MONGOLIAN

Гадаад оюутан
Элсэх журам
□ Мэдээлэл цуглуулах болон элсэх хүсэлт гаргах
- Суралцах зорилго, мэргэлжил зэргээ шийдсэн бол өөртөө хамгийн тохирох сургуулийг сонгож элсэх хүсэлтээ гаргана. Суралцах сургуулийнхаа тухай мэдээллийг сургууль тус бүрийн цахим хуудаснаас авч болох ба элсэх журам болон гадаадад суралцах журам, амьдарах орчин нөхцөлийн талаархи мэдээллийг Солонгост суралцах мэдээллийн системийн цахим хуудан(www.studykorea.go.kr)-аас авч болно.
- Олж авсан мэдээллээ харилцуулан судалж суралцах сургуулиа сонгосны дараа тухай сургуулийн элсэгч бүртгэх хугацаанд нь бүртгүүлж шаардлагатай материалыг өгнө.
Элсэлтийн шалгалт
-Элсэхийг хүссэн өргөдөл хүлээн авсан сургууль нь боловсролын харилцааны хууль болон сургуулийн зүгээс тусгайлан тогтоосон дотоод журмын дагуу оюутанд элсэх зөвшөөрөл олгох эсэхийг шийднэ.
Виз авах, хилээр нэвтрэх, гадаадын иргэний бүртгэл
- Элсэх зөвшөөрөл авсан оюутан нь оршин суух эрхээс шалтгаалан виз авч БНСУ-ын хилээр нэвтрэн орж, тухайн сургуулиас тогтоосон элсэх бүртгэлийг хийнэ.
- Оршин суух хугацаа нь БНСУ-ын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 90 хоногоос их байх тохиолдолд уг хилээр нэвтэрсэн өдрөөс 90 хоногийн дотор оршин суугаа газрын харьяа улсын хилээр орж гарах асуудал эрхэлсэн газар болон асуудал түр эрхлэг газарт очиж гадаадын иргэний бүртгэл хийлгэнэ(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлийн 1).