MONGOLIAN

Гадаад оюутан
Виз(visa)
Визний тухай ойлголт
- Виз гэдэг нь гадаадын иргэн БНСУ-ын хилээр нэвтрэх тухай хүсэлтийн дагуу консулын санал оруулах үйлдэлийг хэлнэ.
- Гадаад оюутан БНСУ-ын хилээр нэвтрэн орохын тулд өөрийн эх орноос авсан хүчинтэй гадаад паспорттой байхаас гадна виз аль эсвэл гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн бичгийг авах шаардлагатай. (“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1-3)
- Гэвч доорхи заалтын аль нэгэнд нийцэж байгаа тохиолдолд визгүйгээр зорчих эрхтэй байна. (“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 2)
1.Хилээр буцан орох зөвшөөрөл авсан аль эсвэл хилээр буцан нэвтрэн зөвшөөрөл авахаас чөлөөлөгдсөн уг зөвшөөрөл болон чөлөөлөгдсөн хугацаа нь дуусахаас өмнө хилээр нэвтрэн орж байгаа тохиолдолд.
2.БНСУ-тай виз чөлөөлөх хэлэлцээр байгуулсан улсын иргэнийхээ хувьд тэрхүү хэлэлцээрийн дагуу чөлөөлөгдөж байгаа тохиолдолд
※БНСУ-тай визгүй зорчих гэрээ байгуулсан улсын иргэд нь биеийн байцаалт болон улсаасаа шалтгаалан 90 хүртлэх хоногоор визгүйгээр солонгост оршин суух эрхтэй. Солонгостой визгүй зорчих гэрээ байгуулсан улсуудын жагсаалтыг <Hi Korea>-с харж болно.
- БНСУлсын хилээр нэвтрэх үедээ хүчинтэй гадаад паспорт болон визээ биедээ авч яваагүй тохиолдолд хилээр албадан гаргах ба (“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 46 дугаар зүйлийн 1- 1), 3 хүртэлх жилийн хорих ял болон 20 сая хүртэлх вөн торгууль ноогдуулна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 94 дүгээр зүйлийн 2).
Визний төрөл
- Виз нь хилээр нэвтрэн орох боломжтой тооноосоо шалтгаалан виз нь 1 удаад хилээр орох боломжтой ‘Нэг удаагийн виз’ болон визний хүчинтэй хугацаанд 2 ба түүнээс дээш удаа хилээр орох боломжтой ‘Олон удаагийн виз’ гэж ангилагдах ба(「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хууль」- -ийн 10 дугаар зүйл болон 10 дугаар зүйлийн 2 дугаар заалт, 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」- болон хавсралт 1 мөн хавсралт 1-ийн 2).