MONGOLIAN

Гадаад оюутан
Гэрээ хийхийн өмнө анхаарах зүйлс
Мэдээлэл цуглуулах
- Түрээсийн байрны тухай мэдээлэл нь сургуулийн зарлалын самбар, орон нутгийн зар сурталчилгааны сонин, үйл ажиллагаагаа эхлүүлсэн итгэмжлэгдсэн зуучлалын компани зэргээр дамжуулан авах боломжтой. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн итгэмжлэгдсэн зуучлалын компаниар дамжуулан байр олж авч байгаа тохиолдолд орон сууц түрээслэгчтэй холбогдсон хууль эрх зүйн байдлыг шалгах, бодитоор очиж үзэх зэрэг шат дараалалаар ажлыг гүйцэтгэж өгдөг болохоор амар боловч, түүнтэй холбогдсон зуучлалын хөлсийг нь төлөх шаардлагатай(“Олон нийтийн хөрөнгө зуучлалын тухай хууль”-ийн 32 дугаар зүйлийн 1 үндсэн зүйл).
Бүртгэгдсэн байдлын талаарх лавлагаа
- Сонирхож буй хэд хэдэн орон сууцаа сонгосон бол аюулгүй арилжааг хийхийн тулд тухайн орон сууцны бүртгэлийн байдлын тэмдэглэгээг үзэж танилцах эсвэл түүнийг нотлох бүртгэлийн байдлын лавлагаа тодорхойлолтыг гаргуулж аваад үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тэмдэглэгээ болон эзэмшигчийн эрх, газрын эрх, орон нутгийн эрх, барьцаалах эрх, түрээслүүлэх эрх зэрэгтэй холбоотой байдлыг нь нягтлан шалгах нь зүйтэй(“ Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйл болон19 дүгээр зүйл)
- Бүртгэлийн тэмдэглэгээг үзэж танилцах болон бүртгэлийн байдлын тодорхойлолтыг гаргуулж авах нь бүртгэлийн газар, дүүргийн тамгын газар болон дээд шүүхийн интернет бүртгэлийн газрын цахим хуудас(http://www.iros.go.kr)-аар дамжуулан хийх боломжтой[「Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хууль」-ийн 19 дүгээр зүйл, 「Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн журам」-ийн 26 дугаар зүйлээс 32 дугаар зүйл хүртэл, мөн 「Интернетээр дамжуулан бүртгэлийн хэсгийг үзэж танилцахтай холбогдсон үйл ажиллагааны заавар」-ын 1761 тоот, 2022. 12. 14. гаргасан шийдвэр, 2022. 12. 16. хэрэгжүүлсэн)].
төрөл бүрийн бүртгэлийг шалгах
- олон айлын орон сууц биш тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс гадна газрын бүртгэл, байшин барилгын бүртгэл зэргийг шалгаснаар түрээслэх гэж буй байрны тэмдэглэгдсэн агуулга үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэсгийн агуулгатай тохирч байгаа эсэхийг нягталж, тэрхүү байрны зориулалтын газар бүс болон цаашид бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд багтсан эсэх зэргийг шалгах нь зүйтэй.
-Газрын бүртгэл, барилга байгууламжийн бүртгэлийн тухай мэдээллийг тухайн хот·сум·дүүрэг болон ЗАСГИЙН ГАЗАР 24 вэб хуудас(http://www.gov.kr/)-наас авах боломжтой. (「Барилгын тухай хууль」-н 38 дугаар заалт, 「Барилга байгууламжийн тухай бүртгэл, хяналтын тухай журам」-н 11-1 болон 11-8 дугаар заалт).
Очиж судалгаа хийх
- Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэсгийг шалгасны дараагаар өөрийн биеэр очиж тухайн байрыг үзэж амьдрах орчин, хадгалагдан хамгаалагдсан байдал, түрээсийн байдаг, гологдол доголдол байгаа эсэх, орчны нөхцөл зэргийг нь шалгасны дараагаар түрээслэх эсэхээ шийдвэрлэх нь зүйтэй.
Гэрээнд оролцогчийг нягтлах
- Байр түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэсэгт тэмдэглэгдсэн түрээслэж буй байрны эзэмшигчтэй байгуулах ёстой бөгөөд дараа нь ямарваа нэгэн маргаан үүсэх магадлалыг багасгах боломжтой юм.
- Тиймээс байрны түрээсийн гэрээг байгуулахын өмнө гэрээнд оролцогч эсрэг тал нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэсэг дээр тэмдэглэгдсэн байгаа өөрөө мөн эсэхийг биеийн байцаалттай тулгаж шалгаад, түүний бие төлөөлөгч байх тохиолдолд биеийн байцаалтаас гадна итгэмжлэл эзэмшигчийн хувийн баталгаажсан тамгыг шалгаж үзэх шаардлагатай.