MONGOLIAN

Цалин хөлс
Цалин хөлс олголтын баталгаа
Түр зогсолтын тэтгэмж
- Түр зогсолтын тэтгэмж олгох
· Ажил олгогчийн хариуцлагагүйгээс болж түр зогссон тохиолдолд ажил олгогч түр зогсолтын хугацаанд хөдөлмөр эрхлэгчид дундаж цалингийн 70/100 ба түүнээс дээш хэмжээний тэтгэмж төлнө (「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」-ийн 46 дугаар зүйлийн 1 дүгээр заалт Үндсэн акт).
※ Гэхдээ дундаж цалингийн 70/100-тэй тэнцэх хэмжээ нь хэвийн цалингаас хэтэрсэн тохиолдолд хэвийн цалинг түр зогсолтын тэтгэмжээр олгоно (「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」-ийн 46 дугаар зүйлийн 1 дүгээр заалт Сурвалж).
· Ажил олгогчийн хариуцлагагүйгээс болж түр зогссон хугацаанд хөдөлмөр эрхлэгч цалин хөлснийхөө зарим хэсгийг авсан тохиолдолд ажил олгогч дундаж цалингаас тухайн олгосон цалин хөлсийг хассан дүнг тооцон тухайн үнийн дүнгийн 70/100 ба түүнээс дээш хэмжээний тэтгэмжийг хөдөлмөр эрхлэгчид олгоно (「Хөдөлмөрийн стандартын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-ын 26-р зүйл Үндсэн акт).
※ Гэхдээ хэвийн цалин хөлсийг түр зогсолтын тэтгэмж болгон олгох тохиолдолд хэвийн цалингаас түр зогссон хугацаанд олгосон цалин хөлсийг ердийн цалингаас хассан дүнг олгоно (「Хөдөлмөрийн стандартын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-ын 26-р зүйл Сурвалж).
- Стандартаас доогуур түр зогсолтын тэтгэмж олгох
· Гарцаагүй шалтгааны улмаас бизнесээ үргэлжлүүлэх боломжгүй болсон буюу Хөдөлмөрийн хорооноос зөвшөөрөл авсан тохиолдолд 「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」-ийн 46 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын шалгуур үзүүлэлт (дундаж цалин хөлсийн 70/100 буюу дундаж цалин хөлсийн 70/100-тай тэнцэх хэмжээ нь хэвийн цалин хөлсний мөнгөн дүнгээс давсан тохиолдолд хэвийн цалин хөлсийг)-ээс бага хэмжээний түр зогсолтын тэтгэмж олгож болно (「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」ийн 46 дугаар зүйлийн 2 дугаар заалт).
· Ажил олгогч нь шалгуур үзүүлэлтэд хүрэхгүй түр зогсолтын тэтгэмж олгох зөвшөөрөл авахын тулд шалгуур үзүүлэлтэд хүрэхгүй түр зогсолтын тэтгэмж олгох зөвшөөрлийн өргөдлийг харьяа Орон нутгийн Хөдөлмөрийн хороонд гаргах ёстой (「Хөдөлмөрийн стандартын тухай хуулийг дагаж мөрдөх журам」-йг 8 г дагаж мөрдмөн 「Хөдөлмөрийн стандартын тухай хуулийг дагаж мөрдөх журам」-йг Хавсралтын 4 дүгээр маягт).
Цалин хөлсний нэхэмжлэлийг тэргүүн ээлжид гүйцэтгэх
- Цалин хөлсний нэхэмжлэлийг тэргүүн ээлжид гүйцэтгэх
· Цалин хөлс, ослын нөхөн олговор болон бусад хөдөлмөрийн харилцаанаас үүссэн нэхэмжлэлийг ажил олгогчийн бүх эд хөрөнгийг барьцааны эрх буюу моргажийн эрхийн дагуу барьцаалсан нэхэмжлэлээс бусад албан татвар, нийтийн үйлчилгээний төлбөр, бусад нэхэмжлэлийг тэргүүн ээлжид гүйцэтгэнэ (「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」-ийн 38 дугаар зүйлийн 1 дүгээр заалт Үндсэн акт).
· Гэхдээ барьцааны эрх буюу моргажийн эрхийн хувьд давуу эрхийн албан татвар, нийтийн үйлчилгээний төлбөрийн тухайд тийм биш юм (「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」-ийн 38 дугаар зүйлийн 1 дүгээр заалт Сурвалж).
※ "Барьцааны эрх" гэдэг нь зээлдүүлэгч нь зээлийн нэхэмжлэлийн барьцаанд зээлдэгч эсвэл 3дагч этгээдээс эд хөрөнгийг (эд хөрөнгийн баталгаа) хүлээн авч, түүнийг төлж барагдуулах хүртэл гартаа байлган төлж барагдуулахгүй тохиолдолд тухайн эд хөрөнгийн тухайд нэхэмжлэлээ тэргүүн ээлжид гүйцэтгүүлэх боломжтой гэрээт аюулгүй байдлын барьцаат эрх юм.
※ "Моргажийн эрх" гэж зээлдэгч эсвэл 3дагч этгээд эзэмшлээ шилжүүлэлгүйгээр өр төлбөрийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн тухайд төлбөр барагдуулахгүй байх тохиолдолд тухайн барьцаанд тавьсан эд хөрөнгөөс бусад зээлдүүлэгчидтэй харьцуулбал өөрийн нэхэмжилсэн өр төлбөрийг тэргүүн ээлжид гүйцэтгүүлж авах эрхийг хэлнэ.
- Цалин хөлсний нэхэмжлэлийг нэн тэргүүнд төлж барагдуулах
