MONGOLIAN

Гадаад оюутан
БНСУ-д амьдрах хэв маяг
Дотуур байр
- Ихэвчлэн их дээд сургууль болон тодорхой хэмжээний дунд·ахлах сургуулиуд нь өөрийн гэсэн дотуур байртай байдаг. Дотуур байр нь сургуулийн дотор эсвэл сургуультай харьцангуй ойрхон газар байрладаг нь сургуульдаа очиж ирэхэд давуу тал болдог бөгөөд харьцангуй хямд төсөр үнээр байрлах боломжтой. Түүнчлэн, номын сан·компьютерийн өрөө·биеийн тамирийн өрөө болон зоогын газар зэрэг нэмэлт байгууламжтай байдаг тул оюутан сурагчдад бүхий л талаасаа тав тухыг хангасан байдаг гэж хэлж болно. Гэхдээ дотуур байр нь олон хүний хамтдаа ашигладаг орчин тул хувийн амьдралыг нь хамгаалахын тулд амьдрах журам нь хатуу талдаа байдаг.
- Дотуур байрны өрөөнүүд нь 1 хүний өрөө болон 2 хүний өрөө, 4 хүний өрөө түүнчлэн олон хүний өрөө гэж ангилагддаг. Дотуур байранд орох нөхцөл болон амьдрах зардал зэрэг нь сургууль тус бүрээр өөр хоорондоо ялгаатай байдаг бөгөөд өөрийн сурч буй сургуулийн дотуур байрнаас тодруулан лавлах нь зүйтэй.
Байр хөлслөх
- Байр хөлслөх нь энгийн айлын өрөө болон хоолоор хангуулж түүнтэй холбогдсон төлбөрийг сар бүр төлдөг амьдралын хэв маяг юм. Байр хөлслөх нь Солонгосын энгийн айлын амьдралын соёлтой танилцахад сайхан боломж болох боловч, олуулаа хамтдаа амьдарч байх тохиолдолд хувийн амьдралыг хамгаалах нь тийм ч амархан биш байдаг.
- Сургууийн ойролцоо байр хөлслөх нь их байдаг болохоор өөрөө шууд хайж олоод амьдрах орчин, төлбөр зэргийг нь сайн судалж үзсний дараагаар шийдвэр гаргах нь сайн.
Орон сууц түрээслэх : мөнгө барьцаалж амьдрах · сараар төлбөр хийж амьдрах
- Дотуур байр болон айлын өрөө хөлслөхөөс гадна бодитоор хамгийн их тохиолдолд жилээр эсвэл сараар төлбөрийг хийж гүйцэтгэн орон сууц түрээслэх юм. БНСУ-ын сараар төлбөрөө хийдэг хэлбэр нь тодорхой хэмжээний төлбөрийг урьдчилан барьцаалж сар бүр тодорхой хэмжээний төлбөр(түрээсийн хөлс)-ийг төлж байгаад гэрээний хугацаа дуусвал барьцааны төлбөрөө буцаан авах хэлбэрийг хэлнэ.
- Мөнгө барьцаалж амьдрах гэдэг нь тодорхой хэмжээний төлбөр(барьцааны төлбөр)-ийг урьдчилан төлж амьдарч байх хугацаандаа түрээсийн төлбөрийг төлөхгүй байж байгаад гэрээний хугацаа дуусвал тэрхүү жилийн төлбөрийг буцаан авдаг хэлбэр юм
- Барьцааны төлбөр төлж амьдрах·сар бүрээр төлбөр төлж амьдрах байраа өөрөө шууд олох боломжтой бөгөөд үл хөдлөх хөрөнгө зуучлалын газраар дамжуулан судалгаа хийх ч боломжтой.
Орон сууц худалдаж авах
- БНСУ-д оршин суух хугацаа урт байх тохиолдод орон сууц худалдаж авах аргыг ч бодож үзэх боломжтой.
- Орон сууц худалдаж авсан тохиолдолд арилжаанд оролцогч талууд тэрхүү бодит арилжааны үнийг арилжааны гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор үл хөдлөх хөрөнгө(эрх шилжүүлэх, худалдах тухай гэрээний хувьд тухайн эрх бүхий үл хөдлөх хөрөнгийг хэлнэ) –н харъяа дүүргийн засаг дарга(дүүрэгт хамаарахгүй бол хотын өөрөө удирдах байгууллагын дарга, Сөүл хотын өөрөө удирдах байгууллагын засаг даргыг хэлнэ)·сум болон дүүргийн засаг даргын нэр дээр мэдүүлнэ. Жич, Арилжаанд холбогдогч аль нэг тал улс, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, 「Үл хөдлөх хөрөнгийн арилжааны мэдүүлгийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 1 дүгээр хавсралтад заасан нөхцлийг хангаж байгаа тохиолдолд(цаашид "улс" гэх) улсад бүртгүүлнэ(「Үл хөдлөх хөрөнгийн арилжааны мэдүүлгийн тухай хууль」-н 3 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, 「 Үл хөдлөх хөрөнгийн арилжааны мэдүүлгийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 3 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
1. Худалдаж буй болон худалдан авч буй этгээдийн биеийн байцаалт
2. Гэрээ хийгдсэн өдөр, дундын төлбөр төлсөн өдөр болон үлдэгдэл төлбөр төлөх өдөр
3. Арилжаанд хамрагдаж буй үл хөдлөх хөрөнгө (үл хөдлөх хөрөнгийг эзэмших боломж бүхий эрхтэй холбогдсон худалдах, худалдан авах гэрээний тохиолдолд тэрхүү эрхэд хамрагдах үл хөдлөх хөрөнгийг хэлнэ)-ийн байршил, үл хөдлөх хөрөнгийн дугаар, ангилал болон талбай
4. Арилжаанд хамрагдаж буй үл хөдлөх хөрөнгийн төрөл (үл хөдлөх хөрөнгийг эзэмших боломж бүхий эрхтэй холбогдсон худалдах, худалдан авах гэрээний тохиолдолд тэрхүү эрхийн төрлийг хэлнэ)
5. Арилжаанд хамрагдаж буй үл хөдлөх хөрөнгийн бодит арилжааны үнэ
6. Орон сууц худалдан авахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг бэлтгэх төлөвлөгөө
7. Орон сууц худалдан авсан иргэн тухайн орон сууцандаа өөрөө амьдрах эсэх, хэрвээ амьдрах бол байрандаа шилжин суух хугацаа
8. Арилжааны гэрээний нөхцөл болон хугацаа
9. Үл хөдлөх хөрөнгийн лицензтэй дадлагын зуучлагчийн хувийн мэдээлэл, нэр, утасны дугаар, үүсгэн байгуулсан болон бүртгэгдсэн брокерийн газрын байршил (хэрэв үл хөдлөх хөрөнгийн лицензтэй дадлагын зуучлагч арилжааны гэрээг үйлдэж, хүлээлгэн өгсөн бол энэ нөхцөл хэрэгжинэ)
- Гүйлгээний талуудын аль нэг нь төр, орон нутгийн засаг захиргаа буюу Ерөнхийлөгчийн Зарлигаар томилогдсон хүн байвал тайлан буюу мэдүүлгийг улсаас гаргана. (“Үл Хөдлөх Хөрөнгийн Арилжааны Мэдүүлгийн тухай Журам”-ын 3 дугаар зүйлийн 1 (1) дэх нөхцөл).