар 7-2 дугаар зүйлд, 18 дугаар зүйлийн 3 дугаар заалтаас 5 дугаарзаалт, 21 дүгээр зүйлийн 2 дугаар заалт болон 33 дугаар зүйлийн 3 дугаарзаалтын 1-д заасныг зөрчиж авсан биеэр эдлэх ялаас чөлөөлөгдсөн өдөр, хорих яланд тэнсэн авсантухай шүүхийн эцсийн шийдвэр гарсан өдөр түүнчлэн 5 сая вон түүнээсдээш хэмжээний торгууль юмуу 5 сая вон түүнээс дээш хэмжээний торгуулийнмэдэгдэл авч торгууль шийтгэлийн мөнгөө төлсөн өдрөөс хойш 3 жил(Жич, хуульзүйн яамнаас дахин гэмт хэрэг үйлдэх магадлал, хууль дүрэм зөрчсөн шалтгаан, үрдүн зэргийг харгалзан 3 жилээс бага хугацаа тогтоож болно) болоогүй хүн.
2. 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль」-н 7-2 дугаар 7-2 дугаар зүйл, 12-3 дугаар 7-2 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 3~5 дугаар заалт, 21 дүгээр зүйлийн 2 дугаар заалт, 33 дугаар зүйлийн 3 дугаар заалтын 1-г зөрчин хүлээсэн 5 сая воноос багагүй торгуулийн шийтгэлийн мөнгийг тушаасан өдрөөс хойш 1 жил(Жич, хууль зүйн яамнаас дахин гэмт хэрэг үйлдэх магадлал, хууль дүрэм зөрчсөн шалтгаан, үр дүн зэргийг харгалзан 1 жилээс бага хугацаа тогтоож болно) болоогүй хүн.
3.“Биеэ үнэлэх болон биеэ үнэлэхэд зуучлах зэрэг үйлдэлийн шийтгэх тухай хууль”,“Дамлан наймаалах үйлдэл зэргийг таслан зогсоох болон шийтгэл оногдуулах тусгайхууль”, Мансууруулах бодисийн тухай хууль” болон “Мансууруулах бодистой холбогдоххууль” зэргийг зөрчиж авсан биеэр эдлэх ялаас чөлөөлөгдсөн өдөр болон хэрэгсэхгүйболгосон өдөр болон хорих яланд тэнсэн авсан тухай шүүхийн эцсийн шийдвэргарсан өдрөөс хойш 3 жил болоогүй хүн
4. 「Хөдөлмөрийн тухай хууль」-ийг зөрчин цагдан хорих ба түүнээс дээш хэмжээний ял авсан юмуу тэрхүү ялын гүйцэтгэл нь дуусгавар болсон эсвэл гүйцэтгэлийг хэрэгсэхгүй болгосон өдөр, хорих яланд тэнсэн авсан болон тухай шүүхийн эцсийн шийдвэр гарсан өдрөөс хойш 3 жил болоогүй хүн
5. Хүсэлт гаргасан өдрөөс өмнөх сүүлийн нэг жилийн хугацаанд “Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу 10 ба түүнээс дээш тооны гадаадын иргэнийг урьсан бөгөөд уригдагч этгээдүүдийн ихэнхи хувь ньхууль бусаар оршин сууж байгаа тохиолдолд
6. Хүсэлт гаргасан өдрөөс өмнөх сүүлийн 1 сарын хугацаанд “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 19 дүгээр зүйл болон 19 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу мэдүүлэх үүргээ 2-с илүү тоогоор биелүүлээгүй тохиолдолд
7.「Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт шийтгэл оногдуулах тусгай хууль」, 「Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хохирогчдыг хамгаалах тухай хууль」-ийн 8-р зүйлийг зөрчиж авсан биеэр эдлэх ялаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш 5 жил болоогүй хүн
8.Түүнээс гадна дээр дурдсан 1-7 хүртэл шалтгааны аль нэгэнд хамааралтай хүн, Хуулт зүйн сайд тусгайлан тогтоосон тохиолдолд
Виз олгох зөвшөөрлийн хүчинтэй байдал
- Виз олгох зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 3 сар бөгөөд 1 удаагийн виз авалтад л хүчинтэй боловч хууль зүйн яамны сайд онцгойлон шаардлагатай гэж үзсэн тохиолдолд виз олгох зөвшөөрлийн хүчинтэй хугацааг өөрөөр тогтоох боломжтой(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 18 дугаар зүйл).
- ① “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 17 дугаар зүйл 5 дүгээр заалтын дагуу виз олгох зөвшөөрлийн дугаар зэрэг виз олгох зөвшөөрлийн агуулгыг хүлээн авсан тохиолдолд виз хүсэх өргөдөл дээрээ виз олгох зөвшөөрлийн дугаарыг тэмдэглэж, ② “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам” –ын 17 дугаар зүйлийн 5-д заасны дагуу виз олгох зөвшөөрлийг авсан тохиолдолд виз хүсэх өргөдөлдөө виз олгох зөвшөөрлийн хуудсаа хавсаргаж дипломат байгууллагын даргад виз хүсэх өргөдлөө өгч дипломат байгууллагын дарга “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 8 дугаар зүйлийг үл хамааран уг хүсэлтэд тохирох виз олгох шаардлагатай(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам” –ын 17 дугаар зүйлийн 2-1-ээс 3).
- Виз олгох зөвшөөрөлийн бичгийг хавсарган виз хүсэх өргөдөл гаргасан тохиолдолд виз олгосны дараа уг виз олгох зөвшөөрлийн утга болон виз олгох зөвшөөрлийн бичгийн агуулгын дагуу виз олгох зөвшөөрөлийн бичиг хураагдана(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 17 дугаар зүйлийн 2-4).
Виз олгох зөвшөөрлийг цуцлах, өөрчлөх
- Гадаад оюутан дараах заалтуудын аль нэгэнд хамаарч байгаа тохиолдолд виз олгох зөвшөөрлийн олголт цуцлагдах болон өөрчлөгдөх магадлалтай(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 89 дүгээр зүйлийн 1).
1. Батлан даагч нь батлан даалтаа буцаасан аль эсвэл батлан даалт хүчингүй болсон тохиолдолд
2. Хуурамч болон бусад шудрага бус аргаар виз олгох зөвшөөрөл авсан нь тогтоогдсон болох нь
3. Зөвшөөрлийн нөхцөлийг зөрчсөн тохиолдолд
4. Нөхцөл байдлын өөрчлөлтөөр зөвшөөрөлийн байдлыг цаашид хадгалах боломжгүй хүндэтгэх шалтгаан үүссэн тохиолдолд
5. Үүнээс гадна бусад “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль” болон бусад хуулийг зөрчсөн хэмжээ нь ноцтой байх эсвэл улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах газрын ажилтаны шаардлагыг зөрчсөн тохиолдолд