· Дээр дурдсан тэргүүн ээлжид гүйцэтгүүлэх журмыг үл харгалзан сүүлийн 3 сарын цалин хөлс буюу ослын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг ажил олгогчийн нийт хөрөнгийг барьцааны эрх буюу моргежийн эрхийн дагуу барьцаалагдсан төлбөрийн нэхэмжлэл, татвар, нийтийн үйлчилгээний төлбөр, бусад нэхэмжлэлийг тэргүүн ээлжид гүйцэтгүүлнэ (「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」-ийн 38 дугаар зүйлийн 2 дугаар заалт).
- Цалин хөлсний нэхэмжлэлийг тэргүүн ээлжид гүйцэтгүүлэх арга
· Цалин хөлсний нэхэмжлэлийг үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаагаар дамжуулан тэргүүн ээлжид гүйцэтгүүлж болно.
※ Үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны журам
Дуудлага худалдаанд орох хүсэлт буюу дуудлага худалдааг эхлүүлэх тухай шийдвэр гаргах → Ногдол ашгийн хүсэлтийг эцэслэн шийдвэрлэх болон зарлах → Худалдах бэлтгэл ажил → Худалдах аргыг зэргийг тодорхойлох, зарлах, мэдэгдэх → Худалдах ажиллагааг явуулах → Худалдах шийдвэр гаргах журам → Худалдах үнийн төлбөр →Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хүсэлт гаргах, өмчлөх эрх шилжүүлэх тушаал → Ногдол ашиг хуваарилах журам.
· Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэхдээ үүрэг хангуулахын тулд эд хөрөнгө барьцаалагч бусад зээлдүүлэгч буюу 「Иргэний хууль」, 「Арилжааны тухай хууль」 болон бусад хууль тогтоомжид заасны дагуу тэргүүн ээлжид гүйцэтгэх үүрэг бүхий зээлдүүлэгч, гүйцэтгэлийн хүчин төгөлдөр эх хувьтай зээлдүүлэгч, дуудлага худалдаа эхлүүлэх тухай шийдвэрийн тухай бүртгэл хийлгэсний дараа эд хөрөнгийг түр битүүмжилсэн зээлдүүлэгчийн хувьд шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэхэд оролцон шүүхээр ногдол ашиг гаргуулах боломжтой.
Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгааны тогтолцоо
- Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгаанытогтолцоо олгогдоогүйцалингийн нөхөн олговрын тухай ойлголт
· “Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгаанытогтолцоо” гэдэг нь бизнес эрхлэгч дампуурлаа зарлаж, татанбуулгах арга хэмжээ авах шийдвэр гарсан, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнысайдын төлбөрийн чадваргүй болсон гэх мэт баримтуудыг хүлээн зөвшөөрсөн, бизнесэрхлэгч хөдөлмөр эрхлэгчид олгоогүй цалин хөлс зэргийг олгох тухай шүүхийншийдвэр, тушаал, эвлэрүүлэх, шийдвэр зэрэг байгаа тохиолдолд ажлаас халагдсанхөдөлмөр эрхлэгчийн авч чадаагүй цалин хөлс·ажлаас халагдсаны тэтгэмж·түрзогсолтын тэтгэмжээ нэхэмжилсэн тохиолдолд Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнысайд бизнес эрхлэгчийн өмнөөс тухайн хөдөлмөр эрхлэгчийн авч чадаагүй цалинхөлс, ажлаас халагдсаны тэтгэмж, түр зогсолтын тэтгэмжийг олгох тогтолцоогхэлнэ(「Цалин хөлснийнэхэмжлэлийн баталгааны тухай хууль」-ийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр заалтаас ишлэв).
· Ажилчин олгогдоогүй цалингийннэхэмжлэл гаргасан тохиолдолд, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайдын ажилолгогчийн оронд төлөх сүүлийн 3 сарын дундаж цалин, сүүлийн 3 жилийн ажлаасхалагдсаны тэтгэмж, сүүлийн 3 сарын амралтын мөнгө, сүүлийн 3 сарын жирэмсэн,амаржсан эхийн тэтгэмжийн мөнгийг “Олгогдоогүй цалингийн нөхөн олговор” гэнэ(「Цалинхөлсний нэхэмжлэлийн баталгааны тухай хууль」-ийн 7 дугаар зүйлийн 2дугаар заалт).
- Нөхөн олговрын дээд хэмжээ
· Хөдөлмөр эрхлэлт,хөдөлмөрийн яамны сайд нөхөн олговрын дээд хэмжээг байдлаар тогтооно[「Цалин хөлснийнэхэмжлэлийн баталгааны тухай хууль」-ийн 7дугаар зүйлийн 1 дүгээр заалт, 7-2 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, 「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгааны тухайхуулийн хэрэгжүүлэх тогтоол」-ын 6дугаар зүйлийн 3 дугаар заалт,「Олгогдоогүй цалингийн нөхөнолговорын дээд хэмжээ」(Хөдөлмөр эрхлэлт,хөдөлмөрийн яамны 2021.10. 14.-нөөс мөрдөгдөж эхэлсэн 2021-81 дугаартай захирамж)].
√ 「Цалинхөлсний нэхэмжлэлийн баталгааны тухай хууль」-ийн 7дугаар зүйлийн 1 дугаар заалт 1 дэх хэсэг -ээс 3 дэх хэсэг заасан нөхөнолговор(Дампуурсан компанийн нөхөн олговор)-н дээд хэмжээ

