MONGOLIAN

Гадаад оюутан
Хилээр дахин орох зөвшөөрөл
Хилээр дахин орох зөвшөөрөл олгох этгээд
- Гадаадын иргэний бүртгэл хийлгэсэн болон уг бүртгэлээс чөлөөлөгдсөн гадаадын иргэн өөрийн оршин суух хугацаандаа хилээр гарчихаад дахин орох гэж байгаа тохиолдолд хүсэлт гарган хууль зүйн яамны сайдаас хилээр эргэн орох зөвшөөрөлийг авна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 1-р заалт эх хувь).
- Сургалцагч(D-2), энгийн дадлагажигч(D-4)-н эрхтэйгээр оршин суух эрх авсан гадаадын оюутан нь хилээр гарсан өдрөөс хойш 1жилийн дотор(үлдсэн оршин суух хугацаа нь 1жилээс бага байх тохиолдолд уг хугацаагаар) хилээр эргэн орж ирэх гэж байгаа тохиолдолд хилээр эргэн орох зөвшөөрөл олгогдоно(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 1, “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 44 дүгээр зүйлийн 2- 1).
Хилээр дахин орох зөвшөөрөлийн хугацаа
- Хилээр эргэн орох зөвшөөрөл нь 1удаа хилээр эргэн орох боломжтой нэг удаагийн зөвшөөрөл болон 2-с дээш удаа иргэн орох боломжтой олон удаагийн зөвшөөрөл хэмээн ангилагдана(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 2).
- Хилээр эргэн орох зөвшөөрөлийн хугацаа нь хамгийн уртдаа нэг удаагийн зөвшөөрөл нь 1жил, олон удаагийн зөвшөөрөл нь 2 жилийн хугацаатай байна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 5 болон “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 41 дүгээр зүйлийн 1).
Хилээр дахин орох зөвшөөрөл авах хүсэлт гаргах
Хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл авахын тулд улсын хилээр орж гарах · гадаад иргэдийн асуудал эрхэлсэн албаны дарга(цаашид “албаны дарга” гэх), улсын хилээр орж гарах · гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газар(цаашид “газрын дарга” гэх), улсын хилээр орж гарах · гадаад иргэдийн асуудал эрхэлсэн албаны томилолтын газрын дарга болон улсын хилээр орж гарах · гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газрын томилолтын хэлтсийн дарга(цаашид "томиололтын газар хэлтсийн дарга" гэх) –д хүсэлтийн анкетийн хамтаар тухайн шалтгаанаа тайлбарласан бичиг баримтыг бүрдүүлж өгөх шаардлагатай(「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль」- - 6 дугаар заалт болон хавсралт 34 дүгээр маягт).
Материал шалгах болон хилээр дахин орох зөвшөөрөл олгох
- Алба · газрын дарга болон томилолтын газар хэлстийн дарга нь хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл авах хүсэлт бүртгэгдвэл хууль зүйн яамны сайдын зөвшөөрснөөр гадаад оюутаны гадаад паспортон дээр хилээр дахин нэвтрэх зөвшөөрлийн дардсыг дарж дахин хилээр нэвтрэх хугацааг тэмдэглэх юмуу хилээр дахин нэвтрэх наалтыг нааж өгнө. Гэхдээ, харъяалалгүй этгээд эсвэл дипломат харилцаагүй улсын иргэн юмуу хууль зүйн яамны сайд нь гадаад хэргийн яамны сайдтай харилцан тохиролцон нэр заасан улсын иргэн(「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицулах тухай хууль」- 4 дүгээр заалт). Хилээр дахин нэвтрэх зөвшөөрлийн хугацаа нь зөвшөөрөгдсөн оршин суух хугацаанаас хэтрэхгүй хүрээнд тогтоогдоно(「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам」- зүйлийн 7-ын 3 дугаар заалт).
- Хилээр дахин орох зөвшөөрөлийн хугацаа нь зөвшөөрөгдсөн оршин суух хугацаанаас давахгүй байна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 39 дүгээр зүйлийн 6- 3).
Хилээр дахин орох зөвшөөрөлийн хүчинтэй байдал
- Хилээр дахин орох зөвшөөрөлийг авбал БНСУ-ын хилээр гарсаны дараа уг зөвшөөрөлийн хугацаанд виз авах зэрэг үе дамжлагагүйгээр хилээр дахин орох боломжтой(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 2-1).
- Хилээр дахин орох зөвшөөрөл авч хилээр гарч гараад байгаа гадаад оюутан нь гадаад паспорт болон эргэн орох зөвшөөрөлөө алга болгосон тохиолдолд солонгосын дипломат байгууллагын даргад хүсэлт гарган хилээр эргэн орох зөвшөөрлөө шалгуулан авах боломжтой(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 5 болон “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 43 дугаар зүйл).
- Дахин орох зөвшөөрөл нь үүнийг авсан гадаад оюутан хилээр гарсаны дараа дахин ороход(олон удаагийн зөвшөөрөл авсан тохиолдолд хамгийн сүүлд хэлээр орох үед) улсын хилээр орж гарахыг зохицуулах асуудал эрхэлсэн газрын ажилтан үүнийг хураан авна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 5 болон “Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 42 дугаар зүйл ).