MONGOLIAN

Гадаад оюутан
Хилээр гарах
Хилээр гарах шалгалт
- Гадаад руу хилээр гарахын тулд хилээр гарах хил нэвтрэх боомт дээр улсын хилээр орж гарахыг зохицуулах асуудал эрхэлсэн газрын ажилтанаар шалгуулах ёстой. (“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 1)
※ Хилээр гарах шалгалтаар орохгүй хилээр гарсан тохиолдолд албадан гаргаж болох бөгөөд3 хүртэлх жилийн хорих ял болон 20 сая хүртэлх вөн торгууль ноогдуулна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 46 дугаар зүйлийн 1- 11 болон 94 дүгээр зүйлийн 18)
- БНСУ-ын хил нэвтрэх боомт дээр буувал гадаад оюутан нь гадаад паспортыгулсын хилээр орж гарахыг зохицуулах асуудал эрхэлсэн газрын ажилтанд өгөн асуултанд хариулах ёстой. Улсын хилээр орж, гарахыг зохицуулах асуудал эрхэлсэн газрын ажилтан тухайн оюутан паспортын эзэн мөн эсэхийг мөн паспорт хуурамч, дуураймал, хилээр нэвтрэх хориотой эсэхийг шалган хил нэвтрэх зөвшөөрөл олгох үгүйгээ шийдвэрлэнэ. (“Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хууль”-ийн 28 дугаар зүйл, “Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хуулийг Хэрэгжүүлэх Тогтоол”-ын 35 дугаар зүйлийн 1 болон “Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хуулийг Хэрэгжүүлэх Журам”-ын 39 дүгээр зүйл).
· Гэхдээ, дараах бүх шаардлагыг хангасан гадаад оюутан нь мэдээлэлжүүлэх төхөөрөмж ашиглан хил нэвтрэх шалгалтыг хийлгэж болно. Энэ тохиолдолд, шалгалтанд орох буюу гадаад иргэний бүртгэл хийлгэхдээ хурууны хээ болон нүүр царайны мэдээллийг өгч, мэдээлэлжүүлэх төхөөрөмжөөр хил нэвтрэх шалгалт хийлгээд ямар нэгэн асуудал гараагүй аливаа гадаад оюутан 2 дахь дэд хэсэгт заасан дараах шаардлагуудыг хангавал зохино(“Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хуулийг Хэрэгжүүлэх Тогтоолын 35 дугаар зүйлийн 4).
1. 17 ба түүнээс дээш насанд хүрсэн хүн дараах шаардлагын аль нэгт багтана
√ “Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хууль”-ийн 31 дүгээр зүйлд зааснаар гадаадын иргэний бүртгэл хийлгэх боломжтой хүн
√ Хууль зүйн Сайдын тушаалаар томилогдсон, БНСУ-тай харилцан ойлголцлын санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурсан эсхүл өөрөөр харилцан тохиролцсон улсын харьяат хүн бол хоёр орон хоёулаа хил нэвтрэх шалгалтыг хийж, мэдээлэлжүүлэх төхөөрөмж ашиглан хил нэвтрэх шалгалтыг хийж болно
√ Бусад хүмүүс Хууль зүйн Сайдын мэдээлэлжүүлэх төхөөрөмж ашиглаж, хил нэвтрэх шалгалтанд орох шаардлагатай
2. “Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хуулийг Хэрэгжүүлэх Журам”-ын 19 дүгээр зүйлийн 2-т зааснаар өөрийн хурууны хээ болон нүүр царайны фото зургийн тухай мэдээллийг бүртгүүлсэн байх
3. Үүнээс гадна 「Гадаад иргэдийн улсын хилээр орж гарах автомат хяналтанд хамрагдагчаар бүртгүүлэх нөхцөл болон ажиллагаа」-нд заасны дагуу нөхцлийг бүрдүүлсэн байх
Хилээр гарах зөвшөөрөл
- Улсын хилээр орж, гарахыг зохицуулах асуудал эрхэлсэн газрын ажилтан нь хилээр гарах шалгалт дуусвал гадаад паспортон дээрхил нэвтрэх шалгалтын тамга дарж, хилээр гарахыг зөвшөөрнө (“Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хууль”-ийн 28 дугаар зүйл болон “Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хуулийг Хэрэгжүүлэх Тогтоол”-ын 35 дугаар зүйлийн 1)
- Гэхдээ, мэдээлэлжүүлэх төхөөрөмжийг ашиглан хил нэвтрэх шалгалтанд орсон гадаад оюутанд хил нэвтрэх тамга дарахгүй (“Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хуулийг Хэрэгжүүлэх Тогтоол”-ын 35 дугаар зүйл (4) болон (5)).