Ажлаас халагдах үеийн насны үзүүлэлт

30-с доош насны иргэд

30 ~40 насны иргэд

40~50 насны иргэд

50~60 насны иргэд

60-с дээш насны иргэд

Цалин

2,2 сая вон

3,1 сая вон

3,5 сая вон

3,3 сая вон

2,3 сая вон

Ажлаас халагдсаны тэтгэмж

2,2 сая вон

3,1 сая вон

3,5 сая вон

3,3 сая вон

2,3 сая вон

Түр зогсолтын тэтгэмж

1,54 сая вон

2,17 сая вон

2,45 сая вон

2,31 сая вон

1,61 сая вон

Жирэмсний болон амаржсаны амралтын мөнгө

3,1 сая вон

※ Цалин хөлс, жирэмсний болон амаржсаны амралтын мөнгийг 1 сараар, ажлаас халагдсаны тэтгэмжийг 1 жилээр тооцно.
√ 「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгааны тухай хууль」- ийн 7 дугаар зүйлийн 1 дугаарзаалт 4 дэх хэсэг болон 5 дэх хэсэг заалт, 7-2 дугаар зүйлийн 1 дугаар заалт хялбарчилсанжурмаар олгох нөхөн олговрын(хялбарчилсан журмаар олгох нөхөн олговор) дээд хэмжээ

