MONGOLIAN

Гадаад оюутан
БНСУ-ын боловсролын тогтолцоо
Бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль
- Хичээлийн жил
· Тусгай зорилгоор байгуулагдсан сургууль нь тухайн онцлогоосоо шалтгаалан боловсролын хугацаа нь ялгаатай байж болох ч энгийн бага сургууль 6 жил→ дунд сургууль 3 жил→ ахлах сургууль 3 жилийн хугацаатай байна (“Бага дунд боловсролын хууль”-ийн 39 дүгээр зүйл, 42 дугаар зүйл,46 дугаар зүйл).
- Элсэн суралцах эрх
· Дунд болон ахлахсургуультай адил дээд боловсролын шатанд элсэн суралцахын тулд өмнөх шатнысургуулийг төгссөн юмуу хуулийн дагуу үүнтэй дүйцэх болон түүнээс дээштүвшин боловсролтой хэмээн хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай.
· Жишээлвэл, дунд сургуульд багасургууль төгссөн этгээд, 「Бага дунд боловсролын тухай хууль」 27 дугаар зүйлийн 2-1 заалтын дагуу бага сургууль төгссөн этгээдтэйижил түвшиний боловсролтой болохыг зөвшөөрүүлэх шалгалтанд тэнцсэн этгээд,түүнээс гадна хуулийн дагуу үүнтэйдуйцэх болон түүнээс дээш түвшний боловсролтой хэмээн хүлээн зөвшөөрөгдсөнэтгээд л элсэн орох эрхтэй байна (「Бага, дунд боловсролын тухайхууль」 43 дугаар зүйлийн 1 болон 47дугаар зүйлийн 1).
- Хичээлийн улирал
· Бага, дунд сургуулийн шинэ хичээлийн жил нь жил бүрийн 3 сарын 1 ний өдрөөс эхэлж дараа жилийнх нь 2 сарын сүүлээр дуусдаг ба 1 хичээлийн жил 2 удаагийн амралтын систем үйлчилж байна (“Бага, дунд боловсролын тухай хууль”-ийн 24 дүгээр зүйл болон (“Бага, дунд боловсролын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 44 дүгээр зүйлийн 1).
· Хичээлийн 1 дүгээр улирал нь 3 сарын 1-ний өдрөөс сургуулийн хичээллэх өдөр, амрах өдөр болон хичээлийн явц зэргийг бодолцон үзэж сургуулийн захиралын тогтоосон өдөр хүртэл үргэлжлэх ба 2-р улирал нь 1-р улиралын хичээл дууссаны дараа өдрөөс эхлэн дараа жилийн 2 сарын сүүл хүртэл үргэлжилнэ(“Бага, дунд боловсролын тухай хууль” –ийн 24 дүгээр зүйлийн 4 болон “Бага, дунд боловсролын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 44 дүгээр зүйлийн 1).
Баклавар болон Магистер, Докторын түвшиний боловсрол
- Хичээлийн жил
· Дээд шатны боловсролыг олгох сургуульд их дээд сургууль, мэргэшүүлэх дээд, боловсролын дээд, мэргэжилийн дээд, алсын зайн дээд (телевизийн дээд·харилцаа холбооны дээд, телевиз холбооны дээд болон cyber дээд), технологийн дээд зэрэг төрөл бүрийн сургуулиуд байна.
· Хичээлийн жил сургууль тус бүр доорхитой адил.

Ангилал

Хичээлийн жил

Холбогдох хууль

Их сургууль

4жил

 

[Зөвхөн, анагаахын дээд, уламжлалт анагаахын дээд, шүдний эмчийн дээд, мал эмнэлэгийн тэнхим, эм зүйчийн танхим(Уламжлалт эм зүйчийн тэнхимээс бусад) зэрэг нь 6 жил]

“Дээд боловсролын тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлийн 1,

 

“Дээд боловсролын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 25 дугаар зүйл

Үйлдвэрлэл үйлчилгээний дээд сургууль

Хязгааргүй

“Дээд боловсролын тухай хууль”-ийн 38 дугаар зүйл

Боловсролын дээд сургууль

4жил

“Дээд боловсролын тухай хууль”-ийн 42 дугаар зүйлийн 2

Мэргэжлийн дээд сургууль

·Мэргэжлийн технологийн дээд сургуулийн дээдшатны сургалт: 2 жил[Жич, Сувилагчийн тэнхим·рентген зургынтэнхим·шинжилгээ судалгааны тэнхим ·физик эмчилгээний тэнхим ·шүднийэмчилгээний тэнхим ·шүдний ариун цэврийн тэнхим ·мэргэжлийн эмчилгээний тэнхим·загас үржүүлгийн мэргэжил·машинистийн мэргэжил гэх мэт сургуулиас тогтоожөгсөн мэргэжлийн ангийн хувьд 3 жил]

