MONGOLIAN

Гадаад оюутан
Оршин суух хамгийн дээд хугацаа
Гадаад оюутан нь Солонгосын хилээр нэвтрэн орохдоо оршин суух хугацаагаа тогтоолгон авна. Суралцагч(D-2) болон энгийн дадлагажигч(D-4) визний эрхтэйгээр улсын хилээр нэвтрэх тохиолдолд 1 удаадаа 2 жил хүртэл, богино хугацааны айлчлал(C-3) визний эрхээр нэвтрэн орох тохиолдолд 1 удаадаа 90 хоног хүртэл оршин суух хугацааг тогтоолгож авах боломжто(「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль」- 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам」- эх хэсэг болон хавсралт 1).
Зөвхөн, хууль зүйн яамны сайд дипломатхарилцаа болон харилцаа солилцооны зарчим түүнчлэн улсын эрх ашигт нийцүүлэн үзэхэд шаардлагатай гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түүний дээд хугацааг өөрөөр тогтоох боломжтой(「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх журам」- 3хурааангуй хэсэг).