Ангилал

Дээд хязгаар

Цалин хөлс, жирэмсний болон амаржсаны амралтын мөнгө

7 сая вон

Тэтгэврийн цалин гэх мэт

7 сая вон

* Нийт дээд хязгаарын дүн 10 сая вон
* Ажлаас халагдсаны тэтгэмж нь зөвхөн 「Цалин хөлсний нэхэмжлэлийнбаталгааны тухай хууль」-ийн 7дугаар зүйлийн 1 дугаар заалт 4 дэх хэсэг болон 5 дэх хэсэг заалт заасан ажлаасхалагдсан ажилчинд олгох нөхөн олговрын мөнгөнд хамаарна.
- Нөхөн олговор олгох тухай
· Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнысайд бизнес эрхлэгч дараахьнөхцлийн аль нэг заалтыгхангаж байгаа тохиолдолд ажил олгогчийноронд ажлаасхалагдсан ажилчинд нөхөн олговрыг олгоно(「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгаанытухай хууль」- ийн 7 дугаар зүйлийн1 дүгээр заалт).
1. Татан буулгах арга хэмжээ авах шийдвэр гарсан
2. Дампуурлын тухай шийдвэр гарсан
3. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайд 「Цалин хөлснийнэхэмжлэлийн баталгааны тухай хуулийн тогтоол」-н 5 дугаар зүйлд заасаннөхцөл, зааврын дагуу олгогдоогүй цалингаа олгох чадваргүй гэдэг нь хүлээнзөвшөөрөгдсөн(цаашид "Дампуурсан гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн" гэнэ)
4. Ажил олгогч ажилчны олгогдоогүй цалинг олгосугай гэсэн шүүийншийдвэр, захирамж, зохицуулалтын арга хэмжээ болон шийдвэр(цаашид “шүүхийн шийдвэр”гэнэ) гарсан
5. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайдын хэрэг эрхлэх газаражилчны олгогдоогүй цалин, цалин олгоогүй ажил олгогчийн нотлох баримт(цаашид“Олгогдоогүй цалин·ажил олгогчийг нотлох баримт” гэнэ)-ыг гарган өгч, ажилолгогчийн олгоогүй цалин батлагдсан
· Ажлаа хийж байгаа ажилчин дээрхи4 болон 5-д заасан нөхцөлд хамаарах тохиолдолд олгогдоогүй цалин·ажлаасхалагдсаны тэтгэжм·амралтын мөнгө·жирэмсэн, амаржсаны тэтгэмж(цаашид “цалин,тэтгэмж” гэнэ) олгохыг хүссэн нэхэмжлэлийг Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнысайдын нэр дээр гаргаж нөхөн олговор гаргуулж авна(「Цалинхөлсний нэхэмжлэлийн баталгааны тухай хууль」- ийн 7-2дугаар зүйлийн 1 дэххэсэг).
- Нөхөн олговрын төлбөрийн нэхэмжлэл
· Дамдуурсан компанийн нөхөн олговрын мөнгө авах гэж байгаа хүн татан буулгах арга хэмжээавах тухай шийдвэр, дампуурсан тухай шүүхийн шийдвэр(цаашид “Дампуурсан тухай шүүхийншийдвэр” гэнэ) болон дампуурсан гэдэг нь батлагдсан өдрөөс хойш 2 жилийн дотордампуурсан компанийн нөхөн олговрын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг ажлаасгарах үед компанийн байрлаж байсан дүүргийн харъяа орон нутгийн хөдөлмөрэрхлэлтийн газрын дарга(цаашид “Орон нутгийн харъяа хөдөлмөр эрхлэлтийн газрындарга” гэнэ)-аа дамжуулан Хөдөлмөр, халамжийн газар(цаашид “Агентлаг” гэнэ)-тхүргүүлэн нөхөн олговрын мөнгийг нэхэмжилнэ(「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгаанытухай хууль」-и 7 дугаар зүйлийн 8 дугаар заалт, 「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгаанытухай хуулийн тогтоол」-ын 9 дүгээр зүйл, 「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгаанытухай хуулийн дагаж мөрдөх журам」-ын 5 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, хавсралтын 3 дугаар маягт).
