Цалин болон хөдөлмөрийн стандарттай холбоотой асуудал
- Дараах тохиолдолд ажиллаж байгаа ажлын байрыг харьяалдаг Орон нутгийн хөдөлмөрийн газрын хөдөлмөрийн байцаагчтай зөвлөөрэй.
1. Цалин болон ажлаас гарсаны тэтгэмжээ авч чадаагүй бол
2. Ажил олгогч болон дарга хариуцагчийн зүгээс хүчирхийлэлд өртсөн бол
3. Уртасгасан хугацаагаар ажиллуулсан буюу өөрийн саналыг харгалзахгүй албадан ажиллуулсан бол
Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал
- Ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг сахихгүй байгаа бол ажиллаж байгаа ажлын байрыг харьяалдаг Орон нутгийн хөдөлмөрийн газрын хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийнхэнтэй зөвлөөрэй.
Ажиллахтай холбоотой асуудал
- Дараах тохиолдолд ажиллаж байгаа ажлын байрыг харьяалдаг Хөдөлмөрийн биржтэй зөвлөөрэй.
1. Ажлын байр өөрчлөх болон ажил зуучлалтай холбоотой зөвлөгөө хэрэгтэй бол
2. Ажил эрхэлж буй тухай тодорхойлолт гэх мэт оршин суухад шаардлагатай лавлагаа тодорхойлолт авах шаардлагатай бол
3. Бусад ажиллах хугацаанд тохиолдож буй бэрхшээлийн талаар зөвлөгөө авах шаардлагатай бол
Хэлний тусламжтай холбоотой асуудал
- Дараах тохиолдолд Хөдөлмөрийн яамны үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн төв(☏ 1350) болон гадаадын ажиллах хүчний бодлогын хэлтсийнхэнтэй зөвлөөрэй.
1. Гадаад ажилчин өөрийн эх хэлээр зөвлөгөө авах, хэлний тусламж шаардлагатай болсон бол
2. Иргэний санал гомдолтой холбоотой зөвлөгөө авах, гомдол барагдуулах байгууллагатай холбогдох шаардлагатай болсон бол
Оршин суухтай холбоотой асуудал
- Дараах тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын бодлого хариуцсан албатай зөвлөөрэй.
1. Гадаадын иргэний үнэмлэх авах, оршин суух хугацааг сунгах, ажлын газрыг өөрчлөх зөвшөөрөл авах зэрэг оршин суухтай холбоотой зөвлөгөө хэрэгтэй бол
2. Солонгос улсын хэлээр нэвтрэх болон оршин суух хугацаанд шударга бусаар хандсан буюу хандах магадлалтай бол
Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөртэй холбоотой асуудал
- Үйлдвэрлэлийн осолд өртөөд үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр нэхэмжлэх буюу сувилуулах хүсэлт гаргах шаардлагатай болсон тохиолдолд Хөдөлмөр халамжийн агентлагтай зөвлөөрэй.
Төрөл бүрийн гэмт хэрэгтэй холбоотой асуудал
- Ажиллаж байх хугацаанд янз бүрийн гэмт хэргийн хохирогч болсон буюу шударга бус байдлаар хохирсон бол цагдаагийн газарт(☏ 112) хандаарай.