MONGOLIAN

Гадаад ажилчны ажил эрхлэлт
Гадаадын иргэний бүртгэл
Гадаадын иргэний бүртгэл
- - Гадаад ажилчин нь Солонгост ирсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор оршин сууж байгаа газрыг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн албаны дарга(цаашид “албаны дарга” гэнэ), Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга(цаашид “хэлтсийн дарга” гэнэ), Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн алба болон Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн хэлтсийн салбарын даргад (цаашид “салбарын дарга” гэнэ) бүртгүүлэх ёстой бөгөөд, зөрчсөн тохиолдолд 1 жил хүртэл хугацаагаар шоронд хорих ял юм уу 10,000,000 хүртэл воноор торгох шийтгэл ноогдуулдаг.(「Гадаадын иргэн, харьяатын тухай хууль」-ийн 31-р зүйлийн 1- р заалт болон 95- р зүйлийн 7).
Гадаадын иргэний бүртгэлийн мэдээллийг өөрчлөх
- Гадаадын иргэний бүртгэлд бүртгүүлсний дараа дор дурдсан мэдээллүүдээс аль нэг нь өөрчлөгдсөн тохиолдолд 15 хоногийн дотор оршин сууж байгаа газрыг харьяалах албаны дарга, хэлтсийн дарга, салбарын даргад мэдэгдэх ёстой(「Гадаадын иргэн, харьяатын тухай хууль」 35-р зүйл, 「Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-ийн 44-р зүйлийн 1- р заалт болон 「Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-ын 49-р зүйлийн 2).
1. Овог нэр, хүйс, төрсөн огноо болон иргэншил
2. Гадаад паспортын дугаар, олгосон өдөр болон хүчинтэй хугацаа
3. Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаадын ажилчин хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид анх удаа ажиллаж байгаа бол ажиллаж эхэлсэн гэдгээ
4. Айлчлангаа ажиллагч(H-2)эрхтэй гадаадын ажилчин хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж байсан хүн тухайн ажиллаж байсан хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжээ өөрчилвөл(байгууллагын нэршил солигдоход бас хамаатай)
※ Дээрх журмыг зөрчвөл 1,000,000 хүртэл воноор торгоно(「Гадаадын иргэн, харьяатын тухай хууль」 100-р зүйл 2-р заалт 1).
Биометрик мэдээлэл өгөх тухай
- Гадаадын иргэний бүртгэлд бүртгүүлэх ёстой хүмүүс болон хаягийн бүртгэл хийлгэх гэж байгаа 17-оос дээш насны хүн, гадаадын иргэний бүртгэл буюу хаягийн бүртгэлд бүртгүүлэхдээ, Гадаадын иргэн, харьятын асуудал эрхлэх газрын ажилтны заасан мэдээлэл хадгалах төхөөрөмжинд хоёр гарынхаа бүх хурууны хээг уншуулах буюу нүүрээ таниулна. Харин 17 нас хүрэхээсээ өмнө гадаадын иргэний бүртгэлд бүртгүүлсэн юм уу хаягийн бүртгэл хийлгэсэн бол 17 нас хүрсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор хурууны хээ болон нүүр таних мэдээллээ өгнө(「Гадаадын иргэн, харьяатын тухай хууль」 38-р зүйлийн 1-р заалтын 1, 「Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 50-р зүйлийн 1).
- Биометрик мэдээллээ өгөхөөс татгалзсан гадаадын иргэнд албаны дарга, хэлтсийн дарга, салбарын дарга оршин суух хугацааг сунгах зөвшөөрөл зэрэг бусад 「Гадаадын иргэн, харьяатын тухай хууль」-д заасан зөвшөөрлүүдийг олгохгүй байж болно(「Гадаадын иргэн, харьяатын тухай хууль」-ийн 38-р зүйлийн 2- р заалт).