· Хялбарчилсан журмаарнөхөн олговор авах гэж байгаа иргэд нөхөн олговорын нэхэмжлэлд дараахь нөхцөлдтохирох бичиг баримтыг хавсаргаж агентлагт хүргүүлнэ(「Цалинхөлсний нэхэмжлэлийн баталгааны тухай хууль」-ийн 7 дугаар зүйлийн 8дугаар заалт, 7-2 дугаар зүйлийн 7 дугаар заалт, 「Цалин хөлсний нэхэмжлэлийнбаталгааны тухай хуулийн тогтоол」-ын 9 дүгээр зүйл, 「Цалинхөлсний нэхэмжлэлийн баталгааны тухай хуулийг дагаж мөрдөх журам」-ын 5дугаар зүйлийн 2 дугаар заалт болон хавсралтын 3-2дугаар зүйлийн).
√ Хялбарчилсан журмаар олгохнөхөн олговорт ажил олгогчийн ажилчинд олгоогүй цалин·ажлаас халагдсанытэтгэмж·амралтын мөнгө·жирэмсэн, амаржсаны тэтгэмжийн мөнгө(цаашид “цалинтэтгэмж” гэнэ)-ийг төлж барагдуул гэсэн шүүхийн шийдвэр, захирамж,зохицуулалтын арга хэмжээ, шийдвэр(цаашид “шүүхийн шийдвэр зэрэг” гэнэ) –ийндагуу олгох нөхөн олговрын мөнгө(「Цалин хөлсний нэхэмжлэлийнбаталгааны тухай хууль」- ийн 7-2 дугаар зүйлийн 1 дугаар заалт 4 дэх хэсэг): Шүүхийн шийдвэр гарсанөдрөөс хойш 1 жилийн дотор дараахь баримт бичгийг хавсаргаж өгнө
1. Шүүхийн шийдвэр зэрэг арга хэмжээ гарсан бол тухайнбаримтын эх болон хуулбар
2. Хамгийн сүүлийн шүүхийншийдвэр, шүүхийн эцсийн шийдвэр зэрэг шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөржсөнэвлэрлийн болон зохицуулалтын арга хэмжээ бүхий шийдвэр гарсан тохиолдолдтүүнийг нотлох баримтын эх болон хуулбар
√ Хялбарчилсан журмааролгох нөхөн олговорт Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайд ажилчиндолгогдоогүй цалин тэтгэмж болон цалин олгоогүй ажил олгогчийг нотлох баримтбичиг(цаашид “олгогдоогүй цалин тэтгэмж·ажил олгогчийг нотлох баримт” гэнэ)-ийггарган өгөөд, ажил олгогч цалин тэтгэмжийг олгоогүй гэдэг нь тогтоогдвол олгохнөхөн олговрын мөнгө「Цалин хөлсний нэхэмжлэлийнбаталгааны тухай хууль」-ийн 7 дугаар зүйлийн 1дугаар заалт 5 дэх хэсэг): Олгогдоогүй цалин тэтгэмж·ажил олгогчийн нотлохбаримтыг анх гаргаж өгсөн өдрөөс хойш 6 сарын дотор нөхөн олговрын нэхэмжлэлгаргах зорилгоор гаргуулж авсан олгогдоогүй цалин тэтгэмж·ажил олгогчийн нотлохбаримтын эх болон хуулбарыг хавсаргана.
- Нөхөн олговрын мөнгийг олгох тухай
· Орон нутгийн харъяа хөдөлмөрэрхлэлтийн газрын дарга бүрдүүлж өгсөн бичиг баримтыг шалгаж үзээд, өргөдөлгаргасан хүн дампуурсан компаниас олгогдоогүй цалингийн нөхөн олговорт тавигдахшаардлагыг хангаж байгаа тохиолдолд өргөдөл гаргагчийн ирүүлсэн нэхэмжлэлдбаталгаажуулалтын мэдэгдлийн хуудасны хуулбарыг хавсаргаад даруй Хөдөлмөр,халамжийн газарт хүргүүлнэ(「Цалин хөлсний нэхэмжлэлийнбаталгааны тухай хуулийг дагаж мөрдөх журам」-ын 7 дугаар зүйлийн 2дугаар заалт).