·Мэргэжлийн технологийн дээд сургуулийнмагиструнтураас дээд шатны сургалт: 2-с дээш жил

「Дээдболовсролын тухай хууль」-ийн 48 дүгээр зүйлийн 1 болон 「Дээдболовсролын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-ын 57 дугаар зүйл

Алсын зайн дээд

Телевиз, харилцаа холбооны дээд

·Мэргэжилийн үнэмлэх олгох сургалт: 2 жи

·Бакалаврын сургалт: 4 жил

“Дээд боловсролын тухай хууль”-ийн 53 дугаар зүйлийн 2

Цахим дээд сургууль

·Мэргэжилийн үнэмлэх олгох сургалт: 2 жилээс дээш

·Бакалаврын сургалт: 4 жилээс дээш

“Дээд боловсролын тухай хууль”-ийн 53 дугаар зүйлийн 3

Технологийн дээд сургууль

·Мэргэжилийн үнэмлэх олгох сургалт: 2 жил

·Бакалаврын сургалт: 4 жил

“Дээд боловсролын тухай хууль”-ийн 56 дугаар зүйл

Магистер, докторын сургалт

·Магистрантурын сургалт: 2 жилээс дээш

·Докторантурын сургалт: 2 жилээс дээш

·Магистрантур, докторантурын нэгдсэнсургалт нь 4 жилээс дээш байх ба магистрантур, докторантурынхичээлийн жилийг нэмсэнээс илүү хугацаатай байна

“Дээд боловсролын тухай хууль”-ийн 31 дүгээр зүйл

- Элсэх эрх
· Их сургуульд элсэн орохын тулд ахлах сургууль төгссөн юмуу хуулийн дагуу үүнтэй тэнцэх болон түүнээсдээш түвшиний боловсролтой болох нь хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагатай(“Дээд боловсролын тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн 1).
※ Зөвхөн, технологийн дээд сургуулийн мэргэжлийн баклаврын сургалтанд элсэхийн тулд дээрх нөхцөлүүдээс гадна 6 ба түүнээс дээш сар аж үйлдвэрлэийн салбарт хөдөлмөр эрхэлсэн туршлага байх шаардлагатай бөгөөд, баклаврын зэргээр суралцахаар элсэхийн тулд мэргэжлийн сургууль төгссөн эсвэл хууль тогтоомжийн дагуу үүнтэй адил түвшинөөс дээш хэмжээний боловсролтойгоос гадна 6 ба түүнээс дээш сарын хугацаанд аж үйлдвэрийн салбарт хөдөлмөр эрхэлсэн туршлагатай байх шаардлагатай(「Дээд боловсролын тухай хууль」 -ийн 57 дугаар зүйл болон 「Дээд боловсролын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-ийн 65 дугаар зүйл).
· Баклаврын болон магистерийн зэрэг олгох нэгдсэн сургалтанд элсэхийн тулд ахлах сургууль төгссөн юмуу хуулинд заасны дагуу үүнтэй тэнцэх түвшиний боловсролтой хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн эсвэл тухайн сургуульдаа сурч байгаа этгээдийн хувьд сургуулийн дотоод журмаар тогтоосон стандартанд нийцсэн хүн байх шаардлагатай (“Дээд боловсролын тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн 2).
·Магистр, докторантын сургалтын магистерын зэрэг олгох сургалт, магистер докторантын зэрэг олгох нэгдсэн шатанд элсэхийн тулд баклаврын зэрэгтэй байх юмуу хуулийн дагуу үүнтэй тэнцэх болон түүнээс дээш зэргийн боловсролтой болох нь хүлээн зөвшөөрөгдсөн этгээд байх шаардлагатай (“Дээд боловсролын тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн 3).
· Магистр, докторантын сургалтын докторын зэрэг олгох сургалтанд элсэхийн тулд магистерын зэрэгтэй байх юмуу хуульд заасны дагуу үүнтэй дүйцэх болон түүнээс дээш түвшиний мэдлэгтэй байх шаардлагатай (“Дээд боловсролын тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн 4).
- Хичээлийн улирал
· Дээд боловсролын түвшиний хичээлийн жил нь жил бүрийн 3 сарын 1ны өдөр эхэлж дараа жилийн 2сарын сүүлээр дуусах ба 2болон 4 хичээлийн улиралаар хичээллэж байна(“Дээд боловсролын тухай хууль”-ийн 20 дугаар зүйл болон “Дээд боловсролын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол” 10 дугаар зүйл).
- Хичээлийн жил тус бүр тухайн Дээд сургууль, магистант докторантын сургуулийн дотоод журмын дагуу тогтоогдоно. (“Дээд боловсролын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 2 болон“Дээд боловсролын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол”-ын 10 дугаар зүйл).