√ Агентлаг нь ямар нэгэнонцгой шалтгаангүй бол дампуурсан компанийн нөхөн олговрын нэхэмжлэлийг хүлээжавснаас хойш 7 хоногийн дотор өргөдөл гаргасан хүнд нөхөн төлбөрийг олгоно(「Цалинхөлсний нэхэмжлэлийн баталгааны тухай хуулийн тогтоол」-ын 9дүгээр зүйлийн 2 дугаар заалт, 「Цалин хөлсний нэхэмжлэлийнбаталгааны тухай хуулийг дагаж мөрдөх журам」-ын 8 дугаар зүйлийн 1дүгээр заалт).
· Агентлаг нь ямар нэгэнонцгой шалтгаангүй бол хялбарчилсан журмаар олгох нөхөн олговрын нэхэмжлэлхүлээж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дараахь нөхцлийг шалгаж үзээд нөхөнолговор олгох эсэхийг шийдэж, өргөдөл гаргасан хүнд нөхөн олговрыг төлжбарагдуулна(「Цалин хөлсний нэхэмжлэлийнбаталгааны тухай хуулийн тогтоол」-ын 9 дүгээр зүйлийн 2дугаар заалт, 「Цалин хөлсний нэхэмжлэлийнбаталгааны тухай хуулийг дагаж мөрдөх журам」-ын 8 дугаар зүйлийн 2дугаар заалт).
√ Өргөдөл гаргагч нөхөн олговортхамрагдах ёстой ажлаас халагдсан ажилчин, одоо ажиллаж байгаа ажилчинд тавигдахшаардлагыг хангаж байгаа эсэх
√ Өргөдөл гаргагч нэхэмжлэл гаргах хугацааны дотор хялбарчилсанжурмаар олгох нөхөн олговрын нэхэмжлэлийг агентлагт гаргасан эсэх
- Нөхөн олговор авах эрхийг хамгаалах
· Нөхөн олговор авах эрх шилжүүлэх, битүүмжлэх,барьцаанд тавихыг хориглоно「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгааны тухайхууль」-ийн 11-2 дугаар зүйлийн 1дугаар заалт).
· Нөхөн олговор авах эрхтэй хүн гэмтэл, өвчний улмаас нөхөн олговрын төлбөрийг авах боломжгүй бол түүний гэрбүлийн гишүүнд төлбөр хүлээн авах эрхийг шилжүүлж болно(「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгаанытухай хууль」-ийн 11-2 дугаар зүйлийн 2 дугаар заалт, 「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгаанытухай хуулийн тогтоол」-ын 18-2 дугаар зүйлийн 1 дугаар заалт).
- Зохисгүй аргаар олгогдсон нөхөн олговрын мөнгийг буцаан авах тухай
· Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнысайд хуурамч болон бусад зохисгүй аргаар авсан нөхөн олговор авах гэж байгаа буюу авсан этгээдэдавахаар нэхэмжилсэн эвсэл авсан нөхөн төлбөрийг бүхэлд нь болон хэсэгчлэн олгохгүй байх эсвэл буцаан төлөхийг шаардана(「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгаанытухай хууль」-ийн 14 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт, 「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгаанытухай хуулийн тогтоол」-ын 20 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
· Нөхөн олговорыг буцааж төлөхийг шаардсан тохиолдолд хуурамч болон бусад зохисгүй аргаар авсан нөхөн олговрын мөнгөн дээртүүнийг дээд тал нь 5 дахин өсгөсөн дүнгнэмж суутгаж болно(「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгааны тухайхууль」-ийн 14 дүгээр зүйлийн 3 дугаарзаалт).
· Нөхөн олговрыг буцааж төлөх шаардсантохиолдолд нөхөн олговрын хуурамч тайлан·мэдүүлэг·нотлох баримт·баримт бичиг бүрдүүлэн өгч, залилангийн арга хэрэглэсэнбол тухайн үйлдлийг хийсэн этгээд нөхөн олговор хүлээн авагчтай хамтхариуцлага хүлээнэ(「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгааны тухай хууль」-ийн 14 дүгээр зүйлийн 4 дүгээр заалт).
- Төлбөрийн татаас буюу нэхэмжлэх эрхийн субрагаци
· Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайд нөхөн олговор олгоход гарсан зардлын хуримтлал үүсгэхийн тулд компаний эзнээс төлбөрийнтатаас авдаг(「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгааны тухай хууль」-ийн 9 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт).
· Бизнес эрхлэгчийн төлөх ёстой төлбөрийн татаасыг тухайн бизнест хөдөлмөр эрхлэгчдийн нийт цалин хөлсийг 0.6 / 1000 (бүх үйл ажиллагааны төрөл ижил) үржүүлж тооцдог (「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгааны тухай хууль」-ийн 9 дүгээр зүйлийн2 дугаар заалт мөн 「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгааны сан бизнес эрхлэгчийн төлөх төлбөрийн харьцааг зарлах」).
· Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайд дараах зүйлсийн аль нэгэнд нь хамраграх бизнес эрхлэгчийн төлөх татаасыг хөнгөлж болно (「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгааны тухай хууль」-ийн 10 дугаар зүйлийн Өмнөх заалт).
√ Ажлаас халагдсаны тэтгэмжийг урьдчилан тооцож олгосон бизнес эрхлэгч
√ Тэтгэврийн даатгал зэрэгт хамрагдсан бизнес эрхлэгч, баталгаажсан цалин хөлсний тэтгэврийн тэтгэмжийн тогтолцоо, баталгаажсан хандивын тэтгэврийн тэтгэмжийн тогтолцоо болон баталгаажсан хувийн тэтгэврийн тэтгэмжийн тогтолцоонд хамрагдсан бизнес эрхлэгч
√ Гадаадын хөдөлмөр эрхлэгчийн нутаг буцах хугацааны даатгал, итгэмжлэлд хамрагдсан бизнес эрхлэгч
· Хөдөлмөр эрхлэлт,хөдөлмөрийн сайд нь ажилчинд цалингийн төлбөр олгох гэж байгаатохиолдолд тухайн ажил олгогчид өмчийнхарилцааг тусгайлан тодруулсан хөрөнгийн жагсаалтыг гаргаж өгөхийг шаардажболно(「Цалин хөлснийнэхэмжлэлийн баталгааны тухай хууль」-ийн 13 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
· Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайд нь тухайн хөдөлмөр эрхлэгчид цалингийн нөхөн олговрыг олгосон тохиолдолд тухайнолгосон мөнгөн дүнгийн хүрээнд тухайн хөдөлмөр эрхлэгчид бизнесэрхлэгчээс олгогдоогүй цалин·ажлаас халагдсаны тэтгэмж·амралтын цалин болонжирэмсний, амаржсан эхийн тэтгэмжийг нэхэмжлэх эрхийг төлөөлөнгүйцэтгэнэ(「Цалин хөлсний нэхэмжлэлийн баталгааны тухай хууль」-ийн